Энэ мэдээ хуучирсан буюу 2023-04-18 нд нийтлэгдсэн байна.

П.Золжаргал: “Баавгай болохсон” киногоор дамжуулж бид утаагаар биш ядуурлаар амьсгалж байна гэсэн санааг илэрхийлэхийг хүссэн

4/ 18/ 2023    8 цаг 16 минут

Гэрэл зургийг, "Баавгай Болохсон \ If Only I Could Hibernate" фейсбүүк хуудас

 Дэлхийн кино урлагийн салбарын тэргүүн зэрэглэлийн Каннын кино наадмын 2023 оны “Un Certain Regard” төрөлд “If Only I Could Hibernate” буюу “Баавгай болохсон” бүтээл албан ёсоор нэр дэвшиж байгаа. Энэ нь “Амигдала фильмс”-ийн найруулагч, продюсер П.Золжаргалын “Баавгай болохсон” кино Монгол Улсаас анх дээрх наадамд нэр дэвшиж буй тохиол билээ.

“Un Certain Regard” төрлийг 1998 оноос хойш Каннын кино наадмын албан ёсны сонгон шалгаруулалтын нэг хэсэг болгосон бөгөөд шинээр гарч ирж буй кино найруулагчдын дэлхийн кино зах зээлд танигдах хөшүүрэг болох үүднээс бүрэн хэмжээний анхны, эсвэл удаах киногоо бүтээсэн найруулагчдын киног нэр дэвшүүлдэг аж.

“Баавгай болохсон” киноны ко-продюсер С.Батхишиг: Монгол уран бүтээлчид хэрхэн хамтарч ажилласныг “Баавгай болохсон” кино дэлхийд нэр дэвшсэнээс харж болно

Энэ сарын 12-ны өдөр бидэн анх Каннын кино наадмын багаас “Танай кино манай наадамд нэр дэвшээд байна” гэх мэйл ирсэн. Тухайн үед бид итгэж чадаагүй. Арай ч үгүй байлгүй дээ Монгол Улсаас анх удаа Канны кино наадамд гэж үү хэмээн эргэлзсэн. Ингээд дөрөвдүгээр сарын 13-ны өдөр тус наадмаас шууд нэвтрүүлэг хийх үеэр “Монгол Улс бүрэн хэмжээний киногоор анх удаа шалгарлаа. Найруулагч Пүрэвдашийн Золжаргал” гэдгийг хоёр удаа хэлсэн. Бид итгээгүй байсан ч тэр үед албан ёсоор кино наадамд нэр дэвшсэн гэдгээ мэдсэн.

“Баавгай болохсон” уран сайхны киног 40 гаруй уран бүтээлчид нэг баг болж бүтээсэн. 2021-2022 оны өвлийн хүйтэнд “Дэнжийн 1000”-д зураг авалтыг нь хийсэн. Монгол уран бүтээлчид хэрхэн хамтарч ажилласныг энэ кино дэлхийд нэр дэвшсэнээс харж болно. Ерөнхий зураглаач Давааням ажилласан. Энэ нь түүний анхны бүрэн хэмжээний уран сайхны киноны зураг авалт юм. Ерөнхий зураач Ц.Ариунтөгсийн мөн л анхны ажилласан бүрэн хэмжээний кино байлаа. Ерөнхий гэрэлтүүлэгчээр Төгсөө, дууны найруулагчаар Зэндмэнэ-Эрдэнэ, хувцас дизайнераар Ариунсэтгэл, нүүр хувиргагчаар Баасансэнгэ, туслах найруулагчаар Бямба зэрэг хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр кино бүтлээ.

