Төрийн албан хаагчийн тоо 1291-ээр өссөн байна

4/ 11/ 2024    9 цаг 09 минут

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Төрийн албаны зөвлөл 2023 оны тайлан, төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийн тайлангаа танилцууллаа. Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн, 2023 оны нэгдсэн тоон мэдээллээр 4239 байгууллага, 226496 албан хаагч бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрийн албан хаагчийн тоо 1291 буюу 0.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Төрийн албан хаагчийн тоо нь Монгол Улсын нийт хүн амын 6.67 хувь, нийт ажиллах хүчний 18.2 хувийг эзэлж байна. Төрийн албан хаагчийн 63.7 хувь буюу 144183 нь эмэгтэй, 36.3 хувь буюу 82313 нь эрэгтэй байна. Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний өөрчлөлтийг албан тушаалын ангиллаар авч үзвэл, төрийн улс төрийн албан тушаалын албан хаагч 3.6 хувиар, төрийн тусгай албан тушаалын албан хаагч 1.0 хувиар, төрийн үйлчилгээний албан тушаалын албан хаагч 0.7 хувиар тус тус өссөн байна. Харин төрийн захиргааны албан тушаалын албан хаагч 1.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Төрийн албаны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, төрийн бүтээмжийн сэргэлтийг дэмжих зорилгоор төрийн албаны шалгалтын 5 журмыг нэгтгэн “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам” болгон шинэчлэн баталж, мөрдөн хэрэгжүүлж байна.

Төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулж, төрийн албан хаагчийн нөөц бүрдүүлэх шалгалтыг 2023 онд 4 удаа зохион байгуулж, 16085 иргэн бүртгэгдсэнээс 12683 буюу 78.8 хувь нь шалгалтад оролцож, 5212 иргэн буюу 41.1 хувь нь тэнцэн, төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн. Зөвлөлөөс хуваарьт болон захиалгат ерөнхий шалгалтыг анх удаа зохион байгуулж, хөнгөрүүлсэн босго оноогоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дүгнэж шалгалт өгөх нөхцөл боломжоор хангасан онцлогтой ажил болсон. 

Шалгалтад хөгжлийн бэрхшээлтэй 33 иргэн бүртгэгдсэнээс 26 буюу 78.7 хувь нь шалгалтад оролцож нийт 14 иргэн тэнцэж төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн.  Төрийн албаны ерөнхий шалгалтын нөөцийн ашиглалт 38.3 хувь буюу 6997 иргэн төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон байна гээд төрийн албан хаагчийн нийгмийн баталгаа, тоо цахимжилт, сургалт, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалт, маргааныг хянан шийдвэрлэсэн талаар, ёс зүйн хэм хэмжээг сахиулах үүргийн хэрэгжилтийн талаар танилцууллаа. Тухайлбал, зөрчилтэй томилгооны шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтан хяналт шалгалтын явцад 185 албан хаагчид холбогдох зөрчлийг арилган, шийдвэрийг зөвлөлд ирүүлжээ.  Мөн энэ оны эхний хагас жилийн байдлаар 389 төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргаснаас төрийн захиргааны албан тушаалтан 159, төрийн үйлчилгээний албан тушаалтан 230 байна. Ёс зүйн зөрчлийн тоог өмнөх онтой харьцуулахад 26-аар буурсан үзүүлэлттэй байгаа ажээ. Мөн тэрбээр, Төрийн албаны тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.3 дэх хэсэгт заасан хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналаа илэрхийллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар Ерөнхийлөгч, Улсын Их хурал, Засгийн газрын төвшинд хууль эрх зүйн орчныг сайжруулах тодорхой саналуудаа албан бичгээр илэрхийлэх, Төрийн албаны хуулийн шинэчлэлийн хэрэгжилтийг хангах,  төрийн албаны ёс зүй сахилга, хариуцлагыг сайжруулахад анхаарч ажиллахыг санууллаа. Төрийн албаны зөвлөлийн тайланг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх юм. Тайланг танилцуулах уулзалтад УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube