Катар улс хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг /ДАШТ/ зохион байгуулах үеэрээ 1.4 сая гаруй жуулчин хүлээн авсан талаар тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллээ.
Өнгөрсөн ням гарагт болсон ДАШТ-ий шувтаргын тоглолтод Аргентины шигшээ баг Францыг торгуулийн цохилтоор буулган авч, аваргын цом хүртсэн билээ.
Катарын “QNA” агентлагийн мэдээлснээр, ДАШТ-ий тоглолтуудыг нийт 3.4 сая үзэгч үзсэн бөгөөд нэг тоглолтыг дунджаар 53 мянган хөгжөөн дэмжигч үзэж сонирхсон байна.
“Катар-2022” тэмцээнийг зохион байгуулах хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хассан Аль Тавади хэлсэн үгэндээ, энэ удаагийн тэмцээнийг хөл бөмбөгийн ДАШТ-ий гайхалтай хувилбар боллоо хэмээгээд, ирээдүйд томоохон тэмцээнүүдийг зохион байгуулагчдад жишиг болж байна гэв.
Катарт 11 дүгээр сарын 20-ноос 12 дугаар сарын 18-ны хооронд үргэлжилсэн энэхүү тэмцээн нь Арабын оронд зохион байгуулагдсан анхны хөл бөмбөгийн ДАШТ болсон юм.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.