Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-13 нд нийтлэгдсэн байна.

Украины Зэвсэгт хүчний сөрөг довтолгооны анхны амжилтууд

6/ 13/ 2023    7 цаг 20 минут

6-р сарын 12-ны өглөө Украины цэргийнхэн Донецк мужийн баруун хэсгийн Сторожевое сууринг чөлөөлсөнөө зарлав.

Украины Зэвсэгт хүчний мэдээлснээр сөрөг довтолгооны явцад Донецк мужийн хэд хэдэн тосгоныг аль хэдийн чөлөөлсөн байна.

Украин, Оросын аль алиных нь эх сурвалжийн баталж буй фронтын мэдээллээс харахад Украины армийн хамгийн амжилттай довтолгоо Донецк, Запорожье мужуудын хилийн ойролцоох Велика Новоселка, Времивка тосгоны ойролцоот өрнөж байна.

6-р сарын 11-нд Украины Батлан ​​хамгаалахын дэд сайд Анна Маляр Благодатное, Макаровка сууринг эзэлсэн гээд "Өмнөд хэсэгт 300-аас 1500 метр хүртэл хоёр чиглэлд ахиц дэвшил гарч байна" гэж мэдээлсэн юм.

Түүнчлэн Америкийн Дайны Судлалын Хүрээлэн (ISW) нээлттэй мэдээлэлд үндэслэн өдөр тутмын тоймдоо Украины цэргүүд Благодатное, Макаровка болон энэ цэгт байрлах өөр хоёр тосгон болох Нескучное, Сторожевое тосгоныг эзэлсэн гэж мэдэгджээ.

6-р сарын 12-ны өглөө Украины Зэвсэгт хүчний тэнгисийн явган цэргийн 35-р тусгай бригад Велика Новоселкагийн ойролцоох Сторожевое тосгоныг чөлөөлсөн тухай зарлаж, чөлөөлөгдсөн тосгоны бичлэгийг нийтэлсэн байна. Энэ суурин 2022 оны гуравдугаар сард Оросын мэдэлд орсон юм.

Тэгвэл энэ мэдээллийг дэд сайд Анна Маляр баталж, "Төрийн далбаа Сторожевын тэнгэрт дахин мандаж байна, бид Украины газар нутгийг бүхэлд нь чөлөөлөх хүртэл тосгон суурин бүрт ийм байх болно" гэжээ.

Харин ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам Времевка орчмын суурин газруудыг чөлөөлсөн талаарх мэдээлэлд тайлбар өгөхгүй байгаа бөгөөд зөвхөн Украины Зэвсэгт хүчний энэ нутаг дэвсгэрт хийсэн дайралтуудын тухай мэдээлсэн байна.

Батлан ​​хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков даваа гарагт "Сүүлийн 24 цагийн турш Украины зэвсэгт хүчин Өмнөд-Донецкийн чиглэлд довтлох оролдлого хийсээр байна" гэж мэдэгдсэн.

Фронтын үйл явдлын талаарх хамгийн сүүлийн тайландаа Оросын арми Бүгд Найрамдах Донецк Ард Улсын Велика Новоселька чиглэлээс болон Запорожье мужийн Левадное тосгоны бүс нутаг орчимд дайсны гурван довтолгоог няцаасан" гэж Оросын БХЯ мэдэгджээ.  

Түүнчлэн Донецк мужийн Бахмутын ойролцоох өөр нэг хэсэгт Украины арми Берховскийн усан сангийн ойролцоо 250 метр урагшиллаа гэж дэд сайд Малиар сүүлд мэдээлэв.

Эх сурвалж: ВВС

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 цаг 58 минутын өмнөЭрдэнэтийн овоолго: “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгджээ5 цагийн өмнөЗүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23
 Facebook Twitter Youtube