Луисвиллийн банк руу халдсан этгээд нь өмнө нь эсвэл одоо ажиллаж байсан хүн байсан гэж цагдаа нар мэдэгджээ.
АНУ-ын Кентакки мужийн Луисвилл хотын банкинд өчигдөр /2023.04.10/ болсон халдлагын улмаас таван хүн амиа алджээ. Амиа алдсан хүмүүсийн нэг нь халдлагыг үйлдэгч этгээд байсан гэнэ. Буудалцааны үеэр хоёр цагдаа, үйлчлүүлэгч нарын найман хүн шархдаж, эмнэлэгт хүргэгдсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдэгджээ.
Шархадсан хүмүүсийн нэг нь нас барсан бөгөөд цагдаагийн нэг офицерын биеийн байдал хүнд байгаа аж Луисвиллийн цагдаагийн дэд дарга Пол Хамфригийн хэлснээр, халдлага үйлдэгч буудалцаанаар амиа алдсан уу эсвэл өөрийгөө буудсан уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Урьдчилсан мэдээллээр гэмт хэрэг үйлдсэн гэх этгээд нь тус банкинд ажиллаж байсан нэгэн байжээ.
Кентакки мужийн амбан захирагч Энди Бешиар амиа алдсан хүмүүсийн хоёр нь түүний найз байсан бөгөөд үнэхээр "аймшигтай" үйл явдал гэжээ.
Эх сурвалж: DW
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.