Түүхэн товчоон: Жамбын Батмөнх

5/ 26/ 2023    6 цаг 15 минут
Монгол Улсын Монгол төрийн нэрт зүтгэлтэн

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, эрх баригч Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. 1951 онд МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр, 1961 онд ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн Ухааны Академийг төгсөж, эдийн засгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. Олон жил их, дээд сургуульд багш, орлогч захирал, захирлын алба хашихдаа дээд боловсролын тогтолцоог төлөвшүүлэх, сургалт, эрдэм шинжилгээний ажлыг боловсронгуй болгоход томоохон хувь нэмэр оруулсан профеессор.

Ж.Батмөнх 1974-1984 онд Засгийн газрын тэргүүнээр ажиллахдаа үйлдвэрлэлийн үр ашиг чанарыг дээшлүүлэх, төлөвлөлт, удирдлага, материаллаг урамшууллын шинэ системийн үзэл баримтлалыг боловсронгуй болгож, улс ардын аж ахуйн салбаруудад нэвтрүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргасан. Түүнийг Сайд нарын Зөвлөлийн дарга байх үед манай улс социалист орнуудын хамт “Интеркосмос” программын дагуу сансрын огторгуйг энх тайвны зорилгоор шинжлэн ашиглахад идэвхтэй оролцож, Монгол улсын иргэн Ж.Гүррагчаа сансарт ниссэн.

Ж.Батмөнх 1984 онд нам, төрийн тэргүүн болмогц тухайн цаг үе, дэлхийн дахины хөгжлийн хандлага, түүний дотор Монголд ноёрхож байсан дэглэмийн явуургүйг аажмаар ойлгон ухаарч, 1980-аад оны хоёрдугаар хагасаас улс төрийн шинэ сэтгэлгээ, олон ургальч үзэл,ил тод байдал, хүний хүчин зүйлийг идэвхжүүлэх, өөрчлөлт шинэчлэл, ардчиллыг хөгжүүлэх шинэлэг үзэл санааг нам, төрийн бодлого болгон дэвшүүлсэн.

Ардчиллын шинэ давалгаа хүчтэй болж, 1990 оны 3 дугаар сарын 7-нд ардчилсан хүчний төлөөлөгчид улс төрийн өлсгөлөн зарлав. Тэд МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоог бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардахад Ж.Батмөнх уг асуудалд ул суурьтай нухацтай хандаж, “Хүч хэрэглэж хэрхэвч болохгүй” хэмээх хатуу зарчим баримтлан, хэлэлцээрийн ширээнд сууж зөвшилцөлд хүрсэн. 1990 оны 3 дугаар сарын 12-нд болсон МАХН-ын Төв Хорооны бүгд хурлаар уг асуудлыг хэлэлцүүлэн МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцоров. Ж.Батмөнхийг АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар үргэлжлүүлэн ажиллахыг санал болгоход хүлээж авалгүй өндөр насныхаа тэтгэвэрт гарсан байна. (Ж.Болдбаатар)

Үндсэн мэдээлэл:

Хамаа бүхий үг Ю.Цэдэнбал, Д.Содном
Төрөл Түүхэн зүтгэлтэн
Цаг үе XX зууны II хагас
Өөр нэр (цол, сүмийн цол, хоч нэр гэх мэт) Профессор
Хүйс Эр
Төрсөн он, сар, өдөр 1926
Нас барсан он, сар, өдөр 1997
Овог, аймаг Увс айгийн Хяргас сум
Төрсөн газар Хүст хэмээх газар
Албан тушаал 1951 оноос МУИС, УБДС, Намын дээд сургууль, Эдийн засгийн дээд сургуульд багш, 1967-1973 онд МУИС-ын орлогч захирал, захирал, 1973-1974 онд МАХН-ын Төв Хороонд хэлтсийн эрхлэгч, 1974 онд СнЗ-ийн орлогч дарга, СнЗ-ийн дарга, 1984-1990 онд МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга
Гэр бүл Гэргий А.Даариймаа, хүүхдүүд

