Украин Германы засгийн газраас Москвад хүрэх чадалтай алсын тусгалын пуужинг өгөхийг Германы засгийн газраас хүссэн гэж "Блүүмберг" Германы Батлан хамгаалах яамнаас иш татан бичжээ. Уг хүсэлтийг саяхан хүлээн авсан гэж тус тус яам хэлсэн ч илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзлаа.
Украинчуудын хүсэлт болгож буй "Taurus" далавчит пуужингийн тусгал нь 500 км. Үүний зэрэгцээ Москва нь Украинтай хиллэдэг хилээс 450 км зайд оршдог. Герман Украины хамгийн том хандивлагчийн нэг ч гэлээ канцлер Олаф Шольц Украины Зэвсэгт хүчинд Берлинээс нийлүүлсэн зэвсгийг Оросын газар нутгийг буудахад ашиглах ёсгүй гэж удаа дараа анхааруулсан. Үүний хариуд ч Киев зохих амлалт өгсөн.
Гэсэн хэдий ч Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский саяхан Берлинд айлчлах үеэрээ Шольцоос пуужингийн тусламж хүссэн тухай тус улсын "Frankfurter Allgemeine Zeitung" сонин урьд нь мөн мэдээлсэн юм. Харин Киев хичнээн пуужиин хүссэн нь тодорхойгүй байна.
Өмнө нь Бундестаг "Taurus" пуужинг Украинд шилжүүлэх шаардлагатай гэж мэдэгдсэн. Сөрөг хүчний Христийн ардчилсан холбоо намаас сонгогдсон парламентын гишүүн Родерик Кизэветтэр "энэ пуужингууд нь фронтын шугамын цаана байгаа Оросын цэргийн дэд бүтцэд цохилт өгөх боломжийг олгоно" гэж тайлбарласан байна.
Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус Зеленскийн хүссэн алсын тусгалтай пуужинг шилжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй ярихыг хүсэхгүй байна.
"Spiegel"-ийн мэдээлснээр, арван жилийн өмнө Германы зэвсэгт хүчинд 600 орчим "Taurus" пуужинг худалдаж авсан бөгөөд үүнээс 150 орчим нь бэлэн болжээ.
Британийн Украинд нийлүүлсэн "Storm Shadow" пуужин нь эсрэг талынхаа фронтын шугамын цаана довтлох боломжийг Украины зэвсэгт хүчинд олгосон юм. Тухайлбал, Украины Зэвсэгт хүчин "Storm Shadow"-ыг Киевийн зэвсэг хүрэх боломжгүй гэж үзсэн Луганск руу дайрахдаа ашигласан байна.
Түүнчлэн саяхан Франц ч мөн адил төстэй пуужинг Киевт шилжүүлэх нь тодорхой болоод байгаа юм.
Эх сурвалж: https://www.moscowtimes.ru/
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.