Энэ мэдээ хуучирсан буюу 2023-01-17 нд нийтлэгдсэн байна.

Шуурхай: Чоно борооноор гэгчээр даргагүй агентлагаас Монгол хүний амь насыг эрсдэлд оруулсан ноцтой шийдвэр гарчихлаа Ерөнхий сайд аа

1/ 17/ 2023    6 цаг 30 минут

 Засгийн газрын өнгөрсөн лхагва гарагийн хуралдаанаар 17 агентлагийн дарга, 6 яамны Төрийн нарийн бичгийн даргыг Ковидын хуулийн үйлчлэл дууссан гэдэг үндэслэлээр чөлөөлсөн. Уг бодлогогүй шийдвэрийн гор эхнээсээ гарч Монгол хүний амь насыг дэнчин тавьсан, нисэхийн аюулгүй байдал алдагдсан ноцтой шийдвэрийг салбарын сайд нь даргагүй агентлагаас гаргуулжээ.

Тодруулбал, 2022 оны 09 дүгээр сарын 26-нд Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт нисдэг тэрэг унаж осолдсон дуулиант хэрэг гарсан. Тус нисдэг тэрэг “Монголиан Эйрвэйз” ХХК-ийнх гэдэг нь тогтоогдож, хэрэг бүртгэлийн ажиллагаа явагдсан ч тэгсхийгээд өнгөрсөн. Энэ хэрэг нэг мөр шийдэгдээгүй байтал түүнээс ч ноцтой шийдвэрийг салбарын сайдынхаа шахалтаар ИНЕГ-ын Аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын албаны дарга П.Ганболд гаргасан байна.

Унасан нисдэг тэрэгний эзэмшигч “Монголиан Эйрвэйз” ХХК нь өмнөх алдаа дутагдлаа засаагүй байж, 2022 оны 12 дугаар сарын эхээр зорчигч тээврийн 2 онгоц оруулж ирж, салбарын сайдтайгаа хамт угтан авсан. “Монголиан Эйрвэйз” ХХК-ийн зүгээс Олон улсын зорчигч тээврийн нислэг үйлдэх хүсэлтээ ИНЕГ-т гаргасан бөгөөд тус агентлагийн зүгээс “Монголиан Эйрвэйз” ХХК-ийг нислэгийн аюулгүй байдал нисэхийн дүрэмд заасан шаардлагуудыг зайлшгүй биелүүлж байж авах боломжтой талаар зөвлөмж өгч байж.

Гэтэл “Монголиан Эйрвэйз” ХХК алдаа дутагдлаа засалгүйгээр, шалгалтын нислэгийн цагаа гүйцээгээгүй онгоц дээр зөвшөөрөл авахаар янз бүрийн арга хэрэглэж, шаардлага тавьсан ИНЕГ-ын байцаагч нарыг “ажил гацааж байна”, “мөнгө нэхсэн” гэх мэтээр өргөдөл гомдол гаргаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэж Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод ханджээ.

Үүнийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өлгөн авч сайдын шуурхай хурал дээр “ажил гацаалаа” хэмээн ширээ шааж попорсон байна. Хууль тогтоомж, дүрмийн хүрээнд шаардлага тавьж байсан ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан чөлөөлөгдөхтэй зэрэгцэн тэдэнд ХУУЛЬ БУС ШИЙДВЭР ГАРГАХ БОЛОМЖ БҮРДЖЭЭ.

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт дээрх хууль бус шийдвэрийг ИНЕГ-ын дарга С.Мөнхнасанг чөлөөлснөөс ердөө 2 хоногийн дараа тус газрын Нислэгийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын албаны дарга П.Ганболд гэж Ховдын гаралтай нөхрийг шахаж, байцаагч нарыг дарамтлуулан 100 цагийн нислэг үйлдэж байж авах ёстой дүрмийн шаардлагыг дур мэдэн 50 цагаар тооцож, ямар ч аюулгүй ажиллагааны баталгаагүй “Монголиан Эйрвэйз” ХХК-ийн онгоцонд зөвшөөрөл олгосон ноцтой хэрэг гарчээ.

НИСЭХИЙН ДҮРЭМ ЦУСААР БИЧИГДСЭН БАЙДАГ. Гэтэл нислэгийн аюулгүй ажиллагааны шийдвэрийг хар толгойгоороо хариуцан дүгнэлт гаргадаг П.Ганболд гэгч этгээд байцаагч нараа дарамтлан шалгалтын нислэгийн тоондоо хүрээгүй дээрх компанийн онгоцонд нисэх зөвшөөрөл олгож 2023 оны 01 дүгээр сарын 13-ний өдөр уг онгоц дүүрэн зорчигч чихэж аваад гадаад улс руу ниссэн нь олны санааг ихээр зовоож байна.

Тэд С.Мөнхнасанг болон зарим байцаагч нарыг бусдаас их хэмжээний мөнгө нэхсэн хэмээн сенсаци явуулж хууль бус, эрсдэлтэй шийдвэр гарган Монголчуудын амь насыг хөсөр хаялаа. Хэрвээ дээрх онгоцны нислэгийн аюулгүй ажиллагаа алдагдвал хэдэн зуун хүний амь нас эрсдэх асуудал яригдаж, энэ нь ҮАБ-ын асуудал болж мэдэхээр байна. Иймээс Монгол Улсын Ерөнхий сайд болон ҮАБ-ын зөвлөлийн гишүүд дээрх ноцтой асуудалд анхаарч, дүрмийн бус зөвшөөрлийг яаралтай цуцалж, олон зуун хүнийхээ амь насыг аварч хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтан, салбарын сайдад хариуцлага тооцохыг шаардаж байна.

Тодотгон хэлэхэд “Монголиан Эйрвэйз” компанийн захирал Ч.Хоролсүрэн 2008 онд "МИАТ" ХК-ийн дэд захирал байхдаа “Дайны эрсдэлийн даатгал” нэрээр их хэмжээний мөнгө угаасан болох нь шүүхээр тогтоогдож шүүхээс ял авч байсан нэгэн билээ.

4


Сэтгэгдэл (4)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



103.111.68.3Хуулиас шалгаж, нарсанд   • 2023, 1 сарын 17. 12 цаг 22 минут

Ховдын Ганболд гэж Улсын ерөнхий байцаагч нөхөр бол иргэний нисэхийн өөдтэй өнгөтэйг идсэн, хамгийн анхлан нисэхэд 5 сая төгрөгөөр хүмүүс ажилд авдаг технологи нэвтрүүлсэн гэж яригддаг, гадаадын компаниудтай сүлбэлдэж маш олон дуаагийн үйлдлээр өндөр үнэтээй тоног төхөөрөмжийг нийлүүлж улсыг хохироож ирсэн, удаа дараа АТГ-т мдээлэл өгөгдөж байцаагддаг боловч уснаас хуурай гарчдаг, ШАЛГА ШАЛГА, БИЗНЕСИЙН БИДНИЙГ УДАА ДАРАА ХОХИРООГЧ

121.214.22.120Зочин   • 2023, 1 сарын 17. 11 цаг 31 минут

ямар гүлдийсэн хар хулгайчид вэ

103.26.195.193Зочин   • 2023, 1 сарын 17. 11 цаг 27 минут

даварцан юм бэ мөнхнасанг буцааж тавиач

66.181.161.71Зочин   • 2023, 1 сарын 17. 10 цаг 46 минут

Зайлуулаач



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube