Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-04 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон:Айрагийн гозгорын булш

3/ 4/ 2023    6 цаг 59 минут

Хүннүгийн үеийн язгууртны оршуулгын өвөрмөц дурсгал. Сяньбийн булштай адилтган үздэг. 

Орхон аймгийн Жаргалант сумын нутаг Айрагийн гозгор хэмээх газраас илэрсэн эртний булш оршуулгын дурсгалт газар юм. Энэ дурсгалыг анх 2008 онд илрүүлсэн бөгөөд 2014-2016 оны хооронд Монголын Үндэсний музейн судлаачид малтлага судалгааны ажил хийжээ.

Нийт 97 булш байгаагаас дийлэнх нь дөрвөлжин хэлбэрийн өндөр чулуун өрлөг бүхий том булшнууд бөгөөд ийм булшнууд нь өмнө талдаа урт гонзгой үүдэвчтэй байна. Том булшнуудын ойр орчимд цагариг хэлбэрийн чулуун дараас бүхий жижиг булшнууд цөөнгүй тоотой бий.

Малтлага хийсэн булшнууд нь оршуулгын хэсгийг нууцлан хөмөглөж ухсан нүхтэй байснаар онцлог юм. Энэ нь нүхний аль нэг ханыг дотогш хөндийлөн хөмөглөж хөндий зай гаргаад түүнд оршуулгын хэсгийг бүхэлд нь оруулж нууцласан хэрэг болно. Ерөнхийдөө тонуулчдаас хамгаалах зорилготой зүйл боловч ийм хэлбэр нь тодорхой цаг үе, угсаатны оршуулгын зан үйл болтол хэлбэршин тогтсон байх нь бий. Судалгаа хийсэн булшнуудын нүх 2-6 метр гүнтэй бөгөөд голчлон өмнө талдаа үүдэвчтэй байжээ. Хөндийлөн ухсан хөмөг дотроос ихэвчлэн модон авсанд хийсэн оршуулга илэрсэн ба зарим булшинд 2-3 ширхэг модон авсыг хамт тавьсан тохиолдол ч бий.

Малтан судласан булшууд эрт цагт тоногдож, оршуулгын зан үйлийг тодруулахад хүндрэлтэй байсан ч нас барсан хүнийг тэнэгэр байдлаар, гэдрэг харуулан, толгойгоор нь голдуу баруун, баруун хойт зүгт хандуулан тавьсныг төсөөлж болохоор байжээ.

Айрагийн гозгорын хөмөгт оршуулгад дагалдуулсан эд өлгийн зүйлс харьцангуй сайн хадгалагдсан байдаг. Оршуулгаас гарсан зарим банзан авсны хийц, хэлбэрийг тодорхойлох бүрэн бололцоотой төдийгүй зарим авсны торгон доторлогоо хадгалагдан үлдсэн байжээ. Мөн зарим булшны авсыг үйлдэхдээ ёроол хийлгүй, дөрвөн банз зангидаад, нас барсан хүнийхээ доор цайвар шаргал шороог тусгайлан дэлдэж дэвссэн байв. Илэрч олдсон олдворууд нь Хүннүгийн үеийн булшнаас илэрдэг зүйлстэй төстэй ажээ. Тухайлбал, нумын ясан гичир, шавар ваар, үсний ясан шор, үйсэн сав суулга, шилэн сувс, сумын төмөр зэв, хазаарын амгай зэрэг нь Хүннүгийн олдворуудаас онцын ялгагдах зүйлгүй байна.

Айрагийн гозгорт малтан судалсан булшны оршуулгын байгууламж, зан үйл, гарсан олдвор хэрэглэгдэхүүн, хүний ясанд хийгдсэн судалгааны үр дүнг үзвэл Өвөр Монголын нутагт малтан шинжилсэн Сяньби нарын оршуулгатай төстэй байдал ажиглагддаг. Гэхдээ энэ нь одоогоор таамаг төдий бөгөөд цаашид лабораторийн нарийвчилсан судалгаа, байгалийн ухааны шинжилгээний үр дүн шаардлагатай юм. (Г.Эрэгзэн)

Ашигласан ном зохиол

Энхбат Г., Даваацэрэн Б. Орхон аймгийн Жаргалант сумын нутагт орших Айрагийн гозгорын эртний булшнуудын дэвсгэр зургийг үйлдсэн ажлын тайлан. СӨТ архив. УБ., 2011.

Одбаатар Ц., Энхболд С. Орхон аймгийн Жаргалант сумын Айрагийн гозгор хэмээх газарт явуулсан археологийн малтлага судалгааны тайлан. МҮМНС. УБ., 2014.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ30 минут 40 секундын өмнөМонгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ41 минут 53 секундын өмнө“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 цаг 7 минутын өмнөГерманд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ9 цаг 38 минутын өмнөНҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ9 цаг 53 минутын өмнөЦэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube