Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-10 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Алтан улс

3/ 10/ 2023    6 цаг 45 минут

Манж-хамниган угсааны зүрчид нарын байгуулсан улс. НТ XII-XIII зууны монголчуудын гол өрсөлдөгч этгээд байжээ.

Зүрчидийн өвгийг мохэ аймаг хэмээн үздэг. Зүрчидийн төрөл ард түмэн бол эвенкичүүд (түнгүс), бас тэдний үр удам нь удэгейчүүд ажээ.  X-XV зуунд зүрчидүүд одоогийн Манжуур, төв ба зүүн хойд Хятад, Хойд Солонгос ба Номхон далайн эрэг хавиар нутаглаж байжээ.

Х зуунд зүрчид угсааны овог аймгууд Ляо улсад эзлэгдэн, түүний харьяат болсон байв. Бохайчуудыг эзлэн авсны дараа хятанчууд 926 онд Бохайн газар нутаг дээр бохайчууд ба зүрчидийн аймгуудыг захирах зорилгоор Дундань буюу Дорнод Хятан гэсэн хараат улсыг байгуулжээ. Уг улсыг Ляо улсын хаан Амбагяны хүү захирч байсан ба бохайчууд ба зүрчидүүд Ляо улсад жилд 150 мянган дуань даавуу болон мориор алба төлөх үүрэгтэй байв.

1113 онд зүрчидийг тэргүүлэх болсон ваньянь овгийн Агуда хятанчуудыг довтолж, дорно хэсэгт хятанчуудын засаг захиргаа, худалдааны чухал төв болсон Нинцзян хотыг эзлэн авчээ. 1114 онд дахин ялалт байгуулж, 1115 онд Агуда (1115-1123) зүрчидийн улс буюу Алтан (Цзинь) улс байгуулснаа зарлан тунхагласан байна. Агуда улсаа “Алтан улс” хэмээн нэрлэх болсны учрыг сурвалжид “Төмөр (Ляо) бол бат бөх ч зэвэрч, үйрч бутардаг. Харин алт бол зэврэхгүй” гэж тэмдэглэсэн байдаг. 1122 онд Хятадын Сүн ба Алтан улсын хооронд Ляо улсын эсрэг холбоо байгуулжээ. 1123 оны дайнд тангудын Баруун Ся улс Ляо улсын талд орсон байдаг. Тангудын морьт цэргүүд зүрчидийн хэд хэдэн жижиг хороо цэргүүдийг бут цохисон боловч шийдвэрлэх тулалдаанд зүрчидүүд тэднийг ялсан байна. Хүч нь суларсан хятанчууд 1125 онд Алтан улсын цэрэгт ялагджээ. Дайны дараа Сүн улс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир Алтан улс ба Сүн улсын хооронд маргаан үүсчээ. 1127 онд Алтан улс Сүн улсыг довтолж, Умард Хятадын Кайфэн хотыг эзлэн авчээ. 1142 он гэхэд зүрчидүүд Умард Хятадыг бүхэлд нь эзлэн авч, Хуайхэ мөрнөөс умард хүртэлх газар нутгийг эрхшээлдээ оруулжээ. 1151 онд Алтан улс нийслэлээ Хуэйнинфү-ээс Жүндү (өнөөгийн Бээжин)-д нүүлгэжээ. Монголын нэгдсэн улс байгуулсны дараа 1211-1216 онд Чингис хаан Алтан улсыг довтолж ялсан байдаг. 1234 онд Өгөдэй хаан Алтан улсыг бутцохисон билээ.  

Х-XI зуунд зүрчидийн эдийн засагт мал аж ахуй, XI зууны сүүлээр газар тариалан үндсэн үүрэгтэй болж иржээ. Зүрчидийн хувьд газар нутгийн онцлогоос хамааран олон аж ахуйг эрхэлж байв. Голын эрэг дагуу амьдардаг овог аймгууд загасны аж ахуй, эрэг хавь болон уулын хөндийгөөр адуун сүрэг болон мал аж ахуй, өмнөд тал газраар амьдрагсад газар тариалангийн аж ахуй эрхэлнэ. Мал аж ахуй ба газар тариалангийн суурин дээр гар урлал үүссэн. 

Зүрчидийн хэл түнгүс-манж хэлний бүлэгт багтана. Зүрчидүүд хятан, уйгур, хятадын бичиг үсгэн дээр тулгуурлан 1119 онд “их бичиг”, 1138 онд “бага бичиг”-ийг зохион хэрэглэжээ.1164 оноос хятадын философийн болон түүхийн хамгийн сайн зохиолуудыг зүрчид хэлээр орчуулах болжээ. (Ц.Төрбат)

Ашигласан ном зохиол

  • Воробьев М.В. Чжурчжэни и государство Цзинь. М., 1975.
  • История Золотой империи. Пер. Г.М.Розов, коммент. А.Г.Малявкина. Отв. ред. В.Е.Ларичев. Новосибирск, 1998.
1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



124.158.66.148Зочин   • 2023, 3 сарын 11. 17 цаг 19 минут

Дан орос эх сурвалж ашигласан нь харамсалтай



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 цаг 40 минутын өмнөМонгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 цаг 52 минутын өмнө“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно8 цаг 16 минутын өмнөГерманд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube