Түрэгийн үеийн бичгийн соёлд хамаарах дурсгал.
Энэхүү бичээс Увс аймгийн Түргэн сумын нутаг Хар Ус гэдэг газар байжээ. Энэ газрыг нутгийн ардууд Долоодойн булш ч гэж нэрлэдэг. 1955 онд уг бичээсийг анх археологич Ц.Доржсүрэн олсон.
Энэ бичээс нь руни бичгээр бичигдсэн дөрвөн мөр бүхий дурсгал юм. Долоодойн түрэг бичээсийг өдгөө тайлан уншиж чадаагүй байна. Бичээс одоо Увс аймгийн орон нутгийг судлах музейд хадгалагдаж буй. Эл бичээсийн тухай Ц.Доржсүрэн 1957 онд “Шинжлэх ухаан, техник” сэтгүүлд, Б.Ринчен “Монгол нутаг дахь хадны бичиг” номондоо тус тус хэвлүүлжээ. (А.Энхтөр)
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
Уншиж чадаагүй байж түрэг бичээс гэж яаж мэдсэн юм бол доо