Ерөнхийлөгч Жо Байден өнөөдөр Цагаан ордонд НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергтэй уулзахаар төлөвлөж байсан ч Байден шүдний эмчид үзүүлэх шаардлагатай болсон тул уулзалтыг нэг өдрөөр хойшлуулжээ.
Байдены Столтенбергтэй хийх уулзалтын гол сэдэв нь ирэх долдугаар сард Вильнюс хотод болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалт, Оросын түрэмгийллийг эсэргүүцэж буй Украинд дэмжлэг үзүүлэх тухай байх юм. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер мэдэгджээ.
Эх сурвалж:ВВС
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.