Оросын батлан хамгаалахын хамгийн өндөр албан тушаалтнуудын нэг болох Тимур Ивановыг авлигын хэргийн мөрдөн байцаалтын хүрээнд цагдан хорьсон бөгөөд түүнийг тансаг хэрэглээний зардлаа армийн төсвөөс гаргасан хэмээн прокурорууд буруутгажээ.
Франц улсын Номхон далай дахь нутаг дэвсгэр болох Шинэ Каледони аралд сонгуулийн шинэчлэлийг эсэргүүцсэн үймээн дэгдэх үеэр мөргөлдөөн гарч, нутгийн уугуул гурван иргэн, нэг цагдаагийн албан хаагч амиа алджээ. Үүнтэй холбоотойгоор өчигдөр Францын эрх баригчид тус аралд онц байдал зарлаж, ТикТок сошиал сүлжээг хаасан байна.
ХБНГУ-ын Саксон муж улсын эрүүгийн албаны ажилтнууд дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Германы альтернатив намын гишүүн, (AfD) Европын парламентын гишүүн Максимилиан Крагийн туслах Жиан Г-г Дрезден хотод саатуулсан байна. Холбооны Прокурорын газрын мэдээлснээр Жиан Г-г "Хятадын тагнуулын албаны ажилтан" гэж сэжиглэн баривчилсан бөгөөд энэ оны нэгдүгээр сард Европын парламент дахь хэлэлцээ, шийдвэрийн талаарх мэдээллийг үйлчлүүлэгчдээ дамжуулсан гэв
Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак Украинд 500 сая фунт стерлинг буюу 579 сая еврогийн цэргийн багц тусламж олгохоо амлав. Тэрээр энэ тухайгаа дөрөвдүгээр сарын 22-ны мягмар гарагт мэдэгдсэн юм
Дөрөвдүгээр сарын 14-ний шөнө Ираны нисгэгчгүй онгоц, баллистик болон далавчит пуужингаар Израиль руу довтолсон нь эдгээр улс хоорондын зөрчилдөөн Ойрхи Дорнодод шинэ томоохон хэмжээний мөргөлдөөнд хүргэж болзошгүйг дахин нотоллоо. Гэсэн хэдий ч Иран, Израилийн харилцааны түүх зөвхөн сүүлийн хэдэн арван жилийн дайсагналаар хязгаарлагдахгүй
Арабын Нэгдсэн Эмират Улсын нутаг дэвсгэрт Лхагва гарагт сүүлийн 75 жилд ажиглагдаагүй их хур тунадас унаснаас Дубай хот гэнэтийн их үерт автсан байна. Хуурай уур амьсгалтай тус улсад жилдээ дунджаар 100 орчим мм хур тунадас унадаг бол Мягмар гарагаас Лхагва хүртэл 24 цагийн дотор 250 мм хүрсэн юм. Энэ нь цаг агаарын бүртгэл хөтөлж эхэлсэн 1949 оноос хойш үзэгдээгүй их хэмжээний хур тунадас болжээ.
Канадад өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн Фейсбүүк платформд мэдээний линк байршуулах, түгээхийг хориглосон заалт хэрэгжиж эхэлсэн. Хэд хэдэн судалгааны дүнгээс харвал энэ нь тийм зөв шийдэл биш байна
Оросын арми Европт хамгийн шилдэг нь гэвэл жилийн өмнөхөн элэг хөшөөдөг, тэд ядахнаа Украинаас дээрдэх цэргийн хүчгүй шүү дээ гэж шоололдож байв. Оросын хүн хүчний нөөц хангалт маш түргэн, тэр бүү хэл дайснаасаа хавьгүй илүү хурдан хангалт хийх чадвартай нь харагдсан тул өнөөдөр шоолохтой манатай болж байна
Украиныг газрын хөрснөөс арчаад хая! Хохоолуудыг хяд устга! Харьковыг үнсэн товрого болго! Харьковыг тактикийн цөмийн зэвсгээр газрын хөрснөөс арчаач! Берлин, Лондон руу цөмийн пуужин харва! Киев гэж нацист хот яагаад оршин тогтноод байгаа юм?...“Кремлийн пропагандист Владимир Соловьёв” гэж Геббельсийн орчин үеийн сонгодог нэг дүр дэлхийн хэвлэл мэдээллийн талбарт ийнхүү мөнхөрчээ.
