Ангараг гараг дээр нэгэн цагт ширүүн урсгалтай гол урсаж байсныг нотлох магадлалтай шинэ зургуудыг “Perseverance” сансрын төхөөрөмж авсан талаар "NASA" мэдээлжээ.
Үүнээс ч өмнө тус гарагийн агаар мандлын дээд хэсэгт усны уур илрүүлснээ хэсэг эрдэмтэд зарласан. Мөн 2021 онд ангараг гаргийн усны нөөц хөрсөн дор дээд хэсэг нь мөстсөн хэлбэртэй байгаа гээд, усны нөөцийн зарим хэсэг ууршиж, агаар мандалд устөрөгч хэлбэрээр оршиж байдгийг Их Британийн Опен их сургуулийн хоёр эрдэмтэн нээж, дүгнэлтээ “Sicence Advances” сэтгүүлд нийтлүүлсэн юм. Тэд Ангарагийн агаар мандалд тусгасан гэрлийг шинжлэх замаар усны уур байгааг илрүүлсэн аж.
Тэгвэл одоо судалгаа хийж буй “Perseverance”-ийн зорилго нь астробиологи, тэр дундаа эртний бичил биетний амьдралын ул мөрийг хайх аж.
Цаашлаад геологи, өнгөрсөн цаг үеийнх нь цаг уурын онцлогийг тодорхойлсноор хүн төрөлхтний уг гаргийг судлах замыг нээхийн зэрэгцээ гаргийн чулуулаг, сул хөрсийг цуглуулж хадгалах анхны хөтөлбөр болохыг зорьж буй гэнэ.
Тэгвэл дээрх гол устай орчныг судалснаар эрдэмтдэд Ангараг гаргийн чулуулагт хадгалагдан үлдсэн байх магадлалтай эртний бичил биетний амьдралын ул мөрийг хайж олоход нь тус нэмэр болж магадгүй гэж “NASA” мэдээлжээ.
Дээрх өөрөө явагч төхөөрөмж одоогоор 250 метр өндөр тунамал чулуулгийн овоолгын сэнс хэлбэртэй орой хэсэг болон урсаж буй устай төстэй тахиралдсан давхаргуудыг судалж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.