Хиймэл оюун ухаан хөгжихтэй зэрэгцэн түүнийг ашиглан бүтээсэн бүтээл туурвилын патентыг хэн эзэмших вэ гэх асуулт дагалдах болсон. АНУ-ын Дээд шүүх өнгөрсөн даваа гарагт хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн бүтээлд оюун өмчийн эрх олгохоос татгалзжээ.
DABUS хэмээх хиймэл оюун ухааны системийг бүтээсэн Стефен Талер хиймэл оюун ухааныг ашиглан ундааны сав болон яаралтай нөхцөлд ашиглах гэрэл дохиог бүтээсэн юм. Улмаар түүний зүгээс тэдгээр бүтээлээ DABUS системийн оюуны өмчөөр бүртгүүлэх хүсэлтийг өргөн барьсан ч АНУ-ын Оюуны өмч, худалдааны тэмдэгтийн газраас хүсэлтийг хүлээн аваагүй байна.
Үйл явдлын хүрээнд Виржиния мужийн шүүхээс шийдвэрлэснээс тэд оюуны өмчийн эрхийг зөвхөн хүнд олгоно гэсэн бөгөөд хиймэл оюун ухаан нь аливаа бүтээл туурвилын оюуны өмчийн хууль ёсны эзэмшигч байж таарахгүй гэжээ.
Тиймээс Стефен Талер АНУ-ын Холбооны Давж заалдах шатны шүүхэд хандсан юм. Гэвч Давж заалдах шатны шүүхээс ч түүний хүсэлтэд татгалзсан хариу өгч, АНУ-ын оюуны өмчийн тухай хуульд аливаа бүтээл туурвилын бүтээгч нь зөвхөн хүн байна гэж заасныг тайлбарлажээ. Тэгвэл даваа гарагт АНУ-ын Дээд шүүхээс энэ хэргийг хэлэлцэхээс татгалзсан байна.
Эх сурвалж: TechSpot
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.