Тодорхой тоймлоно-Долоо хоногийн тойм

4/ 21/ 2024    15 цаг 33 минут

Олны анхаарлыг татсан онцлох сэдэв ихтэй долоо хоног өнгөрлөө.

Энэ хаврын чуулганаар хэлэлцэх 40 гаруй хуулийн төслөөс чухалд тооцогдож байсан газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилго бүхий Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдлаа.

Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан, Хөгжлийн сан, Хуримтлалын нэгдсэн сангуудаас бүрдэх бөгөөд Норвегийн баялгийн сангийн жишиг загварт тулгуурлан байгуулах юм.

Мөн “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай” хууль,  “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн батлагдав. Хууль хэрэгжсэнээр малчид орлоготой, чинээлэг болох нөхцөл бүрдэж,  иргэд хямд үнэтэй гурил хэрэглэх боломжтой болно хэмээн хууль санаачлагчид ярьж байна. 

"Эмийн үнийн өсөлтийн нөхцөл байдлыг нотлох, баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол"   Төрийн ордонд болж эмийн хүртээмж, эмийн үнэ ба шалтгаан нөхцөл, эмийн бүртгэл болон чанарын хяналт гэсэн гурван сэдвийн хүрээнд гэрчүүдийг дуудаж сонслоо. 

Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: "Би айхгүй. Төрийн албан хаагчдын хамаарлын нотлох баримтыг хуулийн байгууллагад өгч шалгуулна" гэж мэдэгдсэн бол эмийн компанигүй, энэ чиглэлээр бизнес эрхэлдэггүй иргэдийн нэрийг ашиглан олон нийтэд худал мэдээлэл өгсөн хэмээн олон иргэн тайлбар, залруулга хийж, зарим нь хуулийн байгууллагад хандана гэдгээ илэрхийлэв.

Улс төрийн хүрээнд дээрх онцлох үйл явдлууд өрнөсөн бол нийгмийн хүрээнд ч анхаарал татсан үйл явдлууд олон байлаа.

  “Алтайн хүдэр” компанийн ерөнхий захирал Р.Базар болон гүйцэтгэх захирлаас нь тайлбар мэдүүлэг авахаар ЭЦА-ны зүгээс саатуулах үйл ажиллагаа явуулсан. Энэ талаар ЭЦА-наас: 

-Нэр бүхий этгээдүүд эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний мөнгөн хөрөнгөөр кредит болон бусад арилжааны банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх байдлаар хувиргаж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй,

-Нэр бүхий этгээдүүд бүлэглэж, Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2021 оны есдүгээр сараас арваннэгдүгээр сарыг хүртэл бусдаар гадаад улсын бооцоот тоглоомын сайтад мөрий тавиулж, их хэмжээний мөнгийг алдсан гэх шалтгаанаар тухайн иргэнийг зодож, зорчих эрхийг хязгаарлан заналхийлж, хүнийг хүчээр алга болгох гэх хэргүүдэд иргэн Б-ын хамаарал бүхий "Алтайн хүдэр", "Бүрдэл Майнинг" компани болон Тээвэр Хөгжлийн Банк, иргэдийн орон байр зэрэг 10 объектод нэгжлэг хийж, 100 гаруй боть санхүүгийн анхан шатны баримт материал, гадаад валют, эд зүйлсийг хурааж авсан гэлээ.

Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр: "Иргэн Р.Базарыг ямар асуудлаар саатуулсан мэдээлэлгүй байна.  Хоёр жилийн өмнө Р.Базар нь Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-д нийт 78 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг тогтоосон юм билээ. Уг шүүхийн шийдвэрийг тухайн этгээд хэрэгжүүлээгүй гэсэн гомдол хохирогчийн талаас ирсэн. Одоогоор 64 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа, үүнээс болж хоригдсон эсэхийг мэдэхгүй" гэсэн юм.

Р.Базарыг баривчлан саатуулсан талаар хуульч, өмгөөлөгч П.Эрхэмбаяр: "Бид эрх зүйт төртэй оронд амьдарч байна. Хэн нэгэн дарга, улстөрчийн захиалгаар хуулийн байгууллага хөдлөөд байж болохгүй. Энэ улсад мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, шаардлагатай гэж үзсэн бол Гүйцэтгэх ажлын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу л хүний эрх, эрх чөлөөг хязгаарлана. Тэр нь албан тушаалтан байна уу, бизнесмэн үү, эсвэл алуурчин уу, хүчиндэгч үү хамаагүй. Энэ хүрээнд харах юм бол мэргэжлийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн" хэмээн ярьжээ. 

Өнгөрөгч долоо хоногт 147 дүгээр сургуулийн сурагчид нулимс асгаруулагчид хордсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Хайлаастын замд  зургаан хүүхэд, нэг том хүн мөргөсөн зам тээврийн ноцтой осол гарч 16 настай охин яаралтай тусламж авч чадалгүй нас барсан зэрэг харамсалтай хэргүүд гарлаа.

2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумаас 12 настай охиныг хулгайлж, амь насыг нь хохироосон хэргийн шүүх хуралдаан болж Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оноолоо. Шүүгдэгч Г.Гантулгад оногдуулсан бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube