Түүхэн товчоон: Алтайн урианхайн Ёст засгийн хошуу (Үнэн зоригт хан аймаг)

3/ 17/ 2023    6 цаг 45 минут
XVIII-XX зууны үеийн Алтайн урианхайн хошуу

1754 онд Чин улсын цэрэг Алтайн урианхайчуудыг 2 замаар дайлан орж дагуулан авч харуулын дотогш нүүлгэн Тэс, Ойгоны газар тохинуулан суулгажээ. Тэднийг дагуулан авсан хотогойдын бэйл Чингүнжавт жүн вангийн хэргэм хүртээж тэдгээр шинэ дагасан урианхайг захируулжээ. 1756 онд Чингүнжав Чин улсын эсрэг бослого гаргасан тул Алтайн урианхайг түүний мэдлээс гаргаж тэдний зайсан Чадаг, Чулуун нарт дотоод сайд, мэйрэн зангийн хэргэм хүртээж, бүгдийн даргын долоон хошуу хуваав. 1757 онд Орхоноос Улаангомд нүүлгээд байсан хойдын ардыг хядаж устгасан тул эдгээр урианхайг Улаангомд шилжүүлэн суулгав. 1758 онд дөрвөд нарыг Улаангомд шилжүүлэн суулгаж, урианхайг Ховдод суулгав. 1759 онд эдгээр урианхайн 7 хошууг дөрвөдийн хуучин нутаг Эрчист нүүлгэж Алтайн нурууны ар, өврөөр суулгах болжээ. 1762 онд тэдний долоон хошууг баруун, зүүн хоёр гар хуваажээ. Үүнд баруун гарт багтах Хөх мончог хошуу нь тувачуудаар бүрэлджээ. Тус хошууны нутаг нь Алтайн нурууг дамнуулан одоогийн БНХАУ-ын Синьцзян-Уйгурын өөртөө засах орны Алтай аймгийн нутагт хүрч байв. Монгол улс Манж Чин улсаас салж төрийн тусгаар тогтнолоо сэргээхэд тус хошуу нь Монгол улсдаа дагаар орсон тул Богд хаанаас тус хошууны бүгдийн дарга Очиржавд Ёст засаг цол, улсад туслагч гүнгийн хэргэм хүртээж харьяат ардыг засаг хошуу болгон Дөрвөдийн Үнэн зоригт хан аймагт харьяалуулав. Монгол улс баруун хязгаараа чөлөөлөх байлдааны ажиллагаа сунжирч, Оросын зуучилснаар Монгол-Хятадын хоёр тал эзэлсэн газраараа гал зогсоох шугам байгуулсан нь тус хошууны нутгийг Алтайн нурууны оргилоор хоёр хуваахад хүргэж, өвөр тал нь Дундад Иргэн Улсад харьяалагдах болов. 1927 оны засаг захиргааны шинэчлэлээр тус хошууг шинээр зохион байгуулсан Алтай хан уулын баруун хошуунд нэгтгэжээ. 1931 оны засаг захиргааны өөрчлөлтөөр тус хошууны хуучин нутаг нь одоогийн Баян-Өлгий аймгийн Алтай, Буянт, Сагсай сумдын нутагт багтан оржээ. (Б.Нацагдорж)

 Ашигласан ном зохиол

  • Jang Mu jokiyaba. Namyun, Banzaraγča mongγolčilaba. Mongγol-un qosiγu nutuγ-un temdeglel (dooradu). Ündüsüten-ü keblel-ün qoriy-a. 1990
  • Сономдагва Ц. Монгол улсын засаг, захиргааны зохион байгуулалтын өөрчлөлт, шинэчлэл. Улаанбаатар, 1998. 
  • Монгол улсын шастир II. Улаанбаатар, 1997. 
  • На.Сүхбаатар. Баруун хязгаарын нийгэм-улс төрийн хөгжлийн түүхэн тойм (ХХ зууны эхэн үеэс 1930-аад он). Улаанбаатар, 2000. 
2


Сэтгэгдэл (2)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



202.126.89.7Доржийн Сосорбарам   • 3 сарын 17. 9 цаг 22 минут

Бусдыг эрхшээe хэмээвээс оюун санааг нь эрхээтүгэй, оюун санааг нь эрхшээсэн байхад биe нь хаа холдхов гэж өвөг дээдэс сургажээ

202.126.89.7Зочин   • 3 сарын 17. 9 цаг 18 минут

Ийм л арвин түүхтэй ард түмэн билээ бид, тэмцэл зорилго үгүй бол улс үндэстэн мөхдөг жамтай. Баян тансаг газар нутаг, өөрийн эх хэл, өв уламжлал, ёс заншил, тусгаар тогтнолын түүхтэй билээ. Энэ бүхнийг нандигнан хадгалж, хамгаалж, хойч үeдээ өвлүүлэн үлдээх нь одоогийн бидний эрхэм үүрэг юм шүү



ШИНЭ МЭДЭЭ

Чуулган:Ж.Мөнхбатыг гишүүнээс нь чөлөөллөө23 минут 47 секундын өмнөГ.Амартүвшин:Зээлийн хүү буурлаа гээд яриад байх юм, амьдрал дээр буураагүй байгаа шүү35 минут 54 секундын өмнөЗалуу судлаачид чуулна54 минут 15 секундын өмнөJCI-ийн “Mentorship for RISE” төсөл дөрөв дэх жилдээ1 цаг 27 минутын өмнөMөнгөний нийлүүлэлт өслөө2 цаг 33 минутын өмнөҮнэт цаасны арилжаагаар 55.1 тэрбум төгрөгийг гүйлгээ хийжээ2 цаг 39 минутын өмнөҮСХ: Эмэгтэй дэд сайдын эзлэх хувь 31.4 нэгж хувиар буурлаа2 цаг 51 минутын өмнөЦар тахлын өмнө сакура цэцэглэх үеэр 31.8 сая жуулчин Японыг зорьжээ3 цаг 3 минутын өмнөНүүрсний хэрэгт холбогдсон Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ3 цаг 5 минутын өмнөГ.Амартүвшин: Засгийн газар хэлбэрдсэн хөрөнгө оруулалт хиймээргүй байна3 цаг 13 минутын өмнөХөндөх сэдэв:Жилд 200 гаруй хүн сүрьеэгийн халдвараар нас бардаг3 цаг 24 минутын өмнөБ.Энхбаяр: Таван яамны сайдад хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайдын зүгээс тавьсан юм уу, Ч.Хүрэлбаатар сайд аа3 цаг 41 минутын өмнөХүүхдүүд аюулд орж, хүчирхийлэлд өртсөн үедээ ШҮГЭЛ үлээж байх юм гэнэ3 цаг 56 минутын өмнөС.Батболд: Дарханы замд нэрээр 36 мянган тонн цемент авсан гэх баримт одоогоор алга4 цаг 5 минутын өмнөХойд аав нь охиноо өөр айлд нууцаар өргүүлээд дөрвөн жил болсныг нөхөн олж илрүүлжээ4 цаг 48 минутын өмнөБ.Хурцын эрх охин Х.Намуун Боловсролын зээлийн сангаас 72 мянган ам.доллар авч Канадад суралцжээ5 цаг 17 минутын өмнөДЭМБ: Булчин задрах тахал тархах эрсдэл их байна5 цаг 28 минутын өмнөУЕПГ:Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн5 цаг 30 минутын өмнөМонгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлт 67,5 хувьтай гарсан5 цаг 49 минутын өмнөБоловсролын зээлийн санг "боловсон дээрэмдэгчид" буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн бизнесмэнүүдийн нэр холбогдсон зээл төлөгдсөн үү6 цаг 51 минутын өмнөСонгуулийг холимог системээр буюу нэр дэвшигчдийн 50 хувь нь тойрогт, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдох хуулийн төсөл боловсруулж байна6 цаг 56 минутын өмнөОрон нутагт ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ7 цаг 1 минутын өмнөХНХ-ын сайдаас Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг маргааш УИХ-д танилцуулна7 цаг 22 минутын өмнөАИ-92 авто бензиний 21 хоногийн нөөцтэй байна8 цаг 24 минутын өмнөТүүхэн баримтыг дэлгэсэн “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” ном хэвлэлтээс гарлаа9 цаг 17 минутын өмнөД.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтох: Ерөнхий шүүгч шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн ноцтой захирамж гаргалаа9 цаг 20 минутын өмнөЦ.Анударь: Ирэх олимпоос алтан медаль авах зорилготой9 цаг 29 минутын өмнөОРОС, ХЯТАД ХОЁР: Төв Азийн улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй9 цаг 45 минутын өмнөМ.Энхжаргал өнөөдөр хүрэл медалийн өнгөө хувиргах тулаанаа хийнэ3 сар 23. 8:26ОУВС "таамаглахын аргагүй онцгой нөхцөлд буй улс орнуудад" зээл олгох гэх шинэ журмыг баталжээ3 сар 23. 8:18Цэнхэр алт болсон цэнгэг усаа хайрлан хамгаалах ТӨРИЙН БОДЛОГО алга3 сар 23. 8:10ПОРНО ОД БА ЕРӨНХИЙЛӨГЧ: Дональд Трампыг хөлдөө чирч буй Сторми Даниэлс гэж хэн бэ 3 сар 23. 7:34АНУ Украинд 350 сая долларын цэргийн тусламжийн шинэ багц хуваарилав3 сар 23. 7:33Т.Баярцэнгэл: Найруулагч киногоо үзэгчдэдээ найдаж орхих биш. Зохиол, жүжигчнээ шахаж, авьяасыг нь гаргаж ажиллах хэрэгтэй3 сар 23. 7:02Монгол дорнын зурхай3 сар 23. 6:45Цаг агаарын мэдээ3 сар 23. 6:30Цагдан хориогоо өөрчлүүлэхээр шүүхэд хандсан О.Мөнхжин, Б.Гантиг нарын гомдлыг хүлээж авсангүй3 сар 22. 18:21Дээд шүүх Ш.Сайхансамбуу, Б.Ганзориг нарын нам бүртгүүлэх өргөдлийг буцаав3 сар 22. 17:58Сонгинохайрханчууд УИХ-д сонгосон 3 гишүүнээ "дахиж сонгохгүй"3 сар 22. 17:44MEC: "Л.Гантөмөр АН-ыг удирдаж чадахгүй" гэжээ3 сар 22. 17:27
 Facebook Twitter Youtube