АНУ-д их, дээд сургуульд суралцаж дээд боловсрол эзэмшихээс илүү Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв (МСҮТ) болон политехник коллежийг сонгох залуучуудын тоо нэмэгдэж байгааг судалгаагаар тогтоожээ. Орон нутгийн цагаар 1-ний өдөр АНУ-ын өдөр тутмын Wall Street Journal сонинд мэдээлснээр, Америкийн Z үеийнхэн дээд боловсрол эзэмшихээс илүү МСҮТ болон политехник коллежид суралцан мэргэжил эзэмшиж “ажилчин анги” болохыг илүүд үзэх буйг онцолсон байна. Учир нь сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд их, дээд сургуулиудын сургалтын төлбөр огцом өсөхийн хэрээр эдийн засгийн дарамт нэмэгдэж байгаа хэдий ч дээд боловсролын гэрчилгээ, дипломын ашиг тус багасаж буйг залуучууд ухамсарлаж байгаатай шууд холбоотой хэмээн дүгнэж болох юм. Түүнчлэн мэргэжлийн боловсрол эзэмшчихвэл ажил дээр гараад ч оффист ажилласнаас харьцангуй өндөр цалинтай байдаг аж. АНУ-ын хөдөлмөр эрхлэгчдийн цалинд дүгнэлт, судалгаа хийдэг ADP фирмийн мэдээлснээр, өнгөрсөн онд барилгын салбарт шинээр ажиллаж эхэлсэн ажилчдын цалин жилийн 48.089 ам.долларт хүрсэн нь өмнөх оныхоос 5.1 хувиар өссөн үзүүлэлт болохыг дурджээ
Б.НАНДИН БНСУ-д анагаахын сургуульд элсэгчдийн тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөг эсэргүүцэж дадлагажигч эмч нар ажил хаялт зарлаад байгаа. Засгийн газраас анагаахын сургуульд элсэгчдийн тоог 2025 оноос эхлэн 2000-аар нэмэгдүүлэхээр төлөвлөснийг эсэргүүцэн тус улсын 13 мянган дадлагажигч эмчийн 90 гаруй хувь нь ажил хаялтад нэгджээ. Тэгвэл тус улсын ерөнхийлөгч Юн Сог Ёль Засгийн газар хэлэлцээ хийхэд бэлэн байна хэмээн мэдэгдлээ
Өчигдөр буюу Пүрэв гарагт Тверь мужийн Торжок хотод агаарын зэвсэгт хүчний алба хаагчидтай уулзахдаа ОХУ-ын ерөнхийлөгч Путин бас нэг анхааруулгыг НАТО-гийн гишүүн орнуудад өгсөн байна. Орос улс НАТО-гийн аль нэг гишүүн улсын нутаг дэвсгэрт халдахгүй боловч зөвхөн F-16 сөнөөгч онгоцнууд байрласан агаарын баазуудад нь довтлох тухай тэр ярьжээ. “Бидэнд эдгээр улсуудад халдан довтлох ямар ч түрэмгий санаа байхгүй. Польш, Балтийн улсууд, цаашлаад Чех руу довтлохоор төлөвлөж байна гэж ярих нь туйлын утгагүй хэрэг
Базарбямбын Нямсүрэн Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинаа хэд хэдэн томоохон үйл явдал болов. Хойд хөрш ОХУ-д баасан гарагийн орой халдлага болж олон гэмгүй хүмүүс амь үрэгдсэн харамсалтай үйл явдал болсон
ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн талаар Бундестагийн депутатууд юу хэлж байна DW агентлагаас Бундестагийн гишүүдээс ОХУ-д болох сонгуульд хэрхэн хандаж байгаа талаар асуужээ. Тэдний хэн нь ч энэ сонгуулийг шударга, ардчилсан гэж хэлээгүй байна. 2024 оны гуравдугаар сарын 15-наас 17-ны хооронд ОХУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болно
Украины эсрэг хийсэн ОХУ-ын түрэмгийллээс үүдсэн Оросын хохирол сүүлийн үед мэдэгдэхүйц нэмэгдсэн гэж НАТО өөрсдийн тооцоололд үндэслэн мэдэгдэв. НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергийн өчигдөр өгсөн мэдээллээр амь үрэгдэж шархадсан орос цэргүүдийн тоо 350 мянга давсан байна. Мөн тэрээр түрэмгийлэгч улс “бага зэргийн” ашиг сонирхлын төлөө маш өндөр үнэ төлж байна
“Мета”-д үүссэн доголдол Х-ын трэнд сэдэв болов Гуравдугаар сарын 5 (Ройтерс) – Мета компанийн Facebook болон Instagram техникийн асуудлаас болж хоёр цаг гаруй тасалдсаны дараа дахин сэргэлээ. АНУ-д өглөөний 10:00 цагт доголдол үүсч эхэлсэн бөгөөд хэрэглэгчид болон өрсөлдөгчдийн зүгээс олон янзын мэдээлэл цацагдаж эхэлсэн байна. Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс одоогоор ямар нэгэн хорлонтой кибер үйл ажиллагааны талаар мэдээлэл алга хэмээн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв. Downdetector.com тасалдлыг хянах вэб сайтад мэдээлснээр, энэхүү саатлын талаар Facebook-т 550000 гаруй, Instagram-д 92000 орчим мэдэгдэл ирсэн аж. Мета хэвлэлийн төлөөлөгч Энди Стоун X-ийн жиргээнд "Техникийн асуудлаас болж манай зарим үйлчилгээнд хандахад бэрхшээлтэй болсон. Бид энэ асуудлыг шийдвэрлэсэн..." гэж бичсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Хувьцаа нь 1.2 хувиар унаж эхэлсэн бөгөөд хэрэглэгчдийн зүгээс Meta техникийн асуудлын талаар мэдээлэл авах хүсэлтэд тэр даруй хариу өгөөгүй хэмээн гомдоллож эхэлжээ. Мета компанийн хэд хэдэн ажилчин Blind мессежийн аппликейшн дээр өөрсдийн дотоод системдээ нэвтэрч чадахгүй байснаас тэднийг ажлаас халагдсан эсэхэд эргэлзэхэд хүрсэн гэжээ. Энэхүү тасалдал нь Твиттер байсан X-ийн трэнд болсон сэдвийн нэг болж, Х платформын эзэн Илон Маск Мета руу "Хэрэв та энэ нийтлэлийг уншиж байгаа бол манай серверүүд ажиллаж байгаа учраас тэр" хэмээн бичсэн байна. Маск 2022 оны аравдугаар сард сошиал медиа платформыг 44 тэрбум ам.доллараар худалдаж авсны дараа X хэд хэдэн удаа үйлчилгээ тасалдсан
Хьюстонд төвтэй “Intuitive Machines” компанид зохион бүтээсэн “Nova-C” буугч төхөөрөмж лхагва гарагт Сарны тойрог замд оржээ. “Odysseus” хэмээн нэрлэсэн уг төхөөрөмж Сарны гадаргуугаас 92 км-ийн өндөрт тойрог замд орлоо гэж тус компани цахим хуудсандаа мэдээллээ. Америкийн “Astrobotic Technology” компанийн ижил төсөл бүтэлгүйтсэнээс хойш сар орчмын дараа Саран дээр төхөөрөмжөө газардуулах “Intuitive Machines” компанийн “IM-1” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. “Astrobotic Technology” компани Израил, Японы компаниудын амжилтгүй оролдлогын дараа Саран дээр төхөөрөмжөө буулгаж чадаагүй гурав дахь хувийн компани болсон юм. НАСА-гийн судалгааны багаж хэрэгслүүдийг тээж яваа сансрын уг төхөөрөмж 24 цагийн дотор Сарны гадаргуу руу аажмаар доошилж, пүрэв гарагт буюу өнөөдөр Сарны өмнөд туйлын "Малаперт А" тогооны ойролцоо газардана. Уг төхөөрөмжийг зургаа хоногийн өмнө буюу хоёрдугаар сарын 15-нд Флорида муж улсын Канавералын хошуун дахь НАСА-гийн Кеннедийн нэрэмжит сансрын төвөөс “SpaceX” компанийн “Falcon 9” пуужингаар хөөргөсөн юм. Хэрэв буулт амжилттай болбол 1972 онд НАСА-гийн “Аполлон 17” хөлгийн буугч төхөөрөмж Саран дээр газардсанаас хойш Америкийн төхөөрөмж Сарны гадаргуу дээр газардсан анхны тохиолдол болно