Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-13 нд нийтлэгдсэн байна.

В.Зеленский: Олон улсын эрүүгийн шүүх УЦС-ын далан нурсан асуудлыг мөрдөн шалгана

6/ 13/ 2023    13 цаг 03 минут

Украины өмнө зүгийн Херсон муж дахь Каховкагийн УЦС-ийн далан нурсан асуудлаар Олон улсын эрүүгийн шүүх мөрдөн шалгалт явуулахаар болсон гэж Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдсэн байна. Энэ далан нурж сүйдсэний улмаас асар өргөн газар нутгийг хамарсан үерийн гамшиг тохиолдож, 6 хүн амь эрсдэн, 35 хүн сураггүй болсон тухай Украины Дотоод хэргийн яам мэдээлж байна. Орос, Украины талууд даланг сэтэлсэн хэрэгт бие биеэ буруутгаж байгаа юм.

Каховкагийн УЦС-ийн далан энэ сарын 6-ны өдөр сэтэрч гамшиг тохиолдсон даруй Украины Ерөнхий прокурорын газар энэ асуудлаар ОУЭШ-д мөрдлөг явуулах хүсэлт илгээсний мөрөөр ажил хэдийн эхэлсэн талаар Зеленский ням гарагийн оройны видео мэдэгдэлдээ ярьсан байна. Бас Украины хууль сахиулах байгууллагууд энэ мөрдөн шалгалтад бүх талаар хамтран ажиллахыг нотолжээ. Зеленский тэрчлэн, ОУЭШ-ийн төлөөлөгчид Херсон мужид очиж байдалтай танилцсаныг мэдээлсэн байна. Далан ямар хүчин нөхцөлийн улмаас сэтэрсэн, дайны гэмт хэргийн зүйлчлэлд авч үзэх үндэслэлтэй эсэхийг нягтална гэж тооцож байна. “Олон улсын шүүхийнхэн сүйрлийн цар хүрээг, бас үерт автсан нутгуудад аврагчид болон иргэд рүү буудсан тохиолдлуудыг бодитоор харах нь чухал байсан” гэж Зеленский ярьжээ. Ням гарагт Оросын цэргийнхэн нүүлгэн шилжүүлэгдэж байгаа хүмүүстэй завь руу буудсаны улмаас 3 хүн амь үрэгдсэн тухай Украины эрх баригчид мэдээлж байна.

Мөн Украины аврагчид гамшгийн бүсээс, түүний дотор Оросын хяналт дахь Днепр мөрний зүүн эргийн нутгуудаас 4000 шахам хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Харин Оросын эрх баригчид энэ бүс нутгаас 7000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн талаар мэдээлж байна. Каховкагийн далан сүйдсэний улмаас Хар тэнгис хүртэлх өргөн уудам нутагт ундны ус, хүнсний нөөц, байгаль экологид хэдэн үе дамжсан гамшиг сөрөг үр нөлөө учрах нь тодорхой болж байгааг шинжээчид тэмдэглэж байна. Өнгөрсөн хэдэн өдрийн дотор л гэхэд ямар их хэмжээний сүйдэл учирсан нь сансраас харагдаж байгаа юм байна. Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Каховкагийн УЦС-ын далан нурсан тухайд, “Крымийг усгүй болгох туйлын зорилготой хорлон сүйтгэх ажиллагаа” гэдэг тайлбарыг өмнө нь өгчээ. Үүний зэрэгцээ ОУЭШ-ийн зүгээс өнгөрөгч 3-р сард Оросын Ерөнхийлөгч Владимир Путиныг баривчлах зөвшөөрөл олгосон. Харин ОХУ-ын тухайд ОУЭШ-ийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрдөггүй. Оросын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова ОУЭШ-ийн дээрх шийдвэр Орос улсад тэр тусмаа эрх зүйн талаасаа ямар ч үр нөлөөгүй гэж мэдэгдэж байжээ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Сонгуулийн өмнө хөрөнгө мөнгө зарсан том төслүүдийг эхлүүлэхгүй байхыг уриалж байна5 сар 8. 15:33АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 858 хэрэг шалгагдаж байна5 сар 8. 15:22"Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам"-ыг хүчингүй болгов5 сар 8. 15:14Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлнэ5 сар 8. 15:07Иргэн Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарт холбогдох хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гаргана5 сар 8. 14:44100 суманд төрийн албан хаагчдад зориулж 8 айлын орон сууц барина5 сар 8. 14:15Эрдэнэтийн овоолго: “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгджээ5 сар 8. 8:17Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47
 Facebook Twitter Youtube