Уран бүтээлч, гэрэл зурагчин Б.Бат-Оргилын M’∫ бие даасан үзэсгэлэн Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхимд нээлтээ хийлээ.
"М"онгол төрх, "М"'онгол ухаан, "М"'онгол гэх хүмүүн хаана байна вэ? Хариултаа нэхсэн олон асуултын нэгээхэн хэсгийг гэрэл зурагчин Б.Бат-Оргил өөрийн мэдрэмж, сэтгэлээр бидэнтэй хуваалцжээ.
M'∫ буюу Монголоос штрик аваад буцаагаад интеграл аван хэвд оруулах үйл явц. Монголоос уламжлал аваад интеграл аван буцаагаад байранд нь оруулах, тэр хооронд юу өөрчлөгдөх вэ? гэсэн тайлбар гарц нь асуулт болон үлдэж байна.
Гэрэл зургаар дотоод сэтгэл, мэдрэмжээ бусадтай хуваалцахын жаргал, зовлон дэндүү "харанхуй". Хоромхон агшинд буулгасан зураг, тэр л үед оргилсон гэрэл зурагчны мэдрэмжийг тээр дараа, тэгээд шал ондоо орчинд харах үзэгчид тэр бүр ойлгохгүй. Гялгар сайхан зурагт татагдан "баясаад", ухаан хүрч ойлгохгүй зургаа "нулимаад" л өнгөрнө. Гэхдээ уран бүтээлч хүн тэр шүлсэнд оногдолгүй бүтээлээ туурвиад цааш алхана.
"М"'онголчууд бид "М"ориндоо хайртай, гэхдээ амтархан иддэг. Зэрлэг гэмээр төхөөрдөг. Гэхдээ хүн бүхэн үүнийг мэдэхгүй.
"М"етро гэх унаа хурдан сайхан, газар доор амьдрал буцалж байдаг. Гэхдээ хэдэн зууны өмнө "М"'онголчуудын хэрэглэж асан ертөнцөөс хурдан болов уу?
Сая сая хүнтэй "М"'ега хотынхны амьдрал биднээс ямар ялгаатай гэж?
"М"'онголчууд бид байгалиа шүтэн, эргэх дөрвөн улиралдаа зохицон таван хошуу малаа адгуулан амьдарч ирсээн. Гэтэл одоо ус нь ширгэж, өвс нь элс болох болжээ.
"М"онгол төрх, "М"'онгол ухаан, "М"'онгол гэх хүмүүн хаана байна вэ?
Хариултаа нэхсэн олон асуултын нэгээхэн хэсгийг гэрэл зурагчин Б.Бат-Оргил өөрийн мэдрэмж, сэтгэлээр бидэнтэй хуваалцаж байна.
Тогтон саатна уу.
Куратор Л. Элбэгзаяа
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.