"Mattel" компани зах зээлд нийлүүлэх барби хүүхэлдэйгээ төрөлжүүлэх ажлын хүрээнд дауны синдромтой хүнтэй төстэй харагдах барби хүүхэлдэйг бүтээн худалдаанд гаргажээ.
Олон нийтийн зүгээс уламжлалт барби хүүхэлдэй жинхэнэ хүнтэй огтоос адилгүй хэмээн хурцаар шүүмжлэх болсноор тэд худалдаанд гаргах барби хүүхэлдэйгээ өргөнөөр төрөлжүүлэх болсон юм. Улмаар Mattel компани сонсголын төхөөрөмжтэй барби болон тэргэнцэртэй, хиймэл үе мөчтэй гээд төрөл бүрийн барби хүүхэлдэйг үйлдвэрлэх болсон билээ.
Mattel компанийн Барби болон Хүүхэлдэйн албаны дарга Лиза Найтын хэлснээр, “Шинэ хүүхэлдэй хүүхдүүдэд дэлхий ертөнцийг таниулж, юмсыг ойлгож, байгаагаар нь хүлээн зөвшөөрөхөд туслан илүү эмпатик нэгэн болоход нэмэр болно” гэсэн байна.
Тэдний мэдэгдсэнээр Mattel компани хүүхэлдэйг бүтээхдээ АНУ-ын Дауны Синдромын Үндэсний Нийгэмлэгтэй нягт хамтран ажилласан гэсэн юм.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.