Б.Солонгоо: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрхийг сэргээх, хохирлыг нөхөн барагдуулна

4/ 11/ 2024    9 цаг 14 минут

Засгийн газрын ээлжит хуралдаанаар төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгах, мөн шүүхээс энэ хэргээр ял сонссон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хохирлыг барагдуулах ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсгийн ахлагчаар ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоог томилжээ.  Тэрээр Засгийн газрын шийдвэрийн талаарх мэдээллийг өглөө.

-Ажлын хэсэг олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллах юм байна. Энэ талаар тодруулахгүй юу?

- Энэхүү ажлын хэсэгт  ХЭҮК, ШЕЗ, ЦЕГ, ТЕГ-ын төлөөллүүд багтлаа. Ажлын хэсгийн үндсэн зорилго нь төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулаад гурван шатны шүүхээс ял шийтгэл аваад байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрхийг сэргээх, хохирлыг нөхөн барагдуулах юм. Мөн энэ асуудалд олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллахаар болж байгаа. Та бүхэн санаж байгаа бол өмнө нь эдгээр иргэдийг яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүчингүй болгосон. Үүнээс хойш Т.Чимгээ болон Б.Содномдаржаа нар өөрсдийн зөрчигдсөн эрхийг сэргээхтэй холбогдуулаад холбогдох ажлыг хийсэн байна. Харамсалтай нь, нөхөн төлбөрийн ажил удаашралтай байна. Тиймээс Засгийн газраас тусгайлсан ажлын хэсэг байгуулж буй нь энэ.  Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуульд заасан эрхийг баталгаатай эдлэх суурь эрхтэй. Эдгээр баталгааг төрөөс Үндсэн хууль болон бусад хуулиар олгосон. Үүнд, багтсан нэг үндсэн эрх нь эрүүдэн шүүлтээс ангид байх болон хэрцгийгээр хүнлэг бус харьцахаас урьдчилан сэргийлэх ажлыг төрөөс авч хэрэгжүүлэх шаардлагатай. Т.Чимгээ болон Б.Содномдаржаа нарын Үндсэн хуульд заасан халдашгүй чөлөөтэй байх эрх зөрчигдсөн болон эрүү шүүлт тулгасантай холбоотойгоор НҮБ-ын хүний эрхийн хороо, эрүүдэн шүүлтийн эсрэг ажилладаг дэд хороотой хамтран ажиллахаар төлөвлөж байна. Энэ ажлын хүрээнд ажлын хэсэг асуудлыг судалж, хоёр иргэнтэй биечилсэн уулзалтыг хийнэ. Мөн цаашид олон улсын экспертүүд болон бусад олон улсын зөвлөхүүдтэй хамтарч ажиллана.

-Сонгууль бүрийн өмнө С.Зоригийг хөнөөсөн хэргийг гаргаж ирдэг нь шоу болчихлоо. Үүнээс өмнө шийдэх боломж байгаагүй юу. Энэ хэргийн талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох боломжгүй юу?

-Одоогоор ЦЕГ-т ажлын хэсэг ажиллаж байгаа. Иргэн Т.Чимгээ иргэний хэрэг үүсгэх нэхэмжлэл гаргасан. Үүнтэй холбоотой мэдээллийг өөрийнх нь хүсэлтээр олон нийтэд мэдээлэх боломжтой. Одоогийн байдлаар гаргасан нэхэмжлэлийг нь хүлээж авахгүй байгаа гэсэн мэдээлэл ирсэн.  Мөрдөн шалгах ажиллагааны хэрэг бүртгэлтэй холбоотой мэдээллийг Засгийн газраас өгөх боломжгүй. Ажлын хэсгийн үндсэн зорилго бол Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрхийг сэргээх, хохирлыг барагдуулах, нөхөн төлбөр олгох, дэмжлэг үзүүлэх. Тэгэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, мөрдөн байцаах ажиллагаа, холбогдох хуулийн дагуу үргэлжилж байна. Цаг хугацааны хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яагаад эрхийг нь сэргээж, нөхөн төлбөр олгоогүй вэ гэх асуудлыг ажлын хэсэг дээр судалж, мэдээлэл өгнө. НҮБ-ын эрүүдэн шүүлтийн эсрэг конвенцод заасан тодорхой үүрэг бол эрх нь зөрчигдсөн, эрүүдэн шүүлтийн хохирогч болсон иргэдийг бүрэн хохиролгүй болгоход төрөөс үүрэг хүлээсэн байдаг. Энэхүү үүргээ Засгийн газар биелүүлэх хэрэгтэй. Ингэхдээ өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийг баримтална.

-Хоёр иргэний хохирлын нөхөн төлбөрийг хэрхэн тооцоолж байгаа вэ. Мөн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэхээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хэргийн сэжигтэн хэвээр байгаа гэсэн үг үү?

-Бидэнд байгаа мэдээллээр уг иргэдийг яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тэгэхээр одоогоор сэжигтэн гэж үзэхгүй. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад холбогдох ажлын хэсгээс дэлгэрэнгүй мэдээллийг өгнө. Эдгээр иргэний нэгэнт зөрчигдсөн эрхийг сэргээх асуудал яригдаж байгаа учраас Засгийн газраас шаардлагатай бүхий л дэмжлэгийг үзүүлэх чиглэлээр ажиллаж байна.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube