Энэ мэдээ хуучирсан буюу 2022-09-19 нд нийтлэгдсэн байна.

Өнөөдөр дээрэмчин шиг ярих өдөр

9/ 19/ 2022    10 цаг 21 минут
Жил бүрийн 09 сарын 19-ний өдрийг “Дээрэмчин шиг ярих өдөр” /Talk Like a Pirate Day/ болгон тэмдэглэдэг юм байна. Нэг үгээр бол эрт цагт дээрэмчдийн ашигладаг байсан өвөрмөц үг хэллэгийг /Jargon, Slang/ үндэсний өв соёлын нэг хэсэг, ардын аман зохиол ч гэж хэлж болно гэж үзээд тэр хэллэгүүдийг марталгүй хадгалж, сануулах түүгээр ч зогсохгүй тухайн этгээдүүдийн амьдралын хэв маягийг ч нэг өдөр олон түмэнд таниулж байхаар энэ өдрийг тэмдэглэдэг ажээ.
Анхны санаачлага нь 1995 оны 06-р сарын 06-нд хэсэг залуучууд хананы теннис /racquetball/ тоглосноос эхтэй бөгөөд тэд тоглолтын төгсгөл гэхэд тоглоом шоглоомоор бие биерүүгээ дээрэмчдийн ашигладаг байсан хэлц үгнүүдийг ашиглан хашгирч өрсөлдөгчөө сэдэлжүүлэх, урам зориг өгөх, шар хорыг нь малтахыг хичээж байжээ. Тэгээд тоглож дууссаныхаа дараа энэхүү ардын сайхан үг хэллэгийн өвийг жилдээ нэг удаа дурсаж байх өдөртэй болохгүй бол хэсэг хугацааны дараа хэн ч мэдэхгүй мартагдах юм байна хэмээн ярилцаж. Тэгээд тэмдэглэж байх өдрийн огноог сонгохдоо хэн нэг нь хуучин эхнэрийнхээ төрсөн өдрийг санал болгосон нь 09-р сарын 19 байв. Ингэж л энэ өдрийг тэмдэглэж эхлэж.
Хэдийгээр тэд ийм сайхан санаа гаргаж, огноо юмаа тохирсон ч эхний долоон жил тийм ч нийтэд танигдахуйц тэмдэглэж чадаагүй юм. Харин зохиолч, нийтлэлч Дэйв Барригийн /Dave Barry/ цахим шууданд холбогдсоноор энэ өдөр олон улсын болтлоо өргөжсөн.
Дэйв Барри өдрийг улс орон даяар сурталчилж, хилийн чанадад ч тэдний санаачлагыг дэмжсэнээр 2002 оноос өдрийг олон хүмүүс баяр хөөртэйгээр жил бүр тэмдэглэх болсон. talklikeapirate.com/wordpress/
Ухаандаа манайхан бол “Шилийн сайн эрс шиг ярих өдөр”, “Шилийн сайн эрсийн амьдралаар амьдрах өдөр”-тэй болж болох юм. Харин тэдний ярьж байсан хэв маяг, амьдралын хэмнэл хэр судлагдаж үлдсэн байдаг юм бол. Ямар ч байсан хэд хэдэн уртын болон богинын дуунд шилийн сайн эрчүүдийн тухай гарч байдаг тэгэхээр яах аргагүй л нэгэн үеийн ардын түүх, соёлын хэсэг болж байсан мэт санагдана.
Тэгэхдээ энэ бол шоронгийнхны хар ярианы үгс биш гэдгийг маш сайн ялгаж ойлгоорой.
За тэгэхээр нөхөд энэ өдрийг хэрхэн тэмдэглэж өнгөрүүлдэг талаар хэдэн жишээ оруулая: Нэгдүгээрт энэ бол зүгээр л зугаацах өдөр тул хэт дүрдээ орох хэрэггүй, бас “гурилдаад өнгөрөх” ч хэрэггүй. Хоёрдугаарт та өөрийн гадаад төрхийг дээрэмчид мэт болгоорой. Далайн дээрэмчидийн сонгодог жишээ ахмад Хук шиг модон хөл, дэгээн гар, нэг нүдээ тагласан хар боолт, мөрөн дээрээ тоть шувуутай бол бараг л ярих ч хэрэггүй та энэ өдрийг сайхан тэмдэглэж байгаа хэрэг. Харин ярих тохиодолд хэдэн сайхан үг байна.
“Son of a Biscuit Eater” /Жигнэмэг идэгчийн хүү/ Энэ үгийг та өөртөө таалагдахгүй байгаа хүнд хэлнэ. Учир нь ямар ч далайн дээрэмчин жигнэмэг иддэггүй тул тэд түүнийг арчаагүй нэгэн гэж тавлаж байгаа хэрэг. Манайхаар бол “Жижиг тугалны бэлчээр, жирэмсэн эмийн шээх газраас холдоогүй” гэдэгтэй ижил.
“All Hand Hoy!” /Бүх гарнүүд Хой/ Энэ бол бүх хүмүүс ямар нэг зүйлд туслахаар цуглахыг хэлдэг үг. Бүгд таныг тушаалыг анхаарах ёстой. Манайхаар “Дуулвал дуу нэг, дугтарвал хүч нэг” юм уу даа кк.
“Bring a Spring Upon ‘er” /Хаврыг эрт авчир/ Энэ бол та усан онгоцыг өөр чиглэлд эргүүлэх хэрэгтэйг хэлж байгаа хэрэг. Манайхаар “Цаг цагаараа байдгүй, цахилдаг хөхөөрөө байдгүй”-тэй төстэй юм уу хэ хэ.
“Grog Blossom” /Архин цэцэгт/ Манайхаар бол сайхан улаа бутарсан хүнийг хэлж болох нэршил. Дээрэмчид бол архины хамааралтайгаар хамар нь улаан болсон нөхдийг нэрлэдэг үг байж. Гэх мэт.
Мөн та энэ өдөр 1881 онд Роберт Луис Стивенсоны бичсэн "Эрдэнэсийн арал" номноос эхлээд Ж.М. Барригийн “Петер Пэн”, 1821 онд Сэр Уолтер Скотын бичсэн “Далайн дээрэмчин”, Даниел Депогийн “Алдарт ахмад Синглтоны амьдрал, адал явдал, дээрэмчид” гэх мэт номнуудыг уншиж болох юм.
Мэдээж хамгийн хялбар, амар сонголт бол алдарт “Карибын тэнгисийн дээрэмчид” цуврал, Том Хэнксийн тоглосон “Ахмад Филипс” кинонуудыг үзэх, далайн дээрэмчдийн хувцсаар гангарсан найз нарыгаа урьж үдэшлэг хийх ч энэ өдөр таныг зугаатай байлгах болно гэжээ.
 
 
 
 
 
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube