Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-03 нд нийтлэгдсэн байна.

П.Цэнгүүн:Би гурилынхаа үнийг нэмнэ. Учир нь ШӨХТГ намайг торгосон

3/ 3/ 2023    7 цаг 26 минут

“Би гурилынхаа үнийг нэмнэ. Учир нь ШӨХТГ намайг торгосон. Тэр торгуулийн мөнгийг хаанаас авах вэ. Та нараас л авна. Ашгийн татвар, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг хэн төлөх юм бэ. Би юу. Үгүй хэрэглэгчид л төлнө. Хэрэглэгчийн нуруун дээр л очино. Бодит байдал энэ” хэмээн “Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн өчигдөр “Мөнгө ба Инфляци” сэдвээр тавьсан илтгэлийнхээ үеэр хэлэв.

Тэрээр “Төр махны үнэ, гурилын үнэ тогтвортой байна шүү. Бид үнийг чинь тогтворжуулна. Үнийг чинь хянана, барина гээд ШӨХТГ, Засгийн газар, Монголбанк нь хянана. Бага хүүтэй зээл өгсөн болохоор бодлогын гэрээ байгуулаад чи махны үнэ өсгөвөл торгоно гэдэг. Бизнес эрхлэгчийн хувьд эхлээд бага хүүтэй зээл гэхээр ахиухан ашиг олчих юм шиг байна, махаа жаал нөөцөлье гээд нөгөө зээлээс нь аваад гэрээ байгуулчихдаг. Гэтэл Засгийн газраас үнээ барь гээд шахаад дарамталчихдаг. Хаана ч, хэзээ ч  ямар ч Засгийн газрын үнийг барьж тогтворжуулах бодлого бүтэлтэй болж байгаагүй. Үргэлж бүтэлгүйтэж нурж унаж байсан. Амжилттай болсон түүх байхгүй шүү. Хөгжлийн банкны жишээ бол энэ. Нэг нөхөр Хөгжлийн банкнаас гучин хэдэн тэрбум төгрөг зээлээд гурилын үйлдвэр барьчихсан. Орчин үеийн техник, технологитой, сайхан үйлдвэр. Харамсалтай нь, энэ үйлдвэрийг баригдахаас өмнө хориод гурилын үйлдвэр байсны нэг нь манайх. Гурилын үйлдвэрүүдийн нийт хүчин чадал нь 10 сая хүнийг гурилаар хангахаар байхад нэмж бариад зээл авчихаж байгаа юм. Өнөөдөр тэр үйлдвэр нь гацсан дампуурсан. Хямрааж байгаа зүйл чинь энэ. Ямар ч судалгаагүй, тооцоо буруу хийснээс бизнесмэнүүд хохирдог. Та нар Хөгжлийн банкнаас хэдэн махны үйлдвэр барихаар зээл авсныг мэдэх үү.

Монгол Улсын хувьд дотоодын хэрэгцээгээ хангах махны үйлдвэр, зоорь хангалттай. Гэтэл мах боловсруулах үйлдвэрт зээл өгч л байдаг. Одоогийн Засгийн газар ахиад л зооринд зээл өгөх тухай яриад явж байна. Цемент бас ялгаагүй. Нэг банкнаас гурваас дөрвөн компани цементийн үйлдвэрт зээл авсан. Зээл аваад үйлдвэрээ барьсан. Санаж байгаа бол цементийн үнэ өссөн. Яагаад гэж үү, зээл аваад эхлээд үнэ нь өсдөг. Уг нь цементийн үнийг бууруулах гэж үйлдвэр барьсан чинь эсрэгээрээ хоёр гурав дахин өсчихсөн. Тэгээд эргээд буусан.Тийм учраас энэ зээлийн тэлэлт гэдэг маш аюултай зүйл. Бизнесмэнүүдийг буруу юманд хөрөнгө оруулахад хөтөлдөг. Алдаа гаргахад, эдийн засгийг буруу гольдиролд оруулахад чиглэдэг. Банкуудын 2022 оны ашгийг анхаарч харсан бол 5 банкны ашиг нийлээд 1 их наяд төгрөг болсон байна” гэв.

