Ямайкийн хөнгөн атлетикийн тамирчин, Олимпийн аварга Усэйн Болтын ууган охин Олимпия Лайтниных төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр 2020 онд анхны ууган охиноо өлгийдөн авч байжээ. Хайртай охиндоо Усан болт "Ууган охиндоо төрсөн өдрийн мэнд хүргэе. Аав нь чамд маш их хайртай бас чамд дэлхийг өгнө гэж мэдээрэй" гэж төрсөн өдрийн баярын мэндчилгээ дэвшүүлжээ.
Харин өнгөрсөн 2021 онд Усейн болт түүний гэргий Каси Беннетт нар ихэр хүүтэй болжээ. Тэд хөвгүүддээ Тандер, Сайнт Лео хэмээн нэр хайрласан байдаг.
Дашрамд дуулгахад, 37 настай Болт 2017 онд их спортоос зодог тайлсан билээ. Тэрбээр "Би үзэгчдийн суудалд байхдаа үнэхээр их баяртай байх болно. Олимпийн наадмыг, тэр дундаа усанд сэлэлт, хөл бөмбөг гээд бүхий л үйл явдлыг дэргэдээс нь үзэх боломж надад хэзээ ч байгаагүй. Тиймээс би жинхэнэ фанат шиг Олимпийг утгаар нь мэдрэх боломжтой болсондоо баяртай байна" гэж ярьсан билээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.