Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Тэнгэр тайлал” НҮТББ-тай хамтран 5 –р сарын 25-26-ны өдрүүдэд Хүй долоон худагт “Тэнгэр” олон улсын бөөгийн фестиваль зохион байгуулах гэж байна. Монгол улс, Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар олон улсын жуулчдыг татах, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, Нүүдэлчин угсаатны уламжлалт ёс заншлын салшгүй чухал соёлын өв болох бөө мөргөлийн ёс заншил, зан үйлийг олон улсад сурталчлах зорилгоор “Тэнгэр” олон улсын бөөгийн фестивалийг 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Фестивальд Монгол, БНСУ, Франц, Польш, АНУ, Канад, ОХУ, Хятад, Япон, Солонгос зэрэг 27 улсаас 900 гаруй бөө мөргөлчид ирж оролцох бөгөөд тухайн улсынхаа бөө мөргөлийн онцлог, уламжлал, ёс заншлыг үзүүлж, сонирхуулна. Мөн энэ үеэр Нарны тахилга, Бөөгийн туг сүлд залах ёслол, Дэлхийн амар амгалангийн төлөөх бөөгийн зан үйл, Галын тахилга болон Гадаад улсуудаас хүрэлцэн ирсэн төлөөлөгчид бөө мөргөлийн зан үйл үзүүлнэ
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон улсын нээлттэй тендерийг хоёр үе шаттай зохион байгуулж буй. НХААГ/20240103208 тендерийн дугаартай нэгдүгээр шатны шалгаруулалтыг 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр зарлаж, гуравдугаар сарын 18-ны өдөр нээсэн
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 5 дугаар сарын 13-19-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 158 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 23 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 116 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгав
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар халж, хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024 оны 05 дугаар сарын 17-ноос 05 дугаар сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, хуурайшилт нэмэгдэж байгаа тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Хур тунадас: 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 18-нд нутгийн өмнөд хэсгээр, 21,25-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 22-нд нутгийн төв хэсгээр, 23-нд Хэнтийн уулархаг нутгаар, 26-нд нутгийн зарим газраар бороо орно. Салхи: 17,22-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр, зарим үед түр зуур секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна. Бусад хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр. Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +15...+20 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +19...+24 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +30...+35 градус, бусад нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна
Онцгой байдлын байгууллагын түүхт 20 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ Соёлын төв өргөөнд боллоо. Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян болон үе, үеийн сайд, дарга нар, Онцгой байдлын байгууллагад үүрэг гүйцэтгэж байсан ахмадууд, үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид оролцсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалахын төлөө амь биеэ үл хайрлан зүтгэдэг алба хаагчдаа ард түмэн хайрлан хүндэлдэг билээ. Эх орон, ард түмнийхээ төлөө алтан амиа өргөсөн аврагчдын баатарлаг үйлс, гэгээн дурсгал ард түмэн, хамт олных нь зүрх, сэтгэлд мөнх оршиж, үүрд дурсагдах болно. “Цар тахалтай тэмцэх, Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах, Турк-Сирийн газар хөдлөлтийн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн нь гамшиг, ослын олон зуун тохиолдолд үүргээ нэр төртэй биелүүлж яваа тус албаны 20 жилийн хүч хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн, үнэлгээ юм” гэлээ. Харин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Онцгой байдлын албаны хүндэт генерал, офицер, ахлагч нар болон нийт бие бүрэлдэхүүнд 20 жилийн ойн баярын мэнд дэвшүүлээд, Онцгой байдлын албаны үе үеийн эр зоригтнууд бол Өвөл зун, өдөр шөнийг ялгалгүй өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, цас бороо, гал түймэр, үер ус, өвчин тахлыг сөрж, бусдын амь амьдралыг аврахын төлөө өөрийгөө золин тэмцсээр ирсэн та бүхэндээ түүхт 20 жилийн ойн мэндийг дэвшүүлье. Онцгой байдлын байгууллагын барилга байгууламж, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг дээшлүүлэхэд зориулж 2024 онд 32,0 тэрбум төгрөгийг Монгол Улсын Шадар сайдын багцад тусгуулан шийдвэрлүүллээ
Хувьчлагдаад 30 жил болж байгаа “Хангай” зочид буудалтай холбоотой хоёр асуудал тулгараад байгааг нийслэлийн удирдлага өмнө нь мэдээлж байсан. Тодруулбал хувийн өмчид шилжсэн тус буудал татвараа төлдөггүй, орчны аюулгүй байдлыг хангадаггүй
Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг тавдугаар сарын 21-ний 04:00 цагаас тавдугаар сарын 22-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Тус замыг асфальт бетоноор хучих бөгөөд хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, худгийн таг өндөрлөх, тэмдэг тэмдэглэгээний ажлыг хийнэ
Монголын хоёр уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар эсэн мэнд олдох найдвар улам багассаар байна. Тэд "үхлийн бүс" гэж хэлэгддэг хүйтэн цаг агаар, хоол хүнсгүй газарт сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрч байгаа юм.
Монгол Улсад орчин цагийн онцгой байдлын байгууллага үүссэний 20 жилийн ой тохиож байна. Түүхт ойд зориулсан “Алба сурталчлах өдөрлөг”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа
Баянзүрх дүүрэг, 42-р хороо "Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг тавдугаар сарын 20-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 23-ны 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчлэн засварлаж, шинэчилнэ.
“Ипотекийн зээлийн хүсэлт өгөөд бараг л хоёр жил хүлээж байгаа. Орох оронтой л болчихвол болох нь тэр” хэмээн хүмүүс ярьж байна
-2003 онд Монгол Улсын их хурлаар Гамшгаас хамгаалах тухай хуулийг баталж, Засгийн газрын 2004 оны анхдугаар хуралдаанаар Улсын иргэний хамгаалалтын газар, Гал түймэртэй тэмцэх газар, Улсын нөөцийн газрыг нэгтгэн орчин цагийн Онцгой байдлын байгууллагыг байгуулсан үеэс хойш 20 жил өнгөрсөн байна.
Иргэн хогоо ангилж ялган, хаяхдаа оноо цуглуулах урамшууллын систем бүхий технологийг шийдлийг боловсруулж, туршилтаар ашиглахад бэлэн болоод байгаа аж. Ухаалаг шийдэл бүхий хогийн савыг гэр хороолол болон орон сууцны хороолол дунд байрлуулж, эхний ээлжинд хуванцар сав болон нийлэг эдлэлийг тушааж, иргэн бонус оноо цуглуулах нь
“Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар болон “Гэрлэх ёслолын ордон”-той хамтран дөрөв дэх жилдээ “Хайрын амлалт” хуримын ёслолыг зохион байгууллаа. Өнгөрсөн онд тус ёслолын үеэр 46 хос хуримаа хийсэн бол энэ жил 70 хос хуримласан юм. Хуримаа хийж буй Б.Үнэнбат, Ж.Бадамханд “Эхнэртэйгээ танилцаж, хамт амьдраад 25 жил болсон
Баянзүрх дүүргийн 7, 17, 38 дугаар хорооны нутаг дэвсгэр ”Харуул алтай” хотхон орчмоос “Да хүрээ” гудамж хүртэлх авто замыг тавдугаар сарын 18-ны 22:00 цагаас тавдугаар сарын 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж асфальт бетоноор хучин шинэчилнэ. Мөн хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн худгийн таг өндөрлөх, тэмдэг тэмдэглэгээний ажлыг хийнэ
Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна. Энэ сарын 13-ны өдрийн байдлаар 3000 гаруй иргэн бүртгүүлж, 540 гаруй хүн энгэрийн дугаараа авсан байна
ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.