ТикТок хэрэглүүрт хориг тавьсан улсын тоо дахин нэгээр нэмэгдэв.
Тодруулбал, Их Британид төрийн албан хаагчдыг албаны утас болон бусад төхөөрөмж дээр тус аппликейшнийг татахыг хориглолоо. Учир нь Хятадын Засгийн газар ТикТокоор дамжуулан хэрэглэгчийн мэдээллийг ашиглаж байж болзошгүй гэж үзжээ.
Засгийн газрын сайд Оливер Дауден хориг нь "урьдчилан сэргийлэх" алхам боловч даруй хүчин төгөлдөр болно гэв. Мөн олон нийтэд ТикТок-оос татгалзахыг зөвлөхгүй, гэхдээ тэд "сошиал медиа платформ бүрийн мэдээллийн бодлогыг татаж авах, ашиглахаасаа өмнө үргэлж анхаарч үзэх хэрэгтэй" хэмээн мэдэгдэв.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.