Дэлхийд алдартай хар тамхины сүлжээний эзэн Колумб эр Пабло Эскобар 1 эр, 3 эм усны үхэр эдлэндээ тэжээдэг байжээ.
Түүнийг 1993 онд бусдын гарт амиа алдсаны дараа усны үхрүүдийг улсын мэдэлд авсан ч эрчимтэйгээр үржсээр тоо толгой 150-д хүрчээ. Улмаар эрчимтэй үржиж буй усны үхрүүдийн ялгаруулах шингэн, ялгадас нь хүрээлэн буй орчныг бохирдуулах эрсдэлтэй болж, усны үхрүүд Колумбын уугуул далайн үхрүүд хийгээд капибарын тоо толгойд ч заналхийлж эхэлсэн байна.
Тиймээс тус Колумбын Засгийн газраас 3.5 сая ам.доллар төсөвлөн 70 усны үхрийг нүүлгэн шилжүүлэх болсон аж. Мексик улсад 10 нь нутагших бол Энэтхэгт 60-ыг шилжүүлэх гэнэ.
Эх сурвалж: NY Post
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.