Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-16 нд нийтлэгдсэн байна.

Эртний арслан заан 2027 онд төрнө

3/ 16/ 2023    10 цаг 16 минут

Бид үнэхээр олон зууны өмнө хувьсан өөрчлөгдөж, устаж үгүй болсон амьтдыг одоо үед буюу огт харь ертөнцөд дахин нутагшуулах ёстой юу? Яг л "Юрийн галавын цэцэрлэгт хүрээлэн" кино шиг. Уг дэлгэцийн бүтээлд дүрсэлсэн ч гэсэн бидэнд ямар нэг зүйлийг эхнээс нь буцаан авчрах технологи хараахан алга (бид эртний зүйлийн геном бүрэн байсан ч). Гэхдээ бий болох магадлалтай.

Энэхүү шинжлэх ухааны төсөл нь сүүлийн жилүүдэд ихээхэн яригдаж байгаа ч одоог болтол бодитоор хэрэгжээгүй. Гэхдээ 2021 онд эрдэмтэд эртний амьтныг сэргээх төсөлд 15 сая ам.долларын санхүүжилт авсан гэдгээ зарлажээ. Санхүүжилтийг биотехнологийн “Colossal Biosciences” гэх компани гаргасан бөгөөд тус компанийг мэдээллийн технологийн салбарын бизнесмен Бэн Ламм, Харвардын анагаах ухааны сургуулийн генетикийн профессор Жорж Чурч нар байгуулжээ.

Эрдэмтэд эхний хугацаанд заан ба арслан зааны эрлийз тугалыг лабораторийн орчинд гаргаж авах зорилго тавьсан гэнэ. Ингэхдээ Азийн бүс орчмын зааны арьснаас авсан эсийг арслан зааны олдворын ДНХ-тэй нийлүүлэх аж. Энэхүү төсөлд ямар нэг саад учрахгүй бол ойрын зургаан жилийн дотор гэхэд арслан зааны тугал хиймэл умайгаас төрнө гэжээ.

Тодруулбал, Энэтхэг зааны ДНХ болон ген засварлах CRISPR технологийг ашиглаж үр хөврөлийг гаргаж авах юм байна. Арслан зааныг дахин төрүүлж, Хойд туйлд нутагшуулснаар мөнх цэвдэг хайлалтыг удаашруулна гэж үзэж буй. Хойд туйл маш хурдацтайгаар хайлж, дэлхийд нүүрстөрөгчийн хий болон олон сая бактери, вирус тархах аюул тулгараад байгаа юм. Тэгвэл үслэг арслан заан нь мод, бут сөөгийг нурааж, ургамал дахин ургуулахгүй. Ингэснээр цас, мөс илүү зузаан тогтож хүйтэн байх аж. Итгэмээргүй...

Тус компанийн байгаль хамгаалах төсөл нь жишээ болгон Азийн зааны мамонтын генийг нэвтрүүлэх зорилготой юм. Харвардын анагаах ухааны сургуулийн профессор Жорж Чурч "Хамгийн чухал нь мамонт, Арктикийн бэлчээрт нүүрстөрөгчийг шингээх, амьдрах орчныг сэргээхэд нөлөө үзүүлэх юм" гэжээ.

Хэдэн мянган жилийн өмнө тэнүүчилж байсан үслэг мамонт Арктикийн тундр руу буцаж ирсэн нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чухал ач холбогдолтой гэв. Мамонтууд ландшафтын мөстэй гадаргууг хөдөлгөж, зузаан, хүчилтөрөгч багатай модыг дэвсэж, эрүүл, нүүрстөрөгчийг барьж авдаг өвсийг ил гаргана. Энэ үйлдэл нь тундрийг сэргээж, улмаар уур амьсгалыг хамгаалж, хүлэмжийн хийг тэнцвэржүүлдэг аж.

Мөн судлаачид “Арслан зааныг дахин төрүүллээ гэхэд өнөөдөр хаана амьдруулах юм бэ? Торон дотор уу?” гэв.

Азийн заан бол мамонтуудын хамгийн ойрын төрөл төрөгсөд боловч, “Colossal Biosciences” компанийн одоогийн төлөвлөгөөнд тээгч эхийг ашиглахын оронд хиймэл умай ашиглан тугал төрүүлэхээр төлөвлөж байна. Зааны жирэмслэлт хоёр жил үргэлжилдэг тул орлуулагчийг ашиглах нь туйлын төвөгтэй байх болно гэжээ. Сонирхуулахад, CRISPR нь нэг үеийнхэнд хэдхэн арван мутацийг засварлаж чаддаг бол мамонт нь Азийн заануудаас ялгаатай 1 сая орчим гентэй байдаг.

Мөн “Colossal Biosciences” компани гурван зуу гаруй жилийн өмнө устаж алга болсон шувууг дахин амилуулах болсноо мөн зарлажээ. Цацагт хяруулын хэмжээний биетэй, нисдэггүй Додо шувууны хамгийн сүүлчийнх нь 1681 онд Энэтхэгийн далайн Маврикийн аралд алагдсан гэгддэг.

2021 онд АНУ-ын Даллас хотод байгуулагдсан эл байгууллага нь өөрийн хэрэгжүүлэх хөтөлбөрүүдэд өнгөрсөн хугацаанд нийт 225 сая долларын хөрөнгө босгоод байгаа. “Додо бол хүмүүсийн үйлдсэн устгалын бэлэг тэмдэг болсон амьтан юм” гэж компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Бэн Ламм хэлж, уг төслөөс шууд санхүүгийн үр ашиг олохгүйгээ хүлээн зөвшөөрсөн байна.

Гэхдээ энэ зорилгод ашигласан технологи, багаж хэрэгсэл нь хүний эрүүл мэнд зэрэг бусад салбаруудын хөгжил дэвшилд нөлөө үзүүлэх ач холбогдолтойг тайлбарлажээ. Өнөөдөр дэлхий дээр оршиж буй амьтдаас Никобарын тагтаа хэмээх шувуу додотой хамгийн ойр төрөлд тооцогддог аж. “Colossal Biosciences” компанийн мэргэжилтнүүд энэ шувуутай додог генетикийн түвшинд харьцуулан судалж, яг юу нь “Додог додо болгож буй”-г  тогтоохыг хичээж байгаа гэнэ.

Гэхдээ зарим биологичид тэдний энэ төслийг мөнгө үрсэн дэмий ажил гэж шүүмжилж буй. Ямар нэг амьтан нь генетикийн болон тухайн амьдарч буй байгаль орчныхоо бүтээл байдаг тул олон зууны өмнөхөөс эрс өөрчлөгдсөн дэлхийд додогийн 100 хувь хуулбарыг дахин амилуулах боломжгүй гэж Дюкийн их сургуулийн экологич Стуарт Пимм ярьжээ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube