Зэвсэгтэй этгээдүүд Лионель Мессигийн хадмуудын дэлгүүрт гал нээж, “Бид чамайг хүлээж байна” гэсэн зурвас үлдээжээ
Баасан гарагт Ассошиэйтед Пресс агентлагаас мэдээлснээр, Лионель Мессигийн Аргентин дахь хадмуудынх дэлгүүрт буутай хоёр этгээд халдан гал нээсэн байна.
Хэрэгтнүүд хэргийн газраас зугтаахаас өмнө алдарт хөл бөмбөгч Лионель Месси болон тус дэлгүүр байршдаг Росарио хотын захирагч Пабло Жавкин нарын нэрийг дурдан зурвас үлдээжээ.
Цагдаагийн газраас зурваст, “Месси, бид чамайг хүлээж байна. (Хотын захирагч) Жавкин мансууруулах бодисын наймаачин учир тэр чамайг анхааралдаа авч чадахгүй” гэж бичсэн байсан гэнэ.
Үйл явдлын хүрээнд Лионель Мессигийн зүгээс ямар нэг тайлбар хийгээгүй байна.
Эх сурвалж: AP News
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.