Энэ мэдээ хуучирсан буюу 2023-05-30 нд нийтлэгдсэн байна.

"Монгол Улсын шатрын аварга" гэж БНХАУ-ын иргэн цоллуулах нь зөв үү

5/ 30/ 2023    14 цаг 28 минут

Монгол Улсын шатрын насанд хүрэгчдийн 61 дэх удаагийн аварга шалгаруулах тэмцээн Ховд аймагт болж байгаа юм. Энэ удаад БНХАУ-ын иргэн "Монгол Улсын шатрын аварга гэж цоллуулах нь  ойлгомжтой болжээ.

Тус тэмцээний эрэгтэй ангилалд БНХАУ-ын иргэн 16 настай М.Амилал 6.0 хожилтойгоор тэргүүлж байгаа аж.  Араас нь их мастер Г.Мөнхгал, их мастер Б.Билгүүн нар 5.5 хожилтойгоор толгой хэсэгт бичигт бичигджээ.

Одоогоор дүн мэдээлэл гараагүй байгаа ч Монгол Улсын шатрын аваргаар БНХАУ-ын иргэн М.Амилал тодрох нь  тодорхой болсон байна.

Улсын аварга шалгаруулах тэмцээний аваргууд эх орноо төлөөлж, олон улсын тэмцээнд оролцох эрх авч, шигшээ багтаа чансаагаар жагсч, цалингийн асуудал ч яригддаг учраас оролцсон тамирчдын зүгээс БНХАУ-ын иргэнийг тус тэмцээнд оролцуулах эрх өгсөн Монголын Шатрын холбооны шийдвэрт дургүйцлээ илэрхийлж байгаа юм.

 Тиймээс Шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Эрдэнэдоржтой холбогдож тодруулсан юм.

-Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлж байгаа тамирчин нь БНХАУ-ын иргэн юм байна. Гадаадын иргэнийг Монгол Улсын аваргаар тодруулах нь зөв үү?

-Тиймээ, багаасаа Монголд амьдарсан юм билээ. Түр оршин суух эрхтэй. Миний хувьд хагас шигшээд оруулахгүй гэдэг саналаа хэлсэн. Төрийн соёрхолт Р.Энхбат багш, гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн,  багш Г.Энхбаатар нарын зүгээс нэг баг оруулна гээд зүтгэсэн. Миний эрх мэдэл хүрээгүй. Манай холбооны ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч Ховдод байгаа. Одоо яг юу болж байгааг тэднээс асуугаарай. Тамирчдын зүгээс хэл ам гаргаж байгаа бололтой. Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд би хэлээд бараагүй.

-Дүрэм журмаараа Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн гэхээр ядаж л Монголын иргэншилтэй хүн л байх ёстой биш үү?

-Би дүрэм журмаа барья, спортын газрынхантай яриад оруулахгүй гэдгээ хэлсэн. Багш нарын зүгээс багаасаа л энд тоглосон гээд оруулна гээд зүтгэсэн. Аав нь Мөнхдалай гээд Өвөрмонгол хүн байсан юм билээ.

Ховд аймагт ажиллаж байгаа Шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатартай холбогдож тодруулахад “Холбооны зүгээс яг энэ асуудлаар ярилцаж л байна. Одоогоор тодорхой шийдвэр гараагүй байна. Бид ярилцаж л байна” гэсэн мэдээлэл өгсөн.

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



202.126.89.37Зочин   • 5 сарын 31. 17 цаг 13 минут

Монголчуудын шатрын аварга шалгаруулах тэмцээн биш үү дээ. Монгол Улсын шатрын аварга шалгаруулах тэмцээн. Тэгэхээр Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулийн дагуу амьдарч байгаа хэн боловч оролцох эрхтэй шүү дээ. Монгол Улс маань Хүний эрхийн түгээмэл тунхаглалд нэгдэн орсон орон шүү дээ.



ШИНЭ МЭДЭЭ

Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ3 цаг 9 минутын өмнөГурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ3 цаг 32 минутын өмнөНийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана3 цаг 38 минутын өмнөБумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа3 цаг 50 минутын өмнөДахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү4 цаг 16 минутын өмнөХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна4 цаг 28 минутын өмнөЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна4 цаг 48 минутын өмнөТөрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо5 цаг 1 минутын өмнөБаянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ5 цаг 6 минутын өмнөАдуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо5 цаг 12 минутын өмнөДагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана5 цаг 20 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид5 цаг 44 минутын өмнөIII эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ6 цаг 1 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна6 цаг 7 минутын өмнөШойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 6 цаг 57 минутын өмнө"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"6 цаг 59 минутын өмнөАТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ7 цаг 12 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав7 цаг 32 минутын өмнөС.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан7 цаг 51 минутын өмнө"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"8 цаг 6 минутын өмнөС.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа8 цаг 11 минутын өмнөБямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана8 цаг 15 минутын өмнөКим Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана8 цаг 18 минутын өмнөУулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв8 цаг 57 минутын өмнөТөрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө9 цаг 30 минутын өмнөGS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ9 цаг 45 минутын өмнөОБЕГ: Согтуугаар гүүрнээс унаж голын усанд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна9 сар 21. 10:11Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлжээ9 сар 21. 10:05Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ9 сар 21. 9:45Коронавирусын шинэ омог “Пирола”-гийн гол онцлогийг нэрлэв9 сар 21. 8:52BLOOMBERG: "G-7"-ийн орнууд Украины мөргөлдөөн дахин 6-7 жил үргэлжилж магадгүй гэжээ 9 сар 21. 7:30 Төлөөлөгчдийн танхим Зеленскийгээс АНУ-гийн үзүүлсэн тусламжийн тайланг нэхнэ9 сар 21. 7:25Монголын хоёр тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 7:05Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв9 сар 21. 7:04Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё9 сар 21. 7:02Гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ9 сар 21. 7:01Цаг агаар: Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно9 сар 21. 7:00Д.Батжаргал: Хатуухан хэлэхэд, нэн тэргүүнд айл өрхийн болон аж ахуйн нэгжийн хогны хураамжийг нэмэх хэрэгтэй9 сар 21. 7:00МҮХАҮТ-ыг ирэх 4 жилд Д.Энхтүвшин удирдана9 сар 21. 6:59Дорнын зурхай: Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн9 сар 21. 6:45
 Facebook Twitter Youtube