Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-23 нд нийтлэгдсэн байна.

ПОРНО ОД БА ЕРӨНХИЙЛӨГЧ: Дональд Трампыг хөлдөө чирч буй Сторми Даниэлс гэж хэн бэ 

3/ 23/ 2023    7 цаг 34 минут

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп порно киноны од Сторми Даниэлс гэгч бүсгүйд 130 мянган ам.доллар төлсөн хэргээр баривчлагдах дээрээ тулаад байна. Прокурорын зүгээс Трамп 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө жүжигчин бүсгүйн амыг хамхиж  чимээгүй байлгах зорилгоор энэ мөнгийг төлсөн гэж үзэж байна.

Трампыг баривчлах тушаал гаргах эсэх шийдвэрийг Нью-Йоркийн дүүргийн прокурор Алвин Брэгг удахгүй гаргах ёстой. Трамп өөрөө үүнийг эрс няцааж байгаа ч эрүүгийн хэрэгт буруутгагдаж буй   Америкийн түүхэн дэх анхны ерөнхийлөгч болно.

Сторми Даниэлс гэж хэн бэ?

Сторми Даниэлс (жүжигчний жинхэнэ нэр нь Стефани Клиффорд) 1979 онд Луизиана мужид төрсөн. Тэрээр насанд хүрэгчдийн кино урлагаар жүжигчний карьераа эхлүүлсэн ч 2004 оноос порно кино бичиж, найруулах болсон.

Тэрээр хэд хэдэн удаа Холливудын жирийн кинонуудад тоглож байсан, тухайлбал, "Knocked Up", "The 40 Year Old Virgin" гэхчлэн. 

2010 онд Даниэлс Луизиана мужаас АНУ-ын Сенатад нэр дэвших хүсэлтэй байгаагаа олон нийтэд зарласан боловч удалгүй энэ төлөвлөгөөгөө орхисон.  Учир нь түүний өөрийнх нь хэлснээр олон сонгогчид түүний нэр дэвших гэж буйг дэмжээгүй юм.

Тэр Трампыг юу гэж буруутгаж байна вэ?
Ирээдүйн ерөнхийлөгчтэй Стормигийн харилцааны түүх 2006 оны 7-р сард эхэлсэн бөгөөд Трамп Цагаан ордон руу нүүх талаар огт бодоогүй, баян бизнесмен, телевизийн алдартай шоунуудын дур булаам хөтлөгч гэдэгтээ сэтгэл хангалуун байсан үе.
Даниэлсийн хэлснээр тэдний анхны уулзалт Калифорниа, Невада мужийн заагт оршдог Тахо нуурын эрэг дээрх амралтын газарт болсон буяны гольфын тэмцээний үеэр болжээ.

Түүний "In Touch Weekly" сэтгүүлд өгсөн ярилцлага 2018 оны 1-р сард нийтлэгдсэн бөгөөд тэнд  Трамп түүнийг хэрхэн оройн хоолонд урьж, өрөөнд нь даган орсон тухай ярьжээ.

Даниэлс яг тэнд, зочид буудлын өрөөнд хосууд бэлгийн харьцаанд орсон гэж мэдэгдээд байгаа бөгөөд үүнийг Трамп өөрөө эрс үгүйсгэж байгаа юм.

Сторми Даниэлс 2018 оны 3-р сард телевизэд өгсөн ярилцлагадаа Трампыг өөрт нь заналхийлсэн гээд болсон явдлын талаар хэнд ч хэлэхгүй байхыг анхааруулжээ.

"Wall Street Journal" сэтгүүлд Трампыг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялахаас нэг сарын өмнө, өөрөөр хэлбэл 2016 оны 10-р сард ирээдүйн ерөнхийлөгчийн өмгөөлөгч Майкл Коэн жүжигчин бүсгүйд 130 мянган доллар төлсөн тухай нийтлэл гарчээ.

Хэвлэлийн мэдээлснээр, энэ  нь тохиролцооны нэг хэсэг байсан бөгөөд үүний дагуу жүжигчин бүсгүй энэ хэргийг хэвлэлээр болон олон нийтийн өмнө хэлэлцэхгүй гэж амласан байна.

Яагаад хууль бус гэж...
Хатуухан хэлэхэд төлбөрийн баримт нь зөрчил биш юм. Гэвч Трамп  өмгөөллийн хураамж төлсөн гэж баримтжуулсан байна. Нью-Йорк мужийн прокурор энэ үйлдлийг нь Трамп санхүүгийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэж үзэж болох бөгөөд энэ нь эргээд эрүүгийн гэмт хэрэг гэж тооцож болно гэж  байна.

Нэр дэвшигч жүжигчин бүсгүйд мөнгө өгсөн гэдгээ нуух гэсэн оролдлого нь гэр бүлээс гадуурх харилцааны талаарх мэдээллийг сонгогчдоос нуух гэсэн санаанаас үүдэлтэй тул онолын хувьд прокурорын байгууллага Трампыг сонгуулийн хууль зөрчсөн гэж буруутгаж магадгүй юм.

Гэхдээ санхүүгийн баримт бичгийг хуурамчаар үйлдэх замаар гэмт хэргийг нуун дарагдуулах гэсэн санаархал нь илүү ноцтой  юм, учир нь албан ёсоор ийм үйлдэл нь захиргааны зөрчил биш, харин эрүүгийн гэмт хэрэг гэж тооцогддог.

Эх сурвалж: ВВС

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун ирнэ2 минут 36 секундын өмнөБ.Чойжилсүрэн: Дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлж чадахгүй байгаа нь үнэн20 минут 28 секундын өмнө Байден, Сунак хоёр Украинд F-16 сөнөөгч онгоц нийлүүлэх асуудлыг хэлэлцэж магадгүй42 минут 9 секундын өмнөСонгуулийн хуульд оруулах өөрчлөлтөөр нэр дэвшигчид тавих шаардлагыг өндөрсгөж чадах уу1 цаг 14 минутын өмнөОйн цэвэрлэгээг 190 га талбайд хийнэ1 цаг 27 минутын өмнөАлтайн ирээдүйг “онилсон” шинжлэх ухаанч яриа хэлэлцээ1 цаг 45 минутын өмнөФранцын  цэцэрлэгт хүрээлэнд хутгатай этгээд хүүхдүүд рүү халджээ1 цаг 47 минутын өмнөУлаанбаатар хотын хэмжээнд 135,4 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа, мод, бут сөөг, цэцэг тарих ажил хийж байна1 цаг 47 минутын өмнөНамууд "квот"-ыг дэмжих амлалтаа биелүүлэх үү1 цаг 55 минутын өмнөШОЙГУ: Украины зэвсэгт хүч Запорожье чиглэлд Оросын хамгаалалтыг сэтлэхээр  оролдов2 цаг 35 минутын өмнөСаарал ус цуглуулах далан дотроос овог, нэр тодорхойгүй хүний цогцос гаргажээ2 цаг 41 минутын өмнөОрхон голд осолдсон хүүхдийн цогцсыг олжээ2 цаг 56 минутын өмнөЗарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль боллоо3 цаг 9 минутын өмнөӨнөөдөр: Бүх шатны Засаг дарга нарын зөвлөгөөн болно3 цаг 17 минутын өмнөА.Баярзаяа: Би өөрөө л зарлаад байдаг болохоос хүн намайг хөх хийлгэсэн гэж мэддэггүй3 цаг 32 минутын өмнөЯПОН: Армийнхаа бие бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэхийн тулд шивээсний хорио цээрийг цуцлахад бэлэн байна3 цаг 57 минутын өмнөАлтайн Урианхайн их туульч Занын Жилкэрийн дөрөв дэх үе Н.Дамдиндорж4 цаг 15 минутын өмнө3x3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Шинэ Зеландын багийг хожиж аварга боллоо5 цаг 2 минутын өмнөДорнын зурхай: Найр хурим хийх, бэр гуйхад сайн5 цаг 11 минутын өмнөПрокуророос АН-ын дарга асан С.Эрдэнийг яллагдагчаар татаж, хилээр гарахыг хориглолоо5 цаг 12 минутын өмнөТүүхэн товчоон: Бөртэ хатан5 цаг 16 минутын өмнөЦаг агаарын мэдээ: Улаанбаатарт өдөртөө 26 градус дулаан5 цаг 22 минутын өмнөМансууруулах эм бэлтгэсэн, хадгалсан хэргээр Ж.Золбаярт 1.5 жилийн хорих ял оноолоо6 сар 8. 17:59Хүүхдийн спортын зуны VII наадамд 7000 гаруй тамирчин өрсөлдөнө гэж тооцоолжээ6 сар 8. 17:26УИХ-ын дарга Г.Занданшатарын зарласан "супер улс төрч" намуудад бий гэж үү6 сар 8. 17:01Мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Argi showcase tour” арга хэмжээ болов6 сар 8. 16:58АТГ: Иргэдээс ирүүлж байгаа боловсролын салбарт хамаарах өргөдөл, гомдлын тоо өссөөр байна6 сар 8. 16:44"Хүүхдийн мөнгөө авч байгаа хүүхдүүд нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүй"6 сар 8. 16:18Таксины жолоочийн аминд халдахаар завдаж, дүүг нь хөнөөсөн этгээдэд 20 жилийн хорих ял оноожээ6 сар 8. 16:13О.Насанбурмаа: Тамирчдын эрх маш их зөрчигдөж байна6 сар 8. 16:04Герман улсад болох дэлхийн Хуванцарын яармагт манай улсын үйлдвэрлэгчид оролцоно6 сар 8. 15:47"The Uncanny Counter" цувралын 2-р бүлэг ирэх сарын 29-нөөс эхлэн гарна6 сар 8. 15:34Өнөөдөр 15:55-16:10 цагийн хооронд зарим авто зам, замын байгууламжийг түр хаана6 сар 8. 15:33Японд коронавирусний зэрэглэлийг бууруулснаас сарын дараа өвчлөлийн тохиолдол эрс өсжээ6 сар 8. 15:12Гачуурт тосгон, Баян дөхөм орчимд зөвшөөрөлгүй газар оршуулсан 200 шарилыг нүүлгэн шилжүүлнэ6 сар 8. 14:28ЭМД-ын санг хохиролгүй болголоо6 сар 8. 14:27Х.Булгантуяа: Цалин тэтгэврийн мэдээлэл нь олдохгүй 161 мянган хүн, НДШ сайн дураар бага хэмжээтэй төлсөн, нөхөж төлсөн хүмүүсийн тэтгэвэр итгэлцүүрээр нэмэгдэхгүй6 сар 8. 14:08Н.Удаанжаргалыг удааж байгаад нүүрсний хэргийг “унтраах” уу?!6 сар 8. 14:03О.Чинзориг: Өрсөлдөх чадварын индекс хамгийн бага гарсан ч төрийн үйлчилгээний цахимжилт 70 хувьтай байгаа6 сар 8. 14:01380 хүүхдийн тоглоомын талбайд орчны аюулгүй байдал хангуулна6 сар 8. 13:54
 Facebook Twitter Youtube