Энэ мэдээ хуучирсан буюу 2022-11-29 нд нийтлэгдсэн байна.

​Хятадад юу болоод байна вэ?

11/ 29/ 2022    14 цаг 24 минут

Хятадын коммунист намын ХХ их хурал дээр тус улсын тэргүүн Си Жиньпин “0-COVID” үйл ажиллагааг үргэлжлүүлнэ, баячуудын хөрөнгийг хурааж ядуучуудад өгөх ажлаа үргэлжлүүлнэ гэж хэлсэн. Эдгээр бодлогооос шууд шалтгаалж Хятадын эдийн засгийн гол тулгуурууд болох үл хөдлөх хөрөнгийн гүйлгээ царцаж, үйлдвэрлэл, худалдаа хумигдаж эхлэв. БНХАУ-ын экспорт, импорт өнгөрсөн сард гэнэт уналтад орсон нь 2020 оны тавдугаар сараас хойшхи анхны нэгэн зэрэг явагдсан том уналт болсон. Аравдугаар сард экспортын тээвэрлэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.3 хувиар буурч, есдүгээр сард 5.7 хувийн өсөлттэй байсан эдийн засагт огцом эргэлт гарсан нь 4.3 хувиар өснө гэж байсан эдийн засгийн шинжээчдийн хүлээлтээс хамаагүй бага үзүүлэлт болов.

“Capital Economics”-ийн эдийн засагч Зичун Хуан "Ирэх улиралд экспорт улам буурна гэж бид тооцоолж байна ... Хятадын төр засгийн санхүүгийн түрэмгий бодлого буюу их мөнгө олох тусам нь их мөнгө улс хурааж авах бодлого, өндөр инфляциас шалтгаалсан бодит орлогын бууралт ирэх онд Хятадын эдийн засгийг уналтад оруулна гэж бид үзэж байна" гэжээ. “Ройтерс” агентлаг хятадын гаалийн мэдээлэлд тулгуурлан тус улсын автомашины экспортын тоо хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад огцом буурч, 60 хувьд хүрсэн нь Хятадын эдийн засагт бараа бүтээгдэхүүний эрэлт буурч үйлчилгээ рүү шилжиж байгааг харуулж байна гэж мэдэгдэв. Импортын ачаа эргэлт 9-р сард 0.3 хувийн өсөлттэй байсан нь өмнөх үеэс 0.7 хувиар буурч, 2020 оны 8-р сараас хойшхи хамгийн сул үр дүн болов. Дэлхий дахины эдийн засгийн өсөлтийн удаашралтаас гадна дотоодын эрэлт суларч байгаа нь Хятадын эдийн засагт илүү их дарамт учруулах болно гэж шинжээчид үзэн "Дотоодын эрэлт хангалтгүй байгаа нь Хятадын богино хугацааны сэргэлт, урт хугацааны өсөлтөнд саад болж байна" гэж “Jones Lang Lasalle”-ийн ахлах эдийн засагч Брюс Панг хэлэв.

Царт тахал гараад бараг гурван жил болж байхад Хятад улс “COVID-19”-ийн эсрэг хатуу бодлого баримталж, эдийн засагтаа ихээхэн хохирол учруулж, нийтийг хамарсан бухимдал үүсгэсээр байна. Хамгийн гол нь Си даргын “0-COVID”, баячуудын хөрөнгийг ядуучуудад өгнө гэдэг бодлого хятадын иргэдийн амьдралын төвшинг эрс бууруулж магадгүй болоод байна. Ингэх аваас БНХАУ дотроосоо бут үсрэх болно. Учир нь хятадууд хэнээр удирдуулж буйгаа огт тоодоггүй, харин амьдрал нь буурангуут шууд босдог онцлогтой ард түмэн. Иймээс хятадууд бусад улсаас хамгийн олон буюу 10-н түүхэн том бослого гаргаж хамгийн урт буюу 1927-1950 он хүртэл иргэний дайн хийж байсан ард түмэн билээ. Ядаж байхад “0-COVID” гэх хатуу хөл хорио тогтоосон хотуудад дарга нарын ойрын хамаарал бүхий этгээдүүд иргэдийн хүнс, өргөн хэрэглээний барааны ханган нийлүүлэлтийг хариуцан баяжиж байна гэсэн мэдээлэл нийтийн сүлжээгээр тараад байгаа нь иргэдийн эсэргүүцэл, дургүйцлийг өдөөгөөд байна.

Шинжаан-Уйгурын Өөртөө засах орны Өрөмч хотод коронавирусын эсрэг хатуу хязгаарлалтыг эсэргүүцсэн олныг хамарсан эсэргүүцлийн бичлэг Хятадын олон нийтийн сүлжээнд тавигджээ. Нийт 10 хүн амиа алдсан орон сууцны өндөр байшинд гал гарсны дараа жагсаал эхэлсэн гэж мэдээлж байна. Уг бичлэгт орон нутгийн оршин суугчид олонх нь маск зүүж, харанхуй болсны дараа хотын гудамжинд цугларч байгааг харуулжээ. Үүний дараа цагдаа нартай жагсагчдын сөргөлдөөн эхэлж, хүмүүс "Ковидын хязгаарлалтанд төгсгөл!" хэмээн хашгирч байв. Өөр нэг бичлэгт олон хүн үймээн самуун дэгдээн тусгай хаалтыг нэвтэлж байгааг харуулав. Жагсаал болсон газрын байршлыг “Ройтерс” агентлаг баталгаажуулсан бол өнгөрсөн баасан гарагийн орой “ВВС”-ийн дамжуулалтаар хотын захиргааны гадаа цугларсан эсэргүүцэгчдийн жагсаалыг бас харуулав. Мөн Гуанжоу хотод гарсантай адил явдал өнгөрсөн ням гаригт шилжих шөнө Бээжин, Сиань, Чунцинь, Нанжин зэрэг том хотуудад болж иргэд төр, засгийнхаа эсрэг жагсжээ. Олон нийтийн сүлжээнд тавигдсан видео бичлэгүүд дээр жагсаж буй залуус "Коммунист нам зайл! Си Жиньпин зайл!" хэмээн хашгиралдаж байв. Цагдаа нар удалгүй баривчилгаа явуулж эхэлсэн байна. Цар тахал эхэлснээс хойш бараг гурван жилийн дараа ч гэсэн Хятадын хил хүртэл хаалттай хэвээр байна. Энэ бол хятадын коммунистууд иргэдээ ковидын вакцинд бүрэн хамруулаагүй гэсэн үг гэж зарим судлаачид онцолсон байна. Мөн эдгээр хотоос гадна Бээжин, Нанжин хотын их дээд сургуулиудын оюутнууд коммунист төр, засгийн бодлогыг эсэргүүцэн жагсаал хийж эхэлжээ.

Дарангуйлагч дэглэмтэй Хятадад төр засгаа шууд эсргүүцсэн ийм ил тод илрэл маш ховор болдог гэж барууны хэвлэлийн агентлагууд гайхаж байгаагаа нуулгүй онцлон тэмдэглэсэн байна.

Урд хөршийн Коммунист засаглал уруудах замдаа оров.

Г.Амарсанаа

Эх сурвалж: DNN.mn

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube