Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-13 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Бүх нийтийг бичиг үсэгт сургасан нь

6/ 13/ 2023    6 цаг 25 минут
Үндэсний ардчилсан хувьсгалын дараа хүн амын ихэнх нь үндэсний бичиг үсгээ мэдэхгүй байв. Иймд 1923 онд хуралдсан МАХН-ын II их хурлаас ард түмнийгбичиг үсэг ба бусад олон зүйлийн эрдэмд боловсруулах шийдвэр гаргав.

БНМАУ-ын насанд хүрсэн иргэд,  хөдөлмөрчдийг бичиг үсэгт сургах ажил нь арван гэрийн сургууль, орон нутгийн төсвөөр байгуулагдсан түр сургууль, албан байгууллага, үйлдвэр, цэргийн анги, сүм хийдийн дэргэд байгуулагдсан бүлгэм, дугуйланд хамруулах замаар явагджээ. Үүний үр дүнд 1921-1940 оны хооронд 127000 гаруй хүнийг үндэсний бичиг үсэгтэн болгосон.

Харин 1950-иад оноос 16-40 насны хүмүүсийг нийтээр нь бичиг үсэгт сургах ажлыг эрчимжүүлж,бичиг үсгийн дугуйлан, түр сургуулийг Улаанбаатар хотын үйлдвэр, албан газрууд, аймгийн төв, сум, багт байгуулан, хичээл заах орон тооны 300 гаруй багш, орон тооны бус 2000 багшийг төв орон нутагт ажиллуулсан.

БНМАУ-д 1950 оны 7 дугаар сарын 1-ээс  эхлэн бүх албан хэргийг шинэ бичгээр хөтлөн явуулах болсон нь хүн амыг бичиг үсэгт сургахад чухлаар нөлөөлөв. Хүн амыг шинэ үсэгт сургах ажлыг улс орон даяар эрчимтэй явуулсны үр дүнд 1956 он гэхэд  насанд хүрсэн нийт иргэдийн 72 хувь нь шинэ үсэг суралцаж, БНМАУ-ын ард иргэд 1962  он гэхэд бүх нийтээрээ бичигтэн болжээ. БНМАУ-д бүх нийтийг бичиг үсэгт сургасан амжилтыг үнэлж 1970 онд  ЮНЕСКО-оос Н.Крупскаягийн нэрэмжит бичиг үсэгтний шагналыг олгожээ.

Монгол Улсын санаачлагаар 2002 онд  НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 57-р чуулган “Бүх нийтээр бичигтэн болох НҮБ-ийн 10 жил”-ийг зарлажээ. (Б.Пунсалдулам)

Үндсэн мэдээлэл:

Адил утгатай ү Соёл, боловсрол, сургууль
Хамаа бүхий үг Соёлын довтолгоон
Төрөл Үйл явдал
Цаг үе ХХ зуун
Бүс нутаг БНМАУ
Болсон цаг хугацаа ХХ зуун
Хаана болсон БНМАУ-ын нутаг дэвсгэр
Холбогдох түүхэн хүн, аймаг угсаатан БНМАУ-ын иргэд

Ашигласан ном зохиол

  • МАХН-ын IX их хурал. УБ.УХГ.1984
  • МАХН-ын түүхэнд холбогдох баримт бичиг. 1920-1940. Нэгдүгээр дэвтэр. УБ. УХК. 1965.
  • МАХН-ын түүхэнд холбогдох баримт бичгүүд.1961-1970. Гуравдугаар дэвтэр. УБ.,УХГ.1967
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Сонгуулийн өмнө хөрөнгө мөнгө зарсан том төслүүдийг эхлүүлэхгүй байхыг уриалж байна5 сар 8. 15:33АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 858 хэрэг шалгагдаж байна5 сар 8. 15:22"Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам"-ыг хүчингүй болгов5 сар 8. 15:14Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлнэ5 сар 8. 15:07Иргэн Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарт холбогдох хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гаргана5 сар 8. 14:44100 суманд төрийн албан хаагчдад зориулж 8 айлын орон сууц барина5 сар 8. 14:15Эрдэнэтийн овоолго: “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгджээ5 сар 8. 8:17Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47
 Facebook Twitter Youtube