Энэ мэдээ хуучирсан буюу 2023-05-10 нд нийтлэгдсэн байна.

Шүүх Трампыг бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутай гэж үзжээ

5/ 10/ 2023    8 цаг 46 минут

АНУ-ын экс Ерөнхийлөгч өөрийнх нь эсрэг зарга үүсгэсэн зохиолч Жан Кэрролд 5 сая долларын нөхөн төлбөр төлөх болжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын эсрэг 79 настай зохиолч Жан Кэрролийн гаргасан иргэний нэхэмжлэлийг Нью-Йорк хотын шүүхээс хэлэлцэн Трампыг нь бэлгийн дарамт, нэр төрд халдсан хэрэгт буруутай хэмээн энэ сарын 9-ний өдөр буюу өчигдөр тогтоов.

Кэррол 1996 онд Трамп Манхэттэн дэх тансаг зэрэглэлийн худалдааны төвийн дотуур хувцасны тасагт түүнийг хүчирхийлсэн гэж мэдэгджээ. Кэролын мэдүүлгээр Трамп эхлээд түүнээс өөр эмэгтэйд бэлэг сонгоход нь туслахыг хүссэн байна. Түүнийг дотуур хувцас өмсөхөөс татгалзсаны хариуд хүчиндсэн гэж зохиолч хэлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Трамп энэ бүх мэдүүлгийг няцааж, эмэгтэйг худалч гэж нэрлэсэн байна. Нью-Йоркийн шүүх тавдугаар сарын 9-нд хоёр цаг хагасын турш хэлэлцсэний эцэст зургаан эрэгтэй, гурван эмэгтэй хүний ​​бүрэлдэхүүнтэй ажилласан тангарагтны шүүх Трамп Кэроллд таван сая орчим долларын нөхөн төлбөр төлөх шийдвэр гаргасан байна.

"FAZ" сонины мэдээлснээр Трамп өөрөө шүүх хурал дээр үг хэлэх боломжийг ашиглаагүй байна. Гэхдээ "Энэ эмэгтэй хэн болохыг би огт мэдэхгүй. Шүүхийн шийдвэр бол ичмээр юм. Бүх цаг үеийн хамгийн том шулмын агнуурын үргэлжлэл" гэж олон нийтийн сүлжээнд шүүхийн шийдвэрийн талаар тайлбар хийж, цаашид давж заалдах бодолтой байна. 2024 оны сонгуульд дахин төрийн тэргүүнд нэр дэвшинэ гэсэн байна.

Трампын өмгөөлөгч Жо Такопина шүүх хурал дээр Жан Кэррол шинэ номоо амжилттай зарахын тулд үйлчлүүлэгчийнхээ эсрэг хүчингийн хэрэг үүсгэсэн гэж мэдэгджээ.

 Эх сурвалж: DW

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube