Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-08 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Догсомын Бодоо

6/ 8/ 2023    6 цаг 15 минут
1921 оны хувьсгалын гол удирдагчдын нэг, Ардын эрхтэй хэмжээт цаазат Монгол улсын ерөнхий сайд

Манзушир хутагтын Шавийн Дэндэвийн отгийн харъяат. Бага наснаас Зүүн хүрээнд шавилан суухын хамт Эрдэнэ Шанзудбын яамны монгол бичгийн сургуульд суралцан, шашны болон иргэний боловсрол олсон. Эрдэнэ Шанзудбын яаманд бичээч, Оросын консулын дэргэдэх хэлмэрчийн сургуульд монгол хэл бичгийн багш, Орос-Монгол хэвлэлийн хорооны үсэг хянагчаар ажиллаж, Харбинд гарч байсан ”Монголын сонин бичиг”-ийг түгээх ажлыг хийж, Монголын анхны тогтмол хэвлэлүүдэд “Бо”,“Болд илд” нэрээр нийгмийн ардчилсан үзэл санааг сурталчилсан өгүүлэл, нийтлэл бичиж байв.

Консулын бүлгийг үүсгэн байгуулж Хүрээний бүлэгтэй нэгдэн Монголын анхны улс төрийн намын эх суурийг тавилцсан. ЗОУ-аас тусламж олохоор одсон Монголын төлөөлөгчдийн нэг. Эрхүү хотноо Д.Догсомын хамт намын баримт бичгүүдийг боловсруулж, Монголд намын ажлыг үргэлжлүүлэн Унгерний цэрэгт орж мэдээлэл олох нууц ажлыг хийж байв. 1921 оны 3 сарын дундуур Хиагтад очиж, 4 сарын 16-нд АТЗГ-ын даргаар томилогдон чөлөөлөгдсөн нутаг орныг тохинуулах, цэргийг бэхжүүлэх, Нийслэл хүрээг чөлөөлөх бэлтгэлийг хангахад онцгой  үүрэг гүйцэтгэсэн.

1921 оны 7 сарын 10-нд Монгол улсын Засгийн газрын ерөнхий сайд бөгөөд Гадаад яамны тэргүүн сайдаар томилогдон АЗГ-ын дотоод, гадаад үндсэн чиг бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулжээ. Монголын төрийн байгууллын тухай үзэл баримтлал, гадаад олон улстай харилцах бодлого нь Д.Бодоог 1922 оны эхээр бүх тушаалаас чөлөөлөгдөж, 8 сард “гадаадын харгис дайсны этгээдтэй сүлбээлдэн нийлж, Ардын засгийг устгаж, эзэрхэг засгийг босгохоор зөвлөлдөн явсан ба нуун дарсан” хэмээх хилс хэрэгт тулгагдан амь нас хохироход хүргэжээ.1997 оны 6 сарын 11-д Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны хуралдаанаар Д.Бодоо нарын 15 хүний хэргийг цагаатгаж, нэр төрийг нь сэргээжээ. (Н.Хишигт)

Үндсэн мэдээлэл:

Адил утгатай үг Бодоо сайд
Хамаа бүхий үг Шинэтгэгч үзэлтэн, соён гэгээрүүлэгч, сэтгүүлч, 1921 оны хувьсгалын гол удирдагчдын нэг, ерөнхий сайд
Төрөл Түүхэн зүтгэлтэн
Цаг үе XIX зууны сүүл - ХХ зууны 20-иод он [1885-1922]
Хэний хаанчлалын үед Монгол улс, Ардын эрхтэй хэмжээт цаазат Монгол улс
Өөр нэр (цол, сүмийн цол, хоч нэр гэх Утга зохиолын нэр- “Бо”, “Болд илд”, 1921 оны хувьсгалын үед хэрэглэж байсан нууц нэр-Иван, Бодолтуев
Хүйс Эр
Төрсөн он, сар, өдөр 1885
Нас барсан он, сар, өдөр 1922.8.31
Овог, аймаг Манзушир Хутагтын Шавийн Дэндэвийн отог
Төрсөн газар Нийслэл хүрээ, Элбэг Амгалант гацаа
Албан тушаал 1921.4.16-7.10 - АТЗГ-ын дарга, 1921.7.10-1922.1.7- АЗГ-ын ерөнхий сайд, Гадаад яамны тэргүүн сайд
Гэр бүл (Эцэг, өвөг эцэг, эх, нагац өвөг, хадам эцэг, хүргэн, эхнэр, нөхөр, хүү охин гэх мэт) Эцэг Догсом, Дүү охин Долгорсүрэн эхнэр Янжин

Ашигласан ном зохиол

  • Ардын Засгийн газрын анхны ерөнхий сайд. Эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүд.(Хэвлэлд бэлтгэсэн Ш.Цэрэндоо). УБ.:“Сорхон цагаан” ХХК,2006
  • Ардын Хувьсгалын Анхны Долоо: амьдрал, үйл хэрэг. Бага хурлын эмхтгэл. УБ.: 2012
  • Бат-Очир Л., Догсомын Бодоо.1885-1922.(Хэлсэн, бичсэн зүйлийн түүвэр)”.УБ.: “Алтан үсэг” ХХК, 2001.
  • Бат-Очир Л., Бодоо сайд: үзэл бодол, үйлс.(Редактор З.Лонжид). УБ.:Улсын хэвлэлийн комбинат, 1991.
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 цаг 29 минутын өмнөНҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 цаг 44 минутын өмнөЦэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна5 цаг 1 минутын өмнөСэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна5 цаг 7 минутын өмнөIDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна5 цаг 11 минутын өмнөУлаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна5 цаг 16 минутын өмнөЗурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр5 цаг 17 минутын өмнөМорьт эргүүл ажиллаж эхэллээ9 цаг 42 минутын өмнөЦ.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30
 Facebook Twitter Youtube