Сиднейд өнгөрсөн ням гарагт /2023.03.05/ өндөрлөсөн “Дэлхийн бахархал” наадамд 50 мянган хүн оролцжээ. Австралийн хамгийн олон хүн амтай энэ хотод олон өнгөт далбаан дор болсон энэхүү наадмын хүрээнд урлагийн тоглолт, кино, үзэсгэлэн, тайван жагсаал зэрэг нийт 300 гаруй арга хэмжээг бэлгийн цөөнхөд зориулж зохион байгуулсан байна.
Үйл ажиллагаа алдарт Харборын гүүрэн дээрх 4 км урт жагсаалаар өндөрлөсөн хэмээн DW суваг мэдээллээ. Оролцогчидтай тус улсын Ерөнхий сайд Энтони Албанед болон Австралийн парламент, Засгийн газарт лесби гэдгээ ил тод зарласан анхны гишүүн болсон Гадаад хэргийн сайд Пенни Вонг нар нэгдсэн байна. “ Бид бол хүртээмжтэй улс гэдгээ дэлхий дахинд харуулах нь үнэхээр сайхан байна хэмээн” Австралийн Ерөнхий сайд ABC сувагт өгсөн яриандаа онцолжээ. Сидней дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст бэлгийн цөөнхөд зориулан наадам зохион байгуулсан анхны хот болоод байна.
Эх сурвалж: DW
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.