Каннд шалгарна гэдэг Монголчуудын хувьд мөрөөдөл байсан. Тус үйл хэрэгт миний продюсероор ажилласан нь нэр төрийн хэрэг. Би 20-иод жил баримтат киноны найруулагч хийсэн. Энэ туршлагаа бүрэн хэмжээний бүтээлд оруулж, продюсероор ажиллаа. Энэ киногоор П.Золжаргал найруулагчтай учрах тохиол болсон. Бид хоёр гар нийлж, киног уран бүтээлчдийн халуун дулаан сэтгэлээр нэг өвлийн дотор бүтээсэн юм. Маш олон байгууллага хувь хүн бидэнд өөрт байгаа бүхнээрээ тусалсан. Эндээс ЕБС-ийн 72-р сургууль, Шинэ-Монгол, Ховд аймгийн Манхан сумын ерөнхий боловсролын сургууль нь хүүхдийн олны хэсэгт, манай гол дүрийн ангийн хүүхдүүдийн дүрийг бүтээсэн.

Өмнө нь Каннд богино хэмжээний бүтээлүүд нэр дэвшиж байсан. Харин энэ удаа бүрэн хэмжээний кино гэдэг утгаараа түүх бичлээ.

Найруулагч П.Золжаргал: Миний хувьд утаанаас ангижрах шийдэл бол хүүхэд бүхэнд чанартай сайн, тэгш боловсрол олгох юм

Баавгай болохсон” кино олон улсын хамтарсан продакшны бүтээл. Тодруулбал, Монгол, Франц, Катар, Швейцар гэх дөрвөн улсын хамтын хүчээр бүтсэн юм. Монгол зургийг нь авсан бол киноны пост продакшны ажлыг Францын “Urban factory” компанитай хамтарч бүх эвлүүлэг, өнгө засалт, дууны найруулгыг нь хийсэн. Би 2017 оноос эхэлж кино зохиолыг нь бичээд олон улсын залуу найруулагчид зориулсан сургалт хөтөлбөрт хамрагдаж, цааш хөгжүүлсэн. Анх 2016, 2017 онд болсон “Утааг устгая” жагсаалаас үүдэж зохиолоо бичих эмзэглэл төрсөн юм.

Миний хувьд киногоо бүтээхийн тулд хөрөнгө хайж, их олон газраар явсан. Киноны зохиолоо анх "Лантуун дохио" ТББ-ын хамт олонд танилцуулснаар Швейцарын хөгжлийн агентлагийн Соёлын хөтөлбөр рүү төслөө өгч, анхны санхүүжилтийг авсан. Мөн "Монголын Финтек" групп санхүүжилтээр дэмжсэн. Үүний дараагаар олон байгууллага, хамт олон болон 70 гаруй хувь хүн, байгууллага буцаан төлөх шаардлагагүйгээр чин сэтгэлийн хандив өгсөн. Ингэснээр бид эх орондоо зураг авалтаа хийх боломжтой болсон юм. Энэ бүх хүмүүс, байгууллагууддаа маш их баярлаж байна. Тэр олон хүний чин сэтгэлээр энэ түүх бүтсэн.

2017 онд залуу найруулагчдад зориулсан "Talents Tokyo”-д кино зохиолтойгоо оролцож, “Баавгай болохсон” кино төслөө танилцуулан 3000 ам.долларын шагналын сантай уралдаанд түрүүлсэн. Тэндээс би үнэ цэнтэй түүх бичиж байна гэдгээ ойлгосон. Мөн надад кино зохиолоо улам хөгжүүлэх тэтгэлэг олгож, тэнд франц продюсертой анх танилцсан. Тэр цагаас хойш зургаан жилийн дараа бидний киноны ажил маань дуусаж байна.

Би өөрөө гэр хороололд төрсөн. Одоо ч гэр хороололд амьдардаг. Утаа бол Улаанбаатарын бүх иргэдийн асуудал. Хүмүүс тус асуудлыг анх ухаарахдаа “Утааг устгая” гэдэг уриатай жагсаал эхлүүлсэн. Энэ уриа үг намайг маш их эмзэглүүлсэн. Гэр хороололд хэн ч хэн нэгнийг хорлох гэж нүүрс түлдэггүй. Гэтэл “нөгөө” захын иргэд маань бидний санаатайгаар түлш түлдэг юм шиг фейсбүүкээр “хөдөө рүүгээ буцацгаа, та нар биднийг хордуулж байна” гэх дайралтууд явсан. Биднийг яаж амьдарч байгааг нөгөө ахан дүүс маань яагаад ойлгохгүй байна вэ? Бидэнд сонголт байхгүй учраас шүү дээ... Бид нэг л агаараар амьсгалж байгаа. Яагаад V цахилгаан станцыг барья гэхгүйгээр утааг устгая гэж байгаа юм. Энэ нь биднийг устгая гэж байгаа юм шиг сонсогдсон. Үүнд л би маш их эмзэглэсэн. Бид нэгнээ ойлгохоо больсон юм байна. Нэгнийхээ юу туулж байгааг мэдэхгүй юм байна. Гэтэл бидний голд нэг асуудал бий. Үүнийг 15 настай ариун гэгээн, том мөрөөдөлтэй хүүгийн өдөрт нэг шуудай нүүрсний төлөө яаж хичээж зүтгэж байгаагаар харуулахыг хүссэн юм. Энэ түүхээр дамжуулж, нэг нэгэн рүүгээ чичлэн харсан хотын иргэд эргэж харж бие биенийхээ баяр жаргал, өвдөлт зовлонг ойлгоосой гэсэн үүднээс зохиолыг бичсэн.

Киногоор дамжуулж бид утаагаар биш ядуурлаар амьсгалж байна гэсэн санааг илэрхийлэхийг хүссэн. Үүнийг шийдэх эрэл хайгуул хиймээр байна. Миний хувьд утаанаас ангижрах шийдэл бол хүүхэд болгонд чанартай сайн, тэгш боловсрол олгох юм. Ингэснээр ядуурлаас хамгийн хурдан гарна. Гэхдээ энэ боломж хүүхэд болгонд олдож байгаа юу гэдгийг энэ киногоор дамжуулж асуухыг хүссэн. Хэрэв сайн боловсрол эзэмшвэл боловсролтой хүн болно. Тэгээд хэнээс ч тусламж гуйхгүйгээр өөрийн ирээдүй, гэр бүлээ аваад явж чадна

“Лантуун дохио” төрийн бус байгууллагын тэргүүн У.Ганбаяр: Энэ кино хүүхдэд тулгарсан асуудлыг нүдээ аниад өнгөрөх биш хамтдаа хэлэлцэх боломжийг бүрдүүлснээрээ чухал

Каннын кино наадам гэдгийг сонсож байснаас ийм зүйл болно гэдэгт итгээгүй. Манай байгууллага сүүлийн 10 жилийн хугацаанд хүүхэд хамгааллын чиглэлд үйл ажиллагаа явуулж байна. Энэ кино бол монголын хүүхдэд тулгарсан асуудлыг нүдээ аниад өнгөрөх биш хамтдаа хэлэлцэх боломжийг бүрдүүлснээрээ чухал юм. Зорогийн маань хүүхдийн төлөөх эмзэглэл “Лантуун дохио” байгууллагын хувьд адилхан эмзэглэл, итгэл үнэмшил. Энэ хүртэл хамт явсандаа бид бүхэн маш их баяртай байна. Швейцарын хөгжлийн агентлагт онцгойлон талархал илэрхийлье. Хүүхдийн асуудлыг сонсоод өнгөрөх биш дотоод хашхираанаа кино урлаг болгож, буцаагаад соён гэгээрлийн түвшинд авчирч байгаад нийгмийн салбарын хувьд маш их баяртай байгаагаа илэрхийлье.

“Баавгай болохсон” уран сайхны киноны жүжигчин Батцоож: Маш олон хүний хайр энэрэл, эр зоригоор бүтсэн кино маань Каннд нэр дэвшсэн баяртай байна

Би анх фейсбүүкээс зарыг хараад сонгон шалгаруулалтад орсон. Би багаасаа жүжигчин болох мөрөөдөлтэй байсан учраас тэнцсэн гэдэг хариугаа аваад маш их баярласан. Кинондоо өөрт байгаа бүх ур чадвараа шингээж ажиллахыг хичээсэн. Маш олон хүний хайр энэрэл, эр зоригоор бүтсэн кино маань Каннын кино наадамд нэр дэвшсэн баяртай байна.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube