Урин дулааны цаг ирж байгаатай холбогдуулан иргэдийг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Эргүүл хяналтын хэлтэс “Морьт эргүүл”-ийг ажиллуулж эхэллээ.
НУЦГ-ын Эргүүл хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Хүдэрчулуун: "Нийслэлийн цагдаагийн удирдах газраас “Морьт эргүүл”-ийг ажиллуулж эхэлж байгаа нь Монголд зочлох жилийн хүрээнд хийгдэж буй ажлуудын нэг юм. Өнөөдрийн байдлаар 12 морьтой 12 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Нийслэлийн цагдаагийн удирдах газарт 97 морь байдгаас 40 морийг уналга эргүүлд ашигладгаас 10 морийг нь нөөцөд үлдээж 30 морийг морьт эргүүлд гаргахаар төлөвлөж байна. Голдуу 50-70 хувийн цусны хольцтой морьдыг уналгад ашигладаг. Морьт эрүүл өнөөдрийн байдлаар төв орчмын зургаан байршилд гарч байна. Зуны цагаар алслагдсан бүс, Туул голын эрэг дагуу, Тэрэлжийн ногоон бүсэд, наадмын үеэр Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх орчмоор эргүүлийн үүрэг гүйцэтгэдэг".
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.