Тэрбумтан Илон Маск Твиттер компани шинэ гүйцэтгэх захиралтай болж байгааг өчигдөр олон нийтэд зарлав.
Өөрийн твиттерт гүйцэтгэх захирлаар хэнийг томилсноо тодорхой бичээгүй “Тэр эмэгтэй 6 долоо хоногийн дараагаас ажилдаа орно” гэжээ. Илон Маскийн хувьд шинэ гүйцэтгэх захирал ажлаа хүлээн авахаар Твиттерийн Технологийн албаны даргаар ажиллах гаж.
Түүнийг ийнхүү мэдэгдэл хийтэл Тесла компанийн хувьцааны үнэлгээ өссөн байна. Учир нь хөрөнгө оруулагчид Илон Маск Твиттерийг худалдан аваад Теслаг орхигдуулж байна хэмээн дүгнэж байсан юм.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.