9-р сарын 19-нд Донецк, Луганскийн бүгд найрамдах улсын тэргүүн Денис Пушилин, Леонид Пасечник нар Орост нэгдэх асуудлаар нэн даруй бүх нийтийн санал асуулга явуулах санаачилга гаргаж улмаар мөн сарын 20-нд Херсон, Запорожье мужийн захиргаа мөн ийм саналтай байгаагаа илэрхийсэн.
Бүс нутгийн төлөөлөгчдийн хэлснээр Орост нэгдсэнээр газар нутгаа хамгаалж, түүхэн шударга ёсыг сэргээнэ гэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Донбассын оршин суугчид болон чөлөөлөгдсөн газар нутгийнхны гаргах шийдвэрийг Орос улс дэмжинэ гэж Владимир Путин мэдэгдээд буй.
Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 23-нд Бүгд Найрамдах Донецк, Луганск Ард Улс, Запорожье, Херсон мужуудад бүс нутгийн ирээдүйн талаар санал асуулга эхэлжээ. Санал хураалт тав хоног буюу есдүгээр сарын 27 хүртэл үргэлжилнэ.
"Өнөөдөр Москвагийн цагаар 8:00 цагт ОХУ-ын Бүгд Найрамдах Донецк Ард Улсын бүрэлдэхүүнд нэгдэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах үйл явц эхэллээ. БНДАУ-ын СЕХ-ны дарга Владимир Высоцкий РИА Новости агентлагт ярихдаа "Санал хураалт өмнө нь тогтоосон хэлбэрээр БНДАУ-ын эрх баригчдын хяналтад байдаг бүх нутаг дэвсгэрт явагдана" гэсэн бол Луганскийн Бүгд найрамдах улсын СЕХ-ны дарга Елена Кравченко хэлэхдээ, "Өглөөний 8:00 цагт бүгд найрамдах улсын нутаг дэвсгэрт байгаа нийт 461 санал авах байр ажиллаж эхэлсэн" гэжээ.
Түүнчлэн Запорожье мужийн Мелитополь хотын бүх нийтийн санал хураалт өглөөний 8:00 цагт эхэлсэн бөгөөд 394 санал авах байр нээгдэж, хүн бүр саналаа өгнө.
Херсон мужийн сонгуулийн хорооны дарга Марина Захарова РИА Новости агентлагт мэдээлснээр бүх санал авах байрууд төлөвлөсөн ёсоор ажилаж байна гэжээ.
Энэ бүхэнтэй холбоотойгоор Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Песков: "Ард нийтийн санал асуулгаар нааштай шийдвэр гарвал Украины Донбасс болон бусад нутаг дэвсгэрийг буцаах гэсэн оролдлогыг Орос улс өөрийн газар руу хийсэн халдлага гэж үзнэ" гэж баасан гарагт мэдэгдэв.
Песковын тайлбарласнаар ОХУ-д нэгдэх шийдвэр гарсны дараа Оросын Үндсэн хууль эдгээр нутаг дэвсгэртэй холбоотой үйлчилж эхэлнэ гэжээ.
Харин Украйн болон барууны орнууд энэ “санал хураалт” ямар ч хууль эрх зүйн үр дагаваргүй гэж мэдэгдээд байна.
Эх сурвалж: РИА новости
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.