Манай улсын хувьд Жон Майнард Кейнсийн төрийн зохицуулалтгүй эдийн засаг нь улс орныг хямралд хүргэдэг гэсэн төрийн зохицуулалттай эдийн засгийн онолыг баримталдаг. Их сургуульд ч энэ онолоор заадаг бол “Алтантариа ХХК-ийн захирал П.Цэнгүүний хувьд Австрийн их сургуулийн “макро-микро эдийн засаг хамтад нь хувь хүний сонголт, үйлдэл дээр суурилсан, субъектив хувьсгал, капитал, мөнгө, бизнес гэх мөчлөгийн онол”-ын талаар мөнгө ба инфляцийг тайлбарлахыг зорьсон гэдгээ өөрөө хэлж байв. Тэр өөрийгөө хувиараа бизнес эрхлэгч, эдийн засгийн онолыг сонирхогч, хувиараа судлаач хэмээн  тодорхойлсон.  Австричуудын хувьд эдийн засагт мөнгөний нийлүүлэлтийг гол асуудал гэж үзсэн. Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэхийн хэрээр эдийн засагт сүйрэл гамшиг авчирдаг. Инфляци бол барааны өсөлт биш зөвхөн мөнгөтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, төрийн мөнгөний нийлүүлэлтийн өсөлт болохоос  бараа таваарын үнийн өсөлт огт биш гэдэг бөгөөд энэ онолд төр маш дургүй байдаг гэв. Инфляци нь маш их гамшиг авчирдаг. Хэт их мөнгө хэвлэж, зах зээл рүү оруулснаар эзэнт гүрнүүд сүйрсэн түүх бий.  

Тиймээс “Төрөөс мөнгө хэрхэн зарцуулсан бэ гэж асуухаасаа өмнө хэрхэн мөнгө олсон бэ гэдгийг асуу. Эндээс инфляци бий болох уу үгүй юу гэдэг хамаардаг” хэмээн Австрийн эдийн засгийн онолыг сонирхолтой хэлбэрээр олон нийтэд танилцууллаа.

Лекцийнхээ явцад тэрээр “Статистик бол худлаа шүү. Монгол Улсын инфляци 2022 онд 14 хувьтай гарсан байхаа. Та нар итгэцгээ. Би гурилынхаа үнийг 80 хувиар нэмсэн, будаа 70 хувиар өссөн, махны үнэ ямар байлаа. Инфляци яаж 14-15 хувь байх вэ. Би Чех руу явах дуртай. Зарим бүтээгдэхүүний үнэ өсчээ. Манай харьцуулахад үнэхээр шалихгүй. Гэтэл инфляци нь 15 хувьтай гарсан гэж байсан. Голланд 13 хувь гэж байсан. Итгэх эсэх нь та нарын асуудал” хэмээн тэр Австрийн их сургуулийн эдийн засгийн  онолыг Монголынхоо жишээн дээр тайлбарлав.

3


Сэтгэгдэл (3)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



103.212.117.44Зочин   • 2023, 3 сарын 3. 14 цаг 47 минут

Дахиад торго. Гахай хэд хүртэл нэмж чадах нь уу харья л даа. Ийм тэнэг гахай ац гэж бх уу. Та минь ээ. Үнээ 10000 төгрөг болтол нь торгочихооч. Үнэн тэнэг ац юм аа.

103.212.117.44Зочин   • 2023, 3 сарын 3. 12 цаг 25 минут

Шаар минь наад үйлдвэрийг чинь улс босгож бүтээсэн юм. Түүхий эдийг чинь тариаланчид тарьж ургуулсан юм. Чи бол хэн ч биш бол зүгээр л бөлдөгөө маажиж өмхийгөөр унгасан зүгээр л нэг гудамжны дамын наймаачин. Одоо сагаж эхэлж чаддаг юм бол чи наад үйлдвэрээ буцаагаад төр ард түмэнд нь өгчих. Тэгээд ард түмнээс хумсалсан дамын наймааны орлогоороо үйлдвэрээ бариад ав л даа. Чам шиг хувалз чадахгүй л дээ. Үе удмаар хорт хавдар тусаж 7 удмаараа сүйрээсээ. Хувалз минь чи зүгээр тэр чех руугаа зайл.

103.212.117.44Зочин   • 2023, 3 сарын 3. 12 цаг 16 минут

Ард иргэдээ Төрийн 3 өндөрлөгт хандах цаг нь боллоо. Нэг муу хувалз ард түмний хүчээр баяжаад одоо төр ард түмнийг ингэж биднийг дорд үзэж доромжижл бна. Ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал ингэж хэрэгжиж бна. Төр хаана бна аа. Энэ шудрага эрх тэгш нийгэм мөн үү. Бид ийм нийгмийг хүсээгүй хүсэхгүй бна.



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube