Энэ мэдээ хуучирсан буюу 2023-02-04 нд нийтлэгдсэн байна.

Дайныг зогсоохын тулд  Украины газар нутгийн зарим хэсгийг ОХУ-д үлдээхийг санал болгосон уу

2/ 4/ 2023    7 цаг 25 минут

АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Уильям Бөрнс Ерөнхийлөгч Жо Байдены даалгавраар боловсруулсан энх тайвны төлөвлөгөөний нэг хэсэг болох дайныг зогсоохын тулд Украины нутаг дэвсгэрийн нэг хэсгийг  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд санал болгосон гэх мэдээлэл Германы Neue Zürcher Zeitung (NZZ) сонинд пүрэв гарагт нийтлэгджээ.

Байден Украинд удаан үргэлжилсэн дайныг зогсоохын тулд Бернсээр дамжуулан Путинд Украины нутаг дэвсгэрийн 20 орчим хувийг санал болгосон гэж Германы улс төрчдийн үгсийг  сонин иш татжээ. 

Киев энэ саналыг "Бид газар нутгаа хуваахыг хүсэхгүй байгаа учраас" татгалзсан гэж мэдэгдсэн бол Кремль  "ямар ч байсан дайнд алсдаа ялна" гэж хэлсэн гэж NZZ мэдээлэв.

Москва, Киев хоёр энэ саналаас татгалзсаны дараа л Байдены засаг захиргаа Киевт "Абрамс" танк нийлүүлэхээ амласан гэжээ.

Сэтгүүлчид 1-р сарын сүүлээр Бернс Москвад нууцаар очиж, Оросын удирдлагатай энэ төлөвлөгөөний талаар ярилцсан гэж мэдэгдэж байсан юм.

Өмнө нь "Вашингтон Пост" сонинд Тагнуулын төв газрын дарга Киевт нууцаар очиж  Ерөнхийлөгч Зеленскийтэй уулзсан тухай мэдээлж байв. 

Энх тайвны төлөвлөгөө үнэн хэрэгтээ хэрэгжиж магадгүй гэсэн агуулгатай төстэй мэдээлэл Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр өнгөрсөн долоо хоногт Кремльтэй ойр эх сурвалжаас иш татан нийтлэгдэж байна.

Киев энэ мэдээллийн талаар албан ёсны тайлбар хийгээгүй байна. Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын зөвлөх Михаил Подоляк  ийм яриа хэлэлцээ хийгдээгүй гэж хэлсэн ч "Мэдээжийн хэрэг, янз бүрийн түвшинд үргэлж  зөвлөлдөж ярьдаг гээд  Украин ямар ч тохиолдолд ийм зүйлийг зөвшөөрөхгүй гэдгийг онцолжээ.

Харин даваа гарагт Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ, Орос, Украины хооронд хэлэлцээр хийх нь одоо боломжгүй, учир нь тэдэнд де факто болон де юре нөхцөл байхгүй гэжээ.

Эх сурвалж: ВВС

2


Сэтгэгдэл (2)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



192.82.77.34зочин   • 2023, 2 сарын 4. 15 цаг 44 минут

Гол нь холын тусгалтай тактикийн пуужин дорон хэрэгтэй шүү дээ. Танк бол 2-р асуудал. Одоо Украйн чадан ядан давшилтыг тогтоож байна. Зэвсэг нийлүүлээгүй 3 -р сарын сүүл гээд ер нь удаашруулж хүний амь эрсэдсээр

192.82.91.225иргэн   • 2023, 2 сарын 4. 15 цаг 16 минут

Хамгийн оновчтой шийдэл бол Орос, Украйн хоёр дайныг зогсоохын тулд харилцан буулт хийж тохирох л асуудал. Тэрнээс Украйныг өмөөрөх нэрийдлээр дэлхийн энх тайван байдлыг алдагдуулах, эв нэгдлийг сарниулж, талцуулан байлдааныг улам өргөжүүлэх нь хүн төрлөхтөнийг аймшигт сүйрэлд ч хүргэж мэдхээр эрсдэлийг дагуулж баЙНА. Оросууд ялагдаж эхэлбэл үхэхдээ үхэр буугаа..гэдэг л болно.



ШИНЭ МЭДЭЭ

Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ6 цаг 7 минутын өмнөНҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ6 цаг 22 минутын өмнөЦэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна6 цаг 39 минутын өмнөСэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна6 цаг 45 минутын өмнөIDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна6 цаг 49 минутын өмнөУлаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна6 цаг 54 минутын өмнөЗурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр6 цаг 55 минутын өмнөМорьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30
 Facebook Twitter Youtube