Энэ мэдээ хуучирсан буюу 2022-01-14 нд нийтлэгдсэн байна.

А.Оюунцэцэг: Согтуу эмч миний эрүүл хөлийг андуураад тайрчихсан

1/ 14/ 2022    7 цаг 10 минут

- Би бол хөгжлийн бэрхшээлтэй иргэн биш ээ, би бол баялаг бүтээгч -

- Эрхтэн дутуугийн зовлонг бие сэтгэлээр эдэлсэн болохлоор л энэ протезийн үйлдвэрээ нээж чадсан -

“Бидний нэг” контентын энэ удаагийн дугаарт хоёр хөлгүй ч хорвоогийн хөрсөн дээр гишгэх хөл бүтээж чадсан хөдөлмөрч нэгэн эмэгтэйг онцоллоо. Тэр бол “Эрхэм чанар” протезийн үйлдвэрийн захирал А.Оюунцэцэг юм. Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс хөдөлмөрөө төрд үнэлүүлэн гавьяат цол хүртсэн анхны хүн аж.

-Сайн байна уу? Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байна уу? “Эрхэм чанар” протезийн үйлдвэрийн захирал А.Оюунцэцэг байна. Арван гурван настай байхдаа унаганд хөлөө гишгүүлж, согтуу эмч эрүүл хөлийг минь андуурч тайрснаас насан туршдаа эрхтэнгүй тахир дутуу хүн болсон. Би Архангайн Эрдэнэмандал сумынх. Би эхээсээ зургуулаа. Айлын хамгийн том. Дүү нараа сайн харж хандаад яваарай гэдэг үүргийг эцэг эх минь амьддаа өгсөн болохлоор аавын оронд аав, ээжийн оронд ээж болж явдаг даа. 

-“Эрхэм чанар” протезийн үйлдвэрийг хэрхэн байгуулж байв? Энэ түүх бас их сонирхолтой болов уу.

-Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэн үйлдвэр байгуулна гэдэг ёстой нөгөө зүүний үзүүрт цагаан будаа тогтоохоос хэцүү. Би Багшийн их сургуулийн үүдэн дээр цагаан утас ажиллуулдаг байсан юм. Тэгж л бор гэдсээ тэжээдэг байлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хормой нь хийсээд л таяг тулаад явж байгааг өдөр бүр хардаг байлаа. Тухайн үед таяг ч гэж ховор байсан. Бургас тулаад явдаг. Тэгээд яагаад ер нь ингэж амьдрах ёстой байдаг юм Монголд үйлдвэр байгуулах нь зөв юм байна аа гэж бодож эхэлсэн. Энэ тухайгаа гэр бүлийнхээ хүнд хэлэхэд зуун хувь дэмжсэн. Тэгээд л бүх банкаар ороод би зээл авъя, би үйлдвэр байгуулах гэсэн юм гэхлээр бараг инээд нь хүрч байгаа юм чинь. Тухайн үед хүмүүс аягүй их Эрээн явдаг байсан. Эрээн дээр үйлдвэр байдаг юм байна даа гэж бодоод очсон чинь Эрээн дээр байхгүй, Хөх хотод байдаг гэсэн. Хөх хотын протезийн үйлдвэрийг сонирхсон чинь зуун сая төгрөг гэсэн. Тухайн үедээ зуун сая төгрөг битгий хэл надад чинь гурван сая төгрөг ч байхгүй яваа хүн шүү дээ. Тэгээд Бээжинд байгаа гэж сонсоод яваад очсон. Монголд улсын ганцхан үйлдвэр байдаг учраас би протезийн үйлдвэрийг сонирхож явж байгаа юм аа. Хамтран ажиллая гээд санал тавьсан. Миний уулзсан хүн асуудалгүй хамтарч ажиллаж болно гэсэн. Тэгэхдээ энэ талаар яг одоо ширээний ард суугаад тохирох асуудал биш ээ. Дахиад надтай уулзаарай гээд нөгөө хүн чинь явсан. Тэгээд дахиж уулзах гээд зургаан удаа очсон. Ашгүй зургаа дахь удаагаа очиход нөгөө хүн чинь хүлээж авахаар боллоо. За би ямар ч байсан Монголд өөрийн биеэрээ очъё. Чи бол мундаг эмэгтэй байна. Зургаан удаа ирсэн би таныг хүлээж авч чадаагүйд та намайг уучлаарай гэсэн. Тэгээд дахиад л ганзага хоосон ирсэн. Нөгөө хүн чинь нэг сонирхъё гэж хэлсэн юм чинь. Хэзээ ирэх бол доо гээд бодоод нутагтаа ирсэн. Тэгсэн чинь арваад хоногийн дараа нөгөө хүн чинь Монголд очихоор боллоо гэдэг мэдээ авлаа. Урилга явуулъя гэсэн чинь инээгээд урилга хэрэггүй ээ гэж байна.