Ашигласан ном зохиол

  • Батмөнх Ж. “Хүч хэрэглэж хэрхэвч болохгүй”.УБ., 2001.
  • Болдбаатар Ж., Монгол түмний сод хүмүүс.Төрийн зүтгэлтнүүд.Тэргүүн боть.УБ., 2013.
  • Болдбаатар Ж.,Монгол Улсын Засгийн газрын тэргүүн.УБ., 2003.
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Н.Учрал: Харилцаа холбооны салбарыг уул уурхайтай адилтгаж, эрчим хүчний үнийг 4-5 дахин нэмсэн байна. Үүнийг дагаад интернэтийн үнэ нэмэгдэнэ шүү...18 минут 2 секундын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун ирнэ40 минут 42 секундын өмнөБ.Чойжилсүрэн: Дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлж чадахгүй байгаа нь үнэн58 минут 34 секундын өмнө Байден, Сунак хоёр Украинд F-16 сөнөөгч онгоц нийлүүлэх асуудлыг хэлэлцэж магадгүй1 цаг 21 минутын өмнөСонгуулийн хуульд оруулах өөрчлөлтөөр нэр дэвшигчид тавих шаардлагыг өндөрсгөж чадах уу1 цаг 52 минутын өмнөОйн цэвэрлэгээг 190 га талбайд хийнэ2 цаг 6 минутын өмнөАлтайн ирээдүйг “онилсон” шинжлэх ухаанч яриа хэлэлцээ2 цаг 23 минутын өмнөФранцын  цэцэрлэгт хүрээлэнд хутгатай этгээд хүүхдүүд рүү халджээ2 цаг 25 минутын өмнөУлаанбаатар хотын хэмжээнд 135,4 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа, мод, бут сөөг, цэцэг тарих ажил хийж байна2 цаг 25 минутын өмнөНамууд "квот"-ыг дэмжих амлалтаа биелүүлэх үү2 цаг 33 минутын өмнөШОЙГУ: Украины зэвсэгт хүч Запорожье чиглэлд Оросын хамгаалалтыг сэтлэхээр  оролдов3 цаг 13 минутын өмнөСаарал ус цуглуулах далан дотроос овог, нэр тодорхойгүй хүний цогцос гаргажээ3 цаг 19 минутын өмнөОрхон голд осолдсон хүүхдийн цогцсыг олжээ3 цаг 34 минутын өмнөЗарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль боллоо3 цаг 48 минутын өмнөӨнөөдөр: Бүх шатны Засаг дарга нарын зөвлөгөөн болно3 цаг 55 минутын өмнөА.Баярзаяа: Би өөрөө л зарлаад байдаг болохоос хүн намайг хөх хийлгэсэн гэж мэддэггүй4 цаг 10 минутын өмнөЯПОН: Армийнхаа бие бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэхийн тулд шивээсний хорио цээрийг цуцлахад бэлэн байна4 цаг 35 минутын өмнөАлтайн Урианхайн их туульч Занын Жилкэрийн дөрөв дэх үе Н.Дамдиндорж4 цаг 53 минутын өмнө3x3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Шинэ Зеландын багийг хожиж аварга боллоо5 цаг 40 минутын өмнөДорнын зурхай: Найр хурим хийх, бэр гуйхад сайн5 цаг 50 минутын өмнөПрокуророос АН-ын дарга асан С.Эрдэнийг яллагдагчаар татаж, хилээр гарахыг хориглолоо5 цаг 50 минутын өмнөТүүхэн товчоон: Бөртэ хатан5 цаг 54 минутын өмнөЦаг агаарын мэдээ: Улаанбаатарт өдөртөө 26 градус дулаан6 цагийн өмнөМансууруулах эм бэлтгэсэн, хадгалсан хэргээр Ж.Золбаярт 1.5 жилийн хорих ял оноолоо6 сар 8. 17:59Хүүхдийн спортын зуны VII наадамд 7000 гаруй тамирчин өрсөлдөнө гэж тооцоолжээ6 сар 8. 17:26УИХ-ын дарга Г.Занданшатарын зарласан "супер улс төрч" намуудад бий гэж үү6 сар 8. 17:01Мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Argi showcase tour” арга хэмжээ болов6 сар 8. 16:58АТГ: Иргэдээс ирүүлж байгаа боловсролын салбарт хамаарах өргөдөл, гомдлын тоо өссөөр байна6 сар 8. 16:44"Хүүхдийн мөнгөө авч байгаа хүүхдүүд нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүй"6 сар 8. 16:18Таксины жолоочийн аминд халдахаар завдаж, дүүг нь хөнөөсөн этгээдэд 20 жилийн хорих ял оноожээ6 сар 8. 16:13О.Насанбурмаа: Тамирчдын эрх маш их зөрчигдөж байна6 сар 8. 16:04Герман улсад болох дэлхийн Хуванцарын яармагт манай улсын үйлдвэрлэгчид оролцоно6 сар 8. 15:47"The Uncanny Counter" цувралын 2-р бүлэг ирэх сарын 29-нөөс эхлэн гарна6 сар 8. 15:34Өнөөдөр 15:55-16:10 цагийн хооронд зарим авто зам, замын байгууламжийг түр хаана6 сар 8. 15:33Японд коронавирусний зэрэглэлийг бууруулснаас сарын дараа өвчлөлийн тохиолдол эрс өсжээ6 сар 8. 15:12Гачуурт тосгон, Баян дөхөм орчимд зөвшөөрөлгүй газар оршуулсан 200 шарилыг нүүлгэн шилжүүлнэ6 сар 8. 14:28ЭМД-ын санг хохиролгүй болголоо6 сар 8. 14:27Х.Булгантуяа: Цалин тэтгэврийн мэдээлэл нь олдохгүй 161 мянган хүн, НДШ сайн дураар бага хэмжээтэй төлсөн, нөхөж төлсөн хүмүүсийн тэтгэвэр итгэлцүүрээр нэмэгдэхгүй6 сар 8. 14:08Н.Удаанжаргалыг удааж байгаад нүүрсний хэргийг “унтраах” уу?!6 сар 8. 14:03О.Чинзориг: Өрсөлдөх чадварын индекс хамгийн бага гарсан ч төрийн үйлчилгээний цахимжилт 70 хувьтай байгаа6 сар 8. 14:01
 Facebook Twitter Youtube