“Youtube”-ийн хамгийн тод оддын нэг бол 25 настай Жимми Дональдсон. 2016 оноос “Youtube”-д контент бүтээж, өдгөө 137 сая дагагчтай болсон Mr.Beast нь хүмүүсийг гайхшруулсан бичлэгүүд хийдгээрээ алдартай. Тэрээр хүнсний болон хувцасны таван дэлгүүрийн бүх барааг худалдаж аваад хандивласан, нэг машины дэлгүүрт байгаа бүх машиныг аваад 1-2 ам.доллараар зарсан зэрэг хачирхалтай бичлэгүүд хийдэг бол энэ оны нэгдүгээр сарын сүүлээр хараагүй болон сул хараатай 1000 хүнд болор суулгуулах мэс засал хийлгэх төлбөрийг нь төлсөн байдаг.
Тэгвэл энэ сард тэрээр Африкийн хөл нүцгэн сургуульдаа ирдэг 20 мянган хүүхдэд анхных нь гутлыг бэлэглэсэн байна. Хөрсний бохирдол, хог чулуу, химийн ч хор байж болзошгүй бохир газраар хүүхдүүд хөл нүцгэн гүйж байна. Энэ аяныхаа хүрээнд оёдолгүй, хүүхдийн хөлд эвтэйхэн, бат бөх 20 мянган гутал тусгайлан захиалж хийлгэсэн байна.
Багш нь “Та тэднийг хос гутал авчихаад яг л XboX, PlayStation авсан мэт л баярлаж байгааг нь харж болно” гэжээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.