 Би дотроо үгүй ээ урилгагүй юм чинь яаж ирэх вэ, худлаа л юм байна гээд л бодоод байж байсан чинь. Маргааш онгоцоор буухаар болсон шүү гэдэг юм байна. Тэгээд Монгол сайхан заншлаараа нөгөө хүнийг ирэнгүүт нь буудал захиалж өгөөд байж байсан чинь “За би маргааш төрийн том яамаар юм уу эсвэл Халамж үйлчилгээний газраар оръё. А.Оюунцэцэгээ чи намайг оруулж өгөөч. Улсын үйлдвэрийг үзье” гэдэг юм. Асуудалгүй үзүүлье гэчихлээ. Гудамжны цагаан утас ажиллуулдаг хүн чинь зиндаа ямар билээ ойлгомжтой. Халамж үйлчилгээний ерөнхий газрынхаа даргадаа хэллээ. Тэгсэн чинь “Өө өнөөдөр аймар их ажилтай учраас би чамайг, тэр хүнийг хүлээж авч чадамгүй.”  “Үгүй ээ, та аргалаад л нэг аравхан минут хүлээгээд авчхаач” гээд гуйгаад. Тэгээд оруулаад уулзсан чинь нөгөө хүн чинь нэрийнхээ хуудсыг даргад өгсөн “Оюунцэцэг ээ чи юу аваад ирэв ээ” гэдэг юм. Би ч пал хийгээд л явчихлаа. Дарга “Энэ чинь бүх Засгийн газрын гишүүн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хариуцсан сайд хүн байна” шүү дээ гэж байна. Том сайд мөртөө протезийн үйлдвэрт нэг өрөөтэй. Хааяа нэг ирдэг. Тухайн үед нь би таарчихгүй юу. Тэгээд л техник технологийг нь зээлээр аваад нэг жилийн хугацаанд эргээд төлж өгөхөөр гэрээ хийгээд явсан. Ингээд л маш амархан протезийн үйлдвэртэй болчихлоо. Долоон буудалд гарааш байсныг маш сайхан янзлаад, хоёр том өрөө болгоод тэгээд тэнд протезийнхоо үйлдвэрийг нээсэн дээ.

-Үйлдвэрээ байгуулаад нэлээд хугацааг үдлээ. Олон хэрэглэгч захиалагчтай болсон байх. Захиалагчийнхаа протезийг хэдий хугацаанд бэлэн болгодог вэ?

-Хэрэглэгч протез хийлгэх гээд ирлээ гэж бодоход эхлээд үйлдвэрээ танилцуулна. Дараагаар нь бие сэтгэлийг нь бэлдэнэ. Хөлийнх нь хэмжээг авна. Ерөнхийдөө маш яаралтай хийлээ гэхэд 14-21 хоногийн дотор хийнэ. Мөлхөж орж ирсэн хүн хөлтэй, таягтай орж ирсэн бол таягаа хаяад гарах нь бид нарын тэр хүнд үйлчилж байгаагийн амжилт, аз жаргал л гэж би боддог.

Хийж байгаа хүн нь л Монгол болохоос стандарт нь нэг. Дэлхийн нэг номерын брэнд Монголд ирсэн шүү гэдгийг би хүмүүст сайн танилцуулдаг юм. Хэзээ ч, хэдийд ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань хормойгоо хийсгээд таяг тулаад явахгүй гэж би бодож, тэрний төлөө зүтгэж байна.

-Үйлдвэр нээгээд авч явна гэдэг асар их хөдөлмөр шаардана. Бэрхшээлтэй зүйл ч байдаг л байх?

Би хаана ч хэлдэг юм. Би бол хөгжлийн бэрхшээлтэй иргэн биш ээ. Би бол баялаг бүтээгч гэж өөрийгөө л товойлгоод байгаа. Хөөрхий хэдхэн ширхэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хөдөлмөр хийж байхад нь төр минь жаахан дэмжээд өгөөсэй л гэж хүсдэг. Сонирхуулахад,  Ерөнхийлөгчийг Ерөнхий сайд байхад нь ордны баруун талд суулт хийгээд бужигнуулсан шүү дээ. Эмэгтэй хүний гутал сая таван зуун мянга болчхоод байхад хүний байхгүй байгаа эрхтэн таван зуун мянга байна аа гэдэг чинь нийгмийн асуудлыг нь давхар шийдэх нь зөв юм аа гээд ордны баруун талд тав хоног суусан. Тэгээд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байхдаа өөрийн биеэрээ гарч ирж, энэ талаар бодитой сонсож, энэ үйлдвэрийг өөрийн биеэрээ ирж үзэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань зориг гаргаад ийм юм хийж чаддаг юм байна аа гэдгийг нүдээрээ харж, тэгээд бас протезийнхоо мөнгийг улсаас жоохон ч гэсэн нэмүүлсэн. Хэлсэндээ хүртэл нэмүүлж чадаагүй. Бас улсын төсөв янз бүрийн юм байдаг юм байх.

Нэг хүний брэндийн гутал бараг сая таван зуун мянга болчхоод байна шүү дээ. Тэгэхэд эрхтэнгүй хүмүүсийн протез тэр жишигт бүр тэрнээс цаашаа ч хүрмээр байна шүү дээ.

-Гэр бүлийн хүн нь хамгийн том дэмжигч нь байсан гэсэн. Гэр бүлийнхнээ танилцуулахгүй юу?

 Миний нөхөр Дэмидийн Дэлгэрсайхан гээд сэхээтэн айлын хүүхэд. Сэлэнгэ аймагт Монгол Улс хөдөлмөрийн баатар Мардаан гэж тариаланч хүн байдаг. Тэр хүний эхнэрийнх нь төрсөн дүү. Би чинь мундаг айлын бэр болсон. Хоёр хөлгүй намайг хорин дөрвөн настай байхад авч суугаад өдий зэрэгтэй явсан гэдэг чинь тэр айлын хүнлэг чанар... Манай нөхөр арван хүүхэдтэй айлын хоёр дахь нь байхгүй юу. Хоёр хөлгүй хүнтэй суугаад яах вэ. Эрүүл саруул сайхан хүүхэн олдоно шүү дээ гэж хэлж болох байгаа шүү дээ. Би энэ айлын гэр бүлийн гишүүн болоод одоо гучин таван жил болсон. Үлдсэн амьдралаа дүү нартаа, хамаатан садандаа зориулах нь миний үүрэг. Би нэг хүүтэй. Тэгээд маш их баян болсон. Яагаад гэхлээр мөнгө төгрөг гэхээсээ урьдаар гурван ачтай. Ач гэдэг чинь баян гэсэн үг.

-Ач нараараа хүрээлүүлсэн, тэдэндээ үлгэр жишээ болсон мундаг эмээ юмаа гэж танаар бахархан суугаагаа нуух юун.

-Баярлалаа. Ач охин маань сургуульд сурдаг. Өглөө болгон хүргэж өгөхдөө машинаасаа би буудаггүй. Яагаад гэхээр буугаад хүүхдээ хөтлөөд сургуульд нь оруулж өгдөг байхад минь хүүхдүүд “Өө танай эмээ чинь төмөр хөлтэй юм. Робот юм уу” гэдэг. Охин маань тухайн үедээ байдалд орж байсан ч гэсэн “Тэр миний эмээ. Та нар миний эмээг битгий шоолоорой. Намайг битгий шоолоорой” гэдэг. Манай охин бас жоохон нээлттэй байхгүй юу. Тийм учраас би тэр сургууль дээр нь очоод лекц уншиж өгсөн. Эрхтэн дутуугийн зовлон гэдэг чинь хэцүү байдаг юм аа, хүүхдүүдээ. Зам гарахдаа болгоомжтой гарч байгаарай. Над шиг ийм эрхтэн дутуу эмээ, өвөө явж байвал тусалж байгаарай гэдгийг таниулаад өгчихсөн чинь хүүхдүүд хэзээ ч  намайг шоолохгүй, миний охиныг ч шоолохгүй болсон.

-Таны амжилтад хүрсэн нууц юу вэ?

