Хятадын эрх баригчид Сычуань мужийн төв Чэнду хотод хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргалаа. Хотын 21 сая хүнийг гэрээс гарахыг хориглосон бөгөөд зайлшгүй шаардлагатай тохиолдолд нэг өрхөөс зөвхөн нэг хүн гарахыг зөвшөөрчээ. Хотын бүх оршин суугчийг гурав хоногийн хугацаанд коронавирусийн шинжилгээнд хамруулах ч хязгаарлалтыг хэзээ цуцлах нь тодорхойгүй байна. Одоогоор Ченду хотод нийтийн тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаж, такси болон унадаг дугуй түрээсийн үйлчилгээг бүрэн зогсоожээ.
Пүрэв гарагт тус хотод 157 шинэ халдвар бүртгэгдсэний 51 нь шинж тэмдэггүй байна.
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
ТЭНД ЧИНЬ ӨВЧИН ГАРААГҮЙ БАНКНААС МӨНГӨӨ АВАХ ГЭЭД БОСЛОГО ГАРГАСАН ЮМ БИШҮҮ ТЭГМЭГЧ КОРОНОО ГЭЭД ХӨЛ ХОРИЧИХСОН ГЭСЭН ШҮҮ