АНУ ойрын хугацаанд 150 км хүртэлх тусгалтай пуужингуудыг Украин руу шилжүүлэх бодолтой байгаа тухай Ройтерс агентлаг АНУ-ын удирдлагын эх сурвалжаас иш татан мэдээлэв.
"Ройтерс" агентлаг тодруулахдаа, Украинд үзүүлэх АНУ-ын цэргийн тусламжийн шинэ багцад Газраас хөөргөх нарийвчлалтай удирдлага бүхий жижиг пуужин орно гэжээ. Түүнчлэн жижиг диаметртэй бөмбөг (GLSDB) бүхий пуужинг нэрлэжээ.
АНУ-Шведийн зохион бүтээсэн эдгээр пуужингууд нь HIMARS төхөөрөмжөөс хөөргөх бөгөөд олон арван километрийн алс зайд хөдөлж буй байг онож чаддаг гэдгээрээ онцгой юм.
Өнөөг хүртэл америкчууд болон бусад холбоотнууд Украины армид нийлүүлсэн пуужингийн алсын тусгалын хүрээ 80 гаруй километр байсан юм. Гэхдээ эдгээр нь мөн HIMARS-т суурилуулах зориулалттай пуужингууд юм.
Украйн улс АНУ болон холбоотнуудаас HIMARS төхөөрөмжөөс харвах боломжтой 300 км хүртэл тусгалтай өндөр нарийвчлалтай АТАКМС пуужингуудыг удаан хугацаанд гуйсаар байгаа юм. Украинчууд Оросын нутаг дэвсгэрийн гүн дэх бай руу цохилт өгч эхлэх вий гэсэн болгоомжлолын улмаас барууны холбоотнууд өнөөг хүртэл ийм зэвсгийг шилжүүлэхээс татгалзаж байгаа бөгөөд энэ нь дайныг хяналтгүй хурцатгахад хүргэж болзошгүй юм.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, АНУ 2.2 тэрбум долларын цэргийн тусламжийн шинэ багцыг энэ долоо хоногийн эхээр зарлана.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.