Жүжигчин Ким Ү Бин болон Бэ Сүзи нар долоон жилийн дараа дахин хамтран "The Glory" киноны зохиолч Ким Юн Сүкийн ээлжит кинонд тоглохоор болжээ. Хоёр уран бүтээлч 2016 онд "Uncontrollably Fond" хэмээх кинонд хамтран тоглож байв. Тухайн үед тэдний гайхалтай хослол олны анхаарлыг татаж, үерхлийн тухай мэдээлэл цахим орчинд тархсан юм. Харин тухайн үед Ким Ү Бин нь Шин Мин Атай үерхдэг байсан тул энэхүү яриа ердөө цуу яриа хэвээр үлдсэн билээ.
Урьдчилсан байдлаар "Wishes Granted by Genie" хэмээн нэрлээд буй уг бүтээлийн нэр цаашид өөрчлөгдөх магадлалтай бөгөөд найруулагчаар “Twenty”, “Extreme Job”, “Be Melodramatic” гэх мэт кинонуудыг бүтээсэн И Бён Хон ажиллах юм байна. Тус кинонд ажиллах уран бүтээлчдийг "мөрөөдлийн баг” бүрдсэн хэмээн үзэгчид нааштайгаар хүлээн авчээ. Адармаатай үйл явдлуудаар дүүрэн уг романтик инээдмийн кино нийт 12 ангитай байх тухай эх сурвалжууд дурдсан байна.
"Hwa&Dam Pictures" продакшны зургаадугаар сарын 14-нд хийсэн мэдэгдлийн дагуу зохиолч Ким Юн Сүкийн шинэ бүтээл ирэх жил гарна. Мөн тэд "Энэ бүтээлээр дамжуулан Ким Юн Сүкийн уран сэтгэмжтэй түүх, И Бён Хоны чадварлаг найруулга, Ким Ү Бин, Бэ Сүзи нарын гайхалтай жүжиглэлтийг үзэх боломжтой" гэжээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.