 -Эрхтэн дутуугийн зовлонг бие сэтгэлээр эдэлсэн болохлоор л энэ үйлдвэрийг нээж чадсан юм. Надаас өөр хүн хэзээ ч нээхгүй. Энэ бол ашиг олдог байгууллага биш байхгүй юу. Буян болдог л байгууллага. Мөнгөтэй хүмүүс зөндөө байна шүү дээ. Зах зээл байсан бол энэ бол захын хүн хийнэ шүү дээ, энэ үйлдвэрийг...

Анагаахын дээд сургуульд протезийн анги гэж байдаггүй. Сургууль соёлд сураагүй, хөл минь өвдөөд арай гэж нэг наймдугаар ангийн боловсролоо хангасан. Дээд сургууль яваагүй. Харин би хуулийн мэргэжилтэй, сайн хүний эхнэр байсан тулдаа бас хуулийн хүн байсан учраас практикийн мэдлэгтэй л болсон. Хорь гаруй ажилчинтай өдий зэрэгтэй явж байгаа нь бол хэчнээн гуравдугаар ангийн боловсролтой ч байсан гэсэн гурван дээд сургууль төгссөн юм шиг гэж онгирдог байхгүй юу. Тэгэхлээрээ хүний туулсан амьдралын практик л юм даа.

 -Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчныг сайжруулна гээд л яриад л байдаг. Гэсэн хэдий ч бусад орны жишигт хүрч чаддаггүй. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Би хоёр ч удаа Америк явсан. Байгууллага болгоны үүдэн дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэний машины зогсоол гээд нэг шар тэмдэг тэр өдөржингөө онгорхой зайтай байдаг. Тэрийг бий болгохын төлөө Монголд ирээд би зүтгэдэг. Яам тамгын газрын үүдэн дээр дугаар тавьсан сайдын машины зогсоол гэж байдаг. Тэрэн дээр би шууд давхиж очоод зогсчихдог. Төмрийг нь авч байгаад л очоод зогсдог. “Манай сайдын зогсоол яаж байгаа юм” гэхлээр нь уучлаарай, сайд хөлтэй юу гэж хэлдэг байхгүй юу. Тэгэнгүүт урдаас “юу яриад байгаа юм гэдэг юм” Сайд хөлтэй бол машинаа тэнд тавьчих. Би хөлгүйгээрээ энд тавьчихъя гэдэг.

 Америкт маш сайхан юм байна лээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдэг бол сайд л гэсэн үг юм байна лээ дээ. Би хоёр удаа яваад ирэхэд тийм юм ойлгоод харчихаж байгаа юм чинь. Манай төрийн том дарга нар байнгын гадаад дотоод явж байгаа юм чинь тэрийг олж харсан л байж таарна шүү дээ. Хараагүй ч байж магадгүй. Яагаад вэ гэхлээр тэр даргын гэр бүлд хөгжлийн бэрхшээлтэй иргэн байхгүй учраас хараагүй байхгүй юу.

-Таны энгэрт гавьяатын тэмдэг гялалзаж байгаа нүдэнд тусаад байна. Энэ талаар манай уншигчдад сонирхуулахгүй юу?

-Нөхөр маань нэг удаа надад хэлж байсан байхгүй юу. Чи бол Монгол улсад гавьяатай хүн. Монголын төр чамайг үнэхээрийн хардаг л юм бол гавьяат гэдэг цолыг чамд өгнө өө. Чи ийм буянтай ажил хийж байгаа шүү дээ гэхэд нь би юу яриад балайраад байгаа юм бэ чи гээд л би тухайн үедээ загнаж байсан. Тэгээд нөхөр маань өнгөрөөд хоёр жилийн дараа “Таныг Монгол Улсын Эрүүл мэндийн гавьяат болсонд баяр хүргэе. Тэгээд маргааш өглөө Төрийн ордонд гавьяатыг чинь өгөх гэж байна аа” гэсэн. Тэр шөнө би унтаагүй. Хорвоо ертөнцийн хамаг юмыг бодсон. Хөгжлийн бэрхшээлтэй хоёр хөлгүй хүн хөдөлмөр хийгээд Монгол Улсын гавьяат гэдэг эрхэм цолыг авлаа. Тухайн үедээ хязгааргүй их баярласан. Тэгээд зүгээр цагт ч гэсэн гайхуулаад зүүдэг юм. Яадаг юм, би гавьяагаа үнэлүүлсэн юм чинь. Тэгээд Монголын түүхэндээ хоёр хөлгүй хүн бизнес хийж байгаад анх удаагаа энэ гавьяат гэдэг шагналыг авсан.

-Ярилцсан танд баярлалаа.

Х.Соёл

17


Сэтгэгдэл (17)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



202.21.100.210Зочин   • 2022, 1 сарын 18. 16 цаг 24 минут

Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос

202.72.245.125Зочин   • 2022, 1 сарын 17. 8 цаг 16 минут

Мундаг эмэгтэйд амжилт хүсье.

64.119.27.47Зочин   • 2022, 1 сарын 16. 21 цаг 46 минут

Маш зөв сэтгэлтэй,хүний төлөө учраас гавъяат ч болсон байх нь. Баяр хүргэе.

103.10.23.162иргэн   • 2022, 1 сарын 16. 18 цаг 58 минут

Ямар мундаг эмэгтэй вэ цаашдын ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье.

78.16.169.193Зочин   • 2022, 1 сарын 15. 6 цаг 07 минут

Хүчтэй сайхан эмэгтэй байна аа

78.16.169.193Зочин   • 2022, 1 сарын 15. 6 цаг 05 минут

Хүүхдүүдэд лекц уншиж өгсөнд баярлалаа. Эцэг эх, сургуулийн багш нийгмийн ажилтангуудын хийх ажлыг та хийж. Зөв оройллн үлгэрдэх нь

78.16.169.193Зочин   • 2022, 1 сарын 15. 6 цаг 01 минут

Эвий минь. Тэр үнэн. Гэмтдийн эмч нар согтуу байж байдаг юм байна лээ. Осолд ороод очиход архи сэнхийгээд

192.82.75.32Эмч   • 2022, 1 сарын 14. 20 цаг 32 минут

Аливаа мэс засал том жижиг гэлтгүй их эрсдэл тул мэс засал хийлгэх эмчээ эрүүл согтуу, чадах үгүйг нь сайтар судалж байж орж байгаарай. Насан туршийн харуусалтай үлдэх магадлалтай байдалд байгаагаа ухамсарлаж байх ёстой шүү

64.119.22.59Цэцэгмаа   • 2022, 1 сарын 14. 17 цаг 24 минут

Буянтай, ажилсаг мундаг эмэгтэйд баяр хүргэе.Эрүүл энх байж улам ихийг бүтээхийг хүсье.МУНДАГ, ГАЙХАЛТАЙ, БАХАРХАЛТАЙ БАЙНАА

139.5.219.19Зочин   • 2022, 1 сарын 14. 17 цаг 21 минут

1980-д онд гэмтлийн эмнэлэгт бас согтуу эмч зүгээр хөлийг нь тайрсан тохиолдол гарч байсан.Тиймээс би мэс заслын эмч нараас үнэхээр айдаг шүү.

106.131.118.178Зочин   • 2022, 1 сарын 14. 13 цаг 52 минут

Aimaar yum be eruul hol tairsan genuu. Arai chde.

202.126.90.127Зочин   • 2022, 1 сарын 14. 13 цаг 14 минут

mundag emegtei nvde olson shagnal

202.126.90.127Зочин   • 2022, 1 сарын 14. 13 цаг 14 минут

bayr hvrgie buyn zaya ni budaa shig delgereh boltugai

202.179.24.110zochin   • 2022, 1 сарын 14. 12 цаг 40 минут

mundag emegtei bna,tand eruul enchiig chusei

103.140.11.115Зочин   • 2022, 1 сарын 14. 12 цаг 34 минут

таниар үнэхээр бахархаж байна.залуус минь үлгэр дуурайлал аваарай.Чин сэтгэл , зүтгэл байхад бүх юм бүтнэ шүү.

202.131.253.54дорж   • 2022, 1 сарын 14. 12 цаг 07 минут

юун аймаар юм бэ. Эрүүл шүд андуураад сугалчихсан тохиолдол байдаг. Эрүүл хөл андуурч тайрна гэдэг бол хариуцлагагүйн дээд зэргийн илрэл. Тэр согтуу толгой яасан бол

202.21.124.130Зочин   • 2022, 1 сарын 14. 9 цаг 56 минут

setgel uneheer hudulgusun newtruuleg bn



ШИНЭ МЭДЭЭ

Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ8 цаг 34 минутын өмнөНҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ8 цаг 49 минутын өмнөЦэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна9 цаг 6 минутын өмнөСэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна9 цаг 11 минутын өмнөIDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна9 цаг 16 минутын өмнөУлаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна9 цаг 20 минутын өмнөЗурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр9 цаг 22 минутын өмнөМорьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30
 Facebook Twitter Youtube