Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-20 нд нийтлэгдсэн байна.

Гаагийн шүүхийн шийдвэрээр Путинтэй хамт "баривчлагдах" Мария Львова-Белова гэж хэн бэ?

3/ 20/ 2023    7 цаг 44 минут

Баасан гарагт Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхээс ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Хүүхдийн байгууллагын төлөөлөгч Мария Львова-Белова нарыг баривчлах шийдвэр гаргаж, Украины хүүхдүүдийг хууль бусаар албадан гаргасан хэрэгт хариуцлага тооцно гэж мэдэгдсэн.

Гаагийн шүүх Львова-Беловаг Путинтэй ижил гэмт хэрэгт сэжиглэж байна. Тухайлбал, Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрээс хүн амыг тэр дундаа хүүхдүүдийг  албадан гаргаж ОХУ-д хууль бусаар шилжүүлсэн гэх хэрэгт буруутгаж байна.

Харин хатагтай Львова-Белова өөрөө Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрийг "түүний ажилд эерэг үнэлгээ өглөө" гэж үзэж байгаагаа хэлэв.

“Манай улсын хүүхдүүдэд туслах ажлыг олон улсын хамтын нийгэмлэг өндрөөр үнэлж, тэднийг дайны талбарт үлдээхгүй, гаргаж авч, сайн сайхан нөхцөлийг бүрдүүлж, хайр халамжтай хүмүүсээр хүрээлүүлж байгаа нь үнэхээр сайхан хэрэг. Надтай холбоотойгоор бүх улсаас, тэр дундаа Японоос ч хориг арга хэмжээ авсан, одоо баривчлах тушаал гарсан, цаашид юу болох нь сонирхолтой байна" гэж тэр RTVI-д өгсөн тайлбартаа хэлэв.

Мария Львова-Белова 2021 оны сүүлээр Хүүхдийн эрхийн бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон. Үүнээс өмнө тэрээр Холбооны Зөвлөлд Пенза мужийг төлөөлж, Бүх Оросын Ардын Фронтын (Путины байгуулсан хөдөлгөөн) Пенза дахь салбарын удирдагчдын нэг байсан. Дараа нь Төрийн Думд ажиллахаар явсан Анна Кузнецовагийн оронд омбудсменаар /ард түмний төлөөлөгч" гэсэн утгатай нэр томъёо./ томилогдов. 

38 настай Львова-Белова таван хүүхэдтэй бөгөөд үүнээс гадна өөр хэд хэдэн өргөж авсан хүүхэдтэй. 

2022 оны хоёрдугаар сард Орос Украин руу дайрснаас хойш Лвова-Белова Украины хүүхдүүдийг эзлэгдсэн нутгаас гаргаж, Орост “интеграцчлах” ажлыг хариуцаж ирсэн. Тэрээр анхнаасаа олон нийтийн зүтгэлтэн, эдгээр үйл явцыг зохион байгуулагч байсан.

Харин тэр үүнийг үргэлж "нүүлгэн шилжүүлэх" гэж нэрлэж, хүүхдийн эрх ашгийг хамгаалах гэж тайлбарлаж байсан ч Украины эрх баригчид олон улсын эрх зүйн үүднээс эдгээр үйлдлийг албадан гаргах, геноцид гэж ангилдаг гэж удаа дараа мэдэгдэж байв.

Украины хүүхдүүдийг экспортлох үйл явцыг удирдсан Львова-Беловагийн эсрэг Европын холбоо, Их Британи, АНУ хориг арга хэмжээ авсан. Түүнчлэн Украины эсрэг Оросын түрэмгийллийг дэмжсэнийхээ төлөө тэрээр Австрали, Канад, Японы хориг арга хэмжээний жагсаалтад багтсан.

Эх сурвалж: ВВС

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube