Энэ мэдээ хуучирсан буюу 2022-08-29 нд нийтлэгдсэн байна.

Залуужиж байгаа ТАРХИНЫ ЦУС ХАРВАЛТААС сэргийлэх арга бий

8/ 29/ 2022    11 цаг 04 минут

Манай улсын 100 мянган хүнд ногдох цус алдах хэлбэрийн тархины цус харвалтын нас баралтаар дэлхийд 1-рт бичигдэж байна. Энэ нь дэлхийн дунджаас бараг 4 дахин их гэсэн үг. Ялангуяа зүрх судасны өвчний шалтгаантай нас баралтын 45 хувь, цус харвалтын шалтгаант нас баралтын 51 хувь нь цусны даралт ихсэлтээс үүдэлтэй байна.

Нэг өглөө сэрэхэд л тэр минь өнгөрчихлөө, залуу хүн юмсан... гэсэн эмгэнэлийг өдөр бүр шахам сошиал орчиноос хардаг боллоо. Тэдгээр ид хийж бүтээх насандаа яваа залуу хүмүүсийн нас баралтын шалтгаан дийлэнхдээ ахимаг насныхан давамгай өртдөг тархины цус харвалт байх нь хачирхалтай, бас анхаарлаа хандуулмаар...

Зүрх судасны эмгэг нь 45-аас дээш насныханд зонхилон тохиолддог ч сүүлийн үед нийгмийн хөгжил, стерсс, ажлын ачаалал, амьдралын буруу хэв маягтай холбоотойгоор залуужиж, сүүлийн хоёр жилийн хугацаанд эрс нэмэгдлээ. Үүний шалтгааныг зарим хүмүүс ковидын нөлөө гэж тайлбарлаж байгаа нь ч бий. Харин бид энэ аюулт өвчнөөс өөрсдийгөө хамгаалах нь хүн бүрт хамаатай болжээ.

Харвах эрсдэлд хүргэдэг хүчин зүйлс

  • Цусны даралт өндөр байх
  • Чихрийн шижин
  • Зүрхний ямар нэгэн эмгэг
  • Тамхидалт
  • Хэт таргалалт
  • Холестролын түвшин өндөр байх
  • Архидалт
  • Стресс бухимдал
  • Хөдөлгөөний дутагдал 

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ

  • тотмол цусны даралтаа хэмжиж байх
  • архи, тамхины хэрэглээгээ багасгах, болж өгвөл татгалзах
  • цусан дахь холестрины хэмжээгээ буулга, эрүүл зөв хооллох
  • стресс, бухимдлаас холдож цэвэр агаарт гарах, аялж зугаалах
  • хөдөлнөөний дутагдлаас сэргийлж, биеийн тамираар хичээллэх
  • ажлын ачааллаа багасгах, зохистой хөдөлмөрийн хуваарьтай байх

 Дээрх аргуудыг хэрэгжүүлж байх нь залуужиж байгаа тархины цус харвалт, хүмүүсийн сүүлийн үед ярьж байгаа цус өтгөрөлтөөс өөрийгөө сэргийлж чадах юм.

Эмчийн зөвлөгөө: Харвалт хоёр хэлбэрээр ихэвчлэн илэрч байна. Нэг хэлбэр нь гэнэт ухаан алдаж , гар хөл нь татна, огино, нэг талын гар, хөл сулардаг. Нөгөө нь ухаан алдахгүйгээр, таталт өгөхгүйгээр ам нь мурийж, гар хөл нь суларч, мэдрэхүй нь буурч, нүдний хараанд өөрчлөлт өгч тэнцвэр алдагдах шинж илэрдэг. Татаад эхэлсэн хүн бол яаралтай 103 дуудах нь тодорхой. Нөгөө хэлбэрийн хүмүүсийг мэдэлгүй алдчихаад байдаг. Тиймээс аль болох танихын тулд олон шинжийг дэлхий нийт гаргасан байдаг. Нүүр, гар, хэлний сорилыг ашиглаж, эсвэл ажиглаж харвасан эсэхийг мэдэж болдог. Жишээ нь, ам мурийх, гарын хүч сулрах, хэл яриа алдагдаж, юм ойлгох чадвар муудвал тухайн хүн “би харвасан байна” гэдгийг 103-д утасдаж хэлэх ёстой. Энэ тохиолдолд дуудлагыг авсан даруйд очих ёстой. Учир нь, цаг алдах тусам тархины үхэжсэн эд, эсийн тоо нэмэгддэг. Тиймээс цаг алдалгүй эмнэлэгт очих нь чухал байдаг. Тухайн хүн өөрөө, эсвэл гэр бүлийнхэн нь харавчихлаа гэдгийг мэдсэн бол дур мэдэн эм, тариа хэрэглэж огт болохгүй. Тэр архийг ч ууж, өгч болохгүй. 

Харвасан хүний хажууд байгаа хүн хамгийн нэгдүгээрт амин үзүүлэлтүүдийг шалгах ёстой. Ингээд эмнэлгийн тусламж ирэхээс өмнө хэвтүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Хэвтүүлэхдээ бусад эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг авна. Харвасан хүн ихээр огиж, бөөлждөг учраас дээш нь биш, бага зэрэг хажуу тийш нь харуулж хэвтүүлэх учиртай. Ингэсэн тохиолдолд тухайн хүний амьсгалын зам чөлөөлтэй болно. 

Дураараа даралтын эм огт өгч болохгүй. Ер нь даралт бууруулах эмийг яарч хэрэглэх нь зөв биш. Харвасан хүний цусны даралтыг эхний 24 цагийн дотор 10 хувиар л буулгах зүйтэй гэж үздэг. Жишээ нь, цусны даралт нь 200 хүрсэн хүний даралтыг 180 болгож, аажмаар бууруулах тактик барьж ажиллахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа. Даралтаа огцом бууруулах нь эргээд эрсдэлтэй гэж үздэг . Тиймээс даралтны эмийг өөрсдөө ч мэдэхгүйгээр хэрэглэх нь бас л аюултай.

 

Б.Мөнх

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube