БНАСАУ-д удирдагчийнхаа нэрийг энгийн иргэдэд өгөхийг цээрлэдэг уламжлал бий.
Өмнө нь БНАСАУ-ыг үндэслэгч Ким Ил Саны үед Ил Сан, , Ким Жон Илийн үед Жон Ил, одоогийн удирдагч Ким Жон Уны үед Жон Ун нэрийг хориглож иржээ.
БНАСАУ-д амьдардаг нэрээ нууцалсан эх сурвалж "Хойд Пёнган мужийн Чонжу хотын Аюулгүй байдлын хэлтэс хоёрдугаар сарын 8-нд Жу Аэ нэртэй эмэгтэйчүүдийг дуудаж, нэрээ солихыг тушаасан" гэх мэдээллийг анх өгсөн байна.
БНАСАУ-ын төрийн албаныхан шинээр төрсөн хүүхдэд Жу Аэ гэдэг нэр өгөхийг хориглож, нэгэнт ийм нэртэй болчихсон хүмүүсийг нэрээ солихыг шаарджээ.
Учир юунд вэ гэхээр тус орны удирдагч Ким Жон Ун охиноо Жу Аэ гэж нэрлэсэнтэй холбоотой юм байна.
Ингэхдээ төрийн эрх мэдлийг авахаас ч өмнө эхлүүлдэг учраас нэр хориглолт нь нэг ёсондоо ирээдүйн удирдагчийг багцаалах боломж, тахин шүтэх үзлийг эхлүүлэх нэг арга гэж тооцогддог юм байна.
Өөрөөр хэлбэл, Ким Жон Уны охин, 10 орчим настай Жу Э охин БНАСАУ-ын ирээдүйн удирдагч байж магадгүй аж. Тус улсын хэвлэлүүд сүүлийн үед Жу Аэг нэрээр нь бус, "Эрхэм охин", "Хүндэт охин" гэх зэргээр бичих болжээ.
эх сурвалж: мкор.мн
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.