- Жу И Хён нумын орд
- Тэрээр урлагийн дунд сургуульдаа хөгжмийн чиглэлээр суралцсан
И Хён дунд сургуульд байхдаа өөрийгөө хэзээ нэгэн цагт хөгжмийн жүжигчин болно гэж боджээ. Тэр мөрөөдлөө биелүүлэхийн тулд Ханлим урлагийн ахлах сургуулийн хөгжмийн ангид элсэн орсон. Ярилцлагадаа тэрээр нэг удаа ангидаа хамгийн доогуур байр эзэлдэг байснаа дурссан ч энэ нь түүнийг цааш үргэлжлүүлэн ажиллахад түлхэц болсон гэжээ.
- Тэрээр нохой тэжээдэг
И Хёны бяцхан терьер гөлөгтэй бөгөөд түүнийг "Baby" гэж дууддаг.
- Тэр бол ирээдүйтэй сурталчилгааны од
Жүжиглэхээс гадна И Хён камерын өмнө, өөр өөр бүтээгдэхүүнийг танилцуулсан. Тэрээр саяхан дэлхийн нэр хүндтэй зайрмагийн брэнд “Baskin Robbins”-д сонгогдсон бөгөөд өмнө нь Солонгосын арьс арчилгааны “Botanity” сурталчилгаанд оролцож байжээ.
- Тэрээр “Twice” хамтлагтай адил нэг агентлагт суралцсан
Түүнийг одоогийн “Artist” компанид орохоос өмнө И Хёны жүжигчний ур чадварыг JYP энтертайнмент анх сайжруулж байжээ. Тус агентлаг нь Twice, 2PM зэрэг хөгжмийн хамтлагуудыг хариуцдаг гэдгээрээ алдартай.
- Тэр хоёр дууны клипэнд тоглосон
И Хён 2PM хамтлагийн гоцлол дуучин Жан Вүү Ёны “Quit” болон Жо Хён А-ын “After You” дууны клипэнд тоглосон.
- И Хён tvN сувгийн "Hospital Playlist"-д тоглосныхоо дараа олны танил болсон
- Тэрээр 2021 оны “KBS Drama Awards” шагнал гардуулах ёслолоос Ё Ханы хамт шилдэг хосын шагналыг хүртсэн
- “All of Us Are Dead” нь түүний Пак Соломонтой хамтран ажиллах анхны тохиолдол биш
Тэрээр 2017 онд “Sweet Revenge” вэб цувралын олны дүрд тоглосон.
- Жүжигчин Жу И Хён "Vampire Chef" цувралд тоглох бөгөөд тус кино энэ оны 2-р хагаст цацагдахаар аж.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.