Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-11 нд нийтлэгдсэн байна.

Эртний Скандинавын 300 орчим геномыг судалж, Викингүүдийн удам угсааг илрүүлэхийг оролджээ

3/ 11/ 2023    15 цаг 25 минут

Эрдэмтэд оршуулгын газраас малтсан эртний Скандинавчуудын яс, шүд, живсэн байлдааны хөлөг онгоц болон тулаан болсон газруудыг судалснаар Викингүүдийн соёлын тухай урьд өмнө хэзээ ч байгаагүй дүр зургийг бүтээсэн аж.

Тодруулбал, судлаачид Скандинавын 2000 жилийн түүхийг хамарсан эртний ДНХ-г дээрх олдворуудаас судалж, мянга гаруй жилийн өмнөх Викингийн эрин үе дэх хүмүүсийг цогцоор нь авч үзжээ. Эдгээр геном нь Викингүүдийн түүх, өвийг ойлгох, судлах шинэ хэрэгсэл болсон байна. Скандинав руу Их Британи-Ирландын арлууд болон зүүн Балтийн бүс нутгаас ирж буй хүмүүс 750-1099 оны хооронд Викингүүдийн популяцид шинэ генетикийн мэдээлэл нэвтрүүлсэн болохыг гуравдугаар сарын 9-нд "Cell" сэтгүүлд нийтэлжээ.

Бритиш Колумбын Саймон Фрейзерийн их сургуулийн хувьслын антропологич Марк Коллардын хэлснээр шинэ олдворуудын хамгийн сайн тайлбар нь Викингүүд Скандинавын эргэн тойрон дахь бүс нутгуудад боол олж авахын тулд хэсэгчлэн дайрсан явдал байв. Тэрээр "Археологийн олдвор болон түүхийн баримт бичгүүдээс харахад тэд бас олзлогдсон нь тодорхой байна" гэж тэр хэлээд шинэ судалгаагаар Викингүүдийн Скандинав руу эргүүлэн авчирсан боолуудын тоо нь бүс нутгийн генетикийн бүтцэд нөлөөлөх хангалттай байсан хэмээн нэмж хэлэв.

Судалгаагаар мөн энэ үед Скандинав руу голчлон эмэгтэйчүүдийг зүүн зүгээс нүүлгэн шилжүүлсэн нь "Викингүүд эмэгтэйчүүд, охидыг боол болгохыг илүүд үзэж байсныг харуулж байна" гэж доктор Коллард хэлэв. Мөн судалгааны хамтрагч, Стокгольмын их сургуулийн молекул археологийн профессор Андерс Гёттерстремийн хэлснээр “Скандинав руу ирж буй хүмүүсийн зарим нь сайн дураараа цагаачилсан христийн шашны номлогч эсвэл лам хуврагууд, дипломатууд, худалдаачид байж магадгүй” гэв.

Гэвч Скандинавт шинээр ирсэн эдгээр иргэн “цэцэглэн хөгжөөгүй”-г генетикийн шинжилгээ харуулжээ. Доктор Гёттерстремийн баг I зууны эхэн үеэс XIX зууны дунд үе хүртэлх Швед, Норвег даяар археологийн дурсгалт газрууд болон булшнаас 300 орчим эртний геномыг судалжээ. Дараа нь тэд эдгээр геномыг Швед, Норвег, Дани улсад амьдардаг 16,600 гаруй хүний генетикийн мэдээлэлтэй харьцуулсан байна.

Судлаачид Викингийн эрин үеийг дагаад Скандинавчуудын дунд Балтийн болон Британи-Ирландын өвөг дээдсийн тоо мэдэгдэхүйц буурсан болохыг тогтоожээ. Өнөөдөр эдгээр бүс нутгаас тодорхой хэмжээний генетикийн нөлөөлөл байсаар байгаа ч энэ нь "бидний хүлээсэн шиг тийм ч их биш" гэж доктор Гетерстрем хэлээд, "Миний тайлбарлах цорын ганц арга бол Викингийн үед Скандинавт ирсэн хүмүүсийн ихэнх нь гэр бүл зохиогүй, үр хүүхдээ үлдээж чадаагүй" гэж тэв.

Эртний ДНХ нь тухайн бүс нутгийн түүхийг илүү тодорхой дүрслэн харуулахад чухал ач холбогдолтой хэдий ч ийм генетикийн мэдээллийг агуулсан шүд, яс хязгаарлагдмал байдаг аж. Доктор Гётерстремийн хэлснээр тэр үед Скандинавын нутаг дэвсгэрт чандарлах нь нийтлэг оршуулгын уламжлал байсан тул Викингүүдийн эхэн үед хамаарах ийм үлдэгдлийг олох нь төвөгтэй юм.

Судалгаанд оролцоогүй ч Норвегийн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн генетикч Эллен Кристин Ройрвикийн хэлснээр эдгээр 300 эртний геном нь тухайн бүс нутгийн нийт хүн амыг бүрэн төлөөлөхгүй байж магадгүй гэв. Шинжилгээнд ашигласан геномуудын ихэнхийг оршуулгын газар, булш, сүмийн хашаанаас олдсон хүмүүсээс цуглуулсан. Гэхдээ зарим дээжийг 1676 онд тус улсын зүүн өмнөд эрэгт живсэн Шведийн байлдааны хөлөг онгоцны далайчид, V зууны үед халдлагын үеэр устгагдсан байж болзошгүй Сэндби борг хэмээх суурины оршин суугчид зэрэг ер бусын нөхцөлд нас барсан хүмүүсээс авсан